Нүүр / Спорт / Тэдэнд \"Токио-2020\" ойрхон байна

Спорт

  • 0
  • 644

Тэдэнд \"Токио-2020\" ойрхон байна

Тэдэнд \"Токио-2020\" ойрхон байна

\"\" 
Чөлөөт, сонгомол бөх болон сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Эдгээр тэмцээнд Монгол Улсын баг тамирчдын гаргасан онцлох амжилтын тухай мэдээллийг хүргэе. Түүнчлэн манай улсын 3x3 сагсан бөмбөгчид дэлхийн \"Их дуулга”-д ямар амжилттай оролцсон талаарх мэдээллийг бэлтгэлээ. 
Д.ОТГОНДАЛАЙН АМЖИЛТЫГ Э.ЦЭНДБААТАР ҮРГЭЛЖЛҮҮЛЭВ 
ОХУ-ын Екатеринбург хотод болж байгаа сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 57 кг-ын жинд \"Рио-2016” олимпын V байрын шагналт, Азийн аварга Э.Цэндбаатар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Узбекистаны тамирчин М.Миразизбектэй тулалдаж 5:0-ээр ялагдал хүлээв. Манай тамирчин эхний тулаанаа Кыргызстаны Сейтек Уулу Мунарбектэй хийж, гурван раундын турш илүүрхэн тоглож, онооны давуу байдлаар ялсан. Хагас шигшээд Унгарын Ролан Галоштай тулалдаж 5:0-ээр ялж медалийн төлөө өрсөлдөх эрх олж авсан юм. Харин шилдэг дөрөвт үлдэхийн төлөө буюу медалийн төлөө Ирландын Курт Уолкертэй тулалдаж, 5:0-ээр илт давуу ялж медалийн болзол хангасан. Харамсалтай нь, манай бокочин медалийн өнгөө хувиргах тулаанд Узбекистаны боксчин, Азийн наадмын аварга Миразизбек Мирзахалиловтой тулалдаж ялагдсанаар хүрэл медалийн болзол хангалаа. 
Олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шүүлтийн үйл ажиллагаанд хажуугийн таван шүүгч илэрхий булхайтай шийдвэр гаргаснаар Узбекистаны тамирчинд ялалт өгсөн хэмээн ОХУ-д байгаа Монголын боксын холбооны удирдлагууд эсэргүүцлийн протест бичжээ. Тухайлбал, Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан \"Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Монголын багаас Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шүүгчдийн эцсийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Олон улсын боксын холбоо /АIBA/-нд дүрмийн дагуу эсэргүүцлийн протест бичиж өгсөн\" гэж мэдэгдлээ. Харамсалтай нь ерөнхий шүүгч болон хяналтын шүүгчид \"Протест хүлээж авахгүй” гэсэн албан ёсны хариу ирүүлжээ. Боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх 1974 онд Кубын Хавана хотод болсноос хойш Монголын боксчид тус тэмцээнээс нэг алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байгаа юм. Хамгийн сүүлд буюу 2017онд гавьяат тамирчин Д.Отгондалай Хамбургийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн билээ. 
С.БАТЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГЫН ИЖ БҮРЭН МЕДАЛЬТАЙ АНХНЫ ТАМИРЧИН БОЛЛОО 
Казахстан улсын Нур-Султан хотод болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хүч үзсэн \"Лондон-2012” олимпын наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медаль хүртлээ. Энэ нь Нур-Султаны дэвжээнээс манай бөхчүүдийн авсан гурав дахь хүрэл медаль болсон юм. 
Мөн Хөдөлмөрийн баатрын хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны, дөрвөн медаль хүртсэн хоёр дахь тамирчин боллоо. 
Дэлхийн дэвжээнд долоо дахь удаагаа зодоглосон С.Батцэцэг эхний даваанд Узбекистаны Нулифар Гадаеваг цэвэр, хагас шигшээд Латвийн Анастасья Григорьеваг 6.0-ээр тус тус ялсан.Харин шөвгийн наймд дэлхийн болон Европын аварга Шведийн Женни Франссонд цаг дуусахтай зэрэгцэн 5:6-гаар харамсалтай ялагдлаа. Дагах барилдаанд Францын Кумба Ларрокыг оноогоор цэвэр ялж, Токиогийн олимпын наадмын эрхээ авсан бол хүрэл медалийн төлөөх барилдаанд Украины Алла Черкасоваг 2:2-оор ялж, дэлхийд данстай тамирчин гэдгээ харууллаа. 
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд \"Хасу-Мегастарс” клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор хоёр жил дараалан дэлхийн дэвжээнээсхүрэл медальхүртлээ. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн аваргаас хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 17 дахь, эмэгтэйчүүдээс долоо дахь тамирчин болж байна. Б.Шоовдор Румыний Катерина Жидачевскаг 4:0-ээр, Германы Сандра Парусжевскийг 6:2-оор тус тус ялсан. Хагас шигшээд Канадын Линда Мораист 1:3-аар ялагдаж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Украины Анжелина Лысакыг цэвэр ялсан юм. 
\"УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ\" БАГ ОЛИМПЫН ТОГЛОЛТОД НЭГ АЛХАМ ОЙРТОВ 
3x3 сагсан бөмбөгийн олимпын эрхийн оноо цуглуулах хамгийн том тэмцээн Лос Анжелесын дэлхийн \"Их дуулг5”-д \"Улаанбаатар ММС Энержи” баг IV байрт орлоо. Манай багийн хувьд энэ тэмцээний есөд эрэмбэлэгдэж, хэсэгтээ тэргүүлж буй Сербийн \"Нови Сад”, наймд -зрэмбэтэй Швейцарын \"Лузанн” багтай тус тус учраа таарсан. \"Улаанбаатар ММС Энержи’’ багийнхан \"Нови Садад” хожигдсон бол өмнө хожигдож байсан Лузанныг хожиж, хэсгээсээ хоёроор шилдэг наймд шалгарчээ. Улмаар эхний тоглолтоо \"С” хэсгээс Сербийн \"Земун”, Бразилийн \"Сан Паоло” багийг хожин нэгээр гарсан Словений \"Пиран” багтай таарч, хурд хүчээ сорьсон. Улмаар \"Пиран”-ыг манай багийнхан 16:13-аар хожиж шилдэг дөрөвт үлдсэн юм. Словений багтай манайх эн тэнцүүхэн тоглодог ч хожиж үзээгүй байсан. Харин \"Их дуулга”-ын шийдвэрлэх тоглолтод анх удаагаа хожиж том ялалт байгууллаа. Дэлхийн \"Их дуулга”-д Ази тивээс ганцаараа эрхээ авч орсон манай баг шилдэг дөрөвт Сербийн хоёр, АНУ-ын нэг багтай үлдсэн нь содон байлаа. Энэ тоглолтоос авах дэлхийн чансааны оноо нь манай улсын олимпын эрхийн болон мэргэжлийн багийн чансаанд байраа ахиулахад чухал нөлөөтэй оноо юм. 
Б.Номуун
Эх сурвалж: \"Монголын үнэн\" сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

У.Хүрэлсүх: Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Хүний эрхийн дэд хороо Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Х.Нямбаатар: Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд