Нүүр / Онцлох / ЭЗБХ: Мөнгөний бодлогын талаарх хэлэлцүүлэг хийв

Онцлох

  • 0
  • 3032

ЭЗБХ: Мөнгөний бодлогын талаарх хэлэлцүүлэг хийв

ЭЗБХ: Мөнгөний бодлогын талаарх хэлэлцүүлэг хийв

\"\" 
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.11.04) хуралдаан 10 цаг 08 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд \"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа. Төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т \"нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлcэн” гэж заасны дагуу Улсын Их Хурлын даргаас тогтоолын төслийн 2 дахь заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн юм. Ажлын хэсэг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдан, Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадаагүй зарчмын зөрүүтэй 2 саналын томъёоллыг нэгтгэж, боловсруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Төслийн 2 дахь хэсэгт \"Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед импортыг орлох, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэхэд чиглэсэн мөнгө, санхүү, төсвийн бодлого хэрэгжүүлэх” гэсэн заалтыг шинээр нэмэхээр зарчмын зөрүүтэй саналын томъёолол боловсруулжээ.
    Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр нар асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авлаа. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингээд \"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
    Дараа нь Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
    Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулав. Хот байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 10 бүлэг, 60 зүйлтэй шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хүн амын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлсэн бүс нутаг, хот, суурин газрыг төлөвлөх, байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах нь хуулийн төслийн зорилго аж.
    Төсөлд дараах зохицуулалтуудыг шинээр болон шинэчлэн тусгасан байна. Хот байгуулалтын баримт бичгийг нутаг дэвсгэрийн болон хот суурин газрын төлөвлөлтөөр нь ангилж, түүнд тавигдах шаардлагыг нарийвчлан тусгасан, мөн тэдгээрт магадпал хийх, хот байгуулалтын баримт бичгийг хэрэгжүүлэх үе шат, тэдгээрт тавигдах шаардлага, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах болон хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийн талаар тодорхой болгон тусгасан байна. Хот, суурин газрын хөгжпийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө, барилгажилтын төсөл, хот байгуулалтын бүсчлэл, түүнд тавигдах шаардлагыг одоо байгаа зохицуулалтаас илүү нарийвчлан тусгажээ. Хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч иргэн хуулийн этгээд, төрийн бусад байгууллагуудын чиг үүрэг болон хот, суурины хүрээлэн буй орчин түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж хамгаалах, тэдгээрийн зохистой үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн төлөвлөлтийн зохицуулалтыг шинээр тусгасан болохыг Б.Мөнхбаатар сайд танилцуулгадаа дурдав.
    Түүнчлэн хот суурин газрыг шинээр байгуулах, нүүлгэн шилжүүлэх, татан буулгахтай холбоотой харилцаа, зохицуулалтыг шинээр тусгасан байна. Бүс нутаг, хот төлөвлөлтийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төслийг гүйцэтгэх, улсын хот байгуулалтын эрдэм шинжилгээний хүрээлэн, хот байгуулалтын салбарын мэргэжилтний ёс зүй, мэргэжлийн зэрэг, стандарт, тавигдах шаардлага, нөхцөлийг хуульчилж өгөхөөс гадна энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд, төрийн бус байгууллага, хот байгуулалтын баримт бичгийг захиалагч, гүйцэтгэгч, хөрөнгө оруулагчийн хариуцлагын талаарх эрх зүйн байдлыг шинээр нарийвчлан тусгасан гэв. Төрийн захиргааны төв, төрийн захиргааны орон нутгийн засаг захиргаа, Ерөнхий архитектурч, төрийн бус болон мэргэжлийн байгууллагын эрх, үүрэг, тавигдах шаардлага, хот байгуулалтын баримт бичгийг боловсруулах эрх олгох, хот байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийг салбарын мэргэжилтний ёс зүй, хүлээлгэх хариуцлага, тэдгээрийн бүртгэлийг хөтлөн нэгдсэн мэдээллийн санд оруулж, цахимжуулах зохицуулалтыг шинээр тусгасан байна. Хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг, хүлээлгэх хариуцлагыг томъёолон тусгаж, хот байгуулалтын талаарх төрийн байгууллагуудын эрх хэмжээ, үүрэг хариуцлагыг нарийвчлан тодорхойлжээ.
    Хуулийн төсөл батлагдсанаар хот, суурин газар болон улс, бүс нутгийн хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах олон улсын жишигт нийцэх бөгөөд байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хууль зүйн хувьд дараахь эерэг үр дагавар бий болгох ач холбогдолтой гэж үзжээ. Тухайлбал, бүс нутаг, хот, суурины хөгжлийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын үйл ажиллагааны талаарх бодлого, хэрэгжилтийн зохицуулалт нь нэгдмэл болж, хот байгуулалтын талаарх хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил арилна. Мөн хот төлөвлөлт, хот байгуулалтын үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нээлттэй ил тод болгох, хэрэгцээ, шаардлагад илүү нийцсэн, хүрээлэн буй байгаль орчинтойгоо харилцан холбоо бүхий ногоон хөгжлийн шаардлагыг хангасан, ногоон хот байгуулалт бий болох нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзсэн байна. Түүнчлэн хот байгуулалтыг бүсчлэлийн хэлбэрээр зохицуулан холбогдох мэргэжлийн байгууллага, зөвлөлийн саналыг урьдчилж тусгах нь байгаль орчинд ээлтэй буюу хот, суурины нөөцийг оновчтой тооцоолсон, хөрөнгө оруулалтын бодлогод суурилсан, улсын хөгжлийн нэгдсэн бодлогод нийцсэн хот байгуулалтыг бий болгох нөхцөл бүрдэх аж. Хот байгуулалтын баримт бичгийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг харилцан уялдуулах нь хот, суурины тэлэлт, шаардлагагүй дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, одоогийн үүссэн бүх хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх аж.
    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Б.Энхбаяр, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар нар асуулт асууж, салбарын сайд, ажлын хэсгээс хариул мэдээлэл авлаа. Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Нэн тэргүүнд нийслэл Ерөнхий инженергүйгээс хот төлөвлөлтийн асуудал эмх замбараагүй болж, төвдөө хүүхдийн тоглоомын талбай бүү хэл хүн явах боломжгүй барилга, орон сууцууд барьж байгаа асуудлыг Барилга, хот байгуулалтын яам болон нийслэл, холбогдох байгууллагууд хамтран шийдвэрлэх, дэд бүтэц бүхий гэр хороолол руу барилгажилтыг тэлэх хөшүүргийг бий болгох тал дээр шуурхай ажиллах, хууль, дүрэм, журмуудыг мөрдүүлэх, үүнд хяналт тавих ажлуудыг чанартай хийх нь зүйтэй гэдэг саналыг М.Оюунчимэг гишүүн хэлэв. Ж.Бат-Эрдэнэ гишүүн, төслийн нэрийг өөрчилж Хот байгуулалт, төлөвлөлтийн тухай болгох саналыг хэллээ. Хотыг зөв төлөвлөж, холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулсан тохиолдолд өнөөдөр тулгамдаад буй олон асуудал шийдэгдэх бололцоотой, харин холбогдох хууль тогтоомжийг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэв. Төсөлд хариуцлагын тогтолцооны талаар бүрхэг зохицуулалтгүй байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Мөн төлөвлөлтийг сайтар нягталж хийх, тодорхой хугацаанд уг төлөвлөлтийг баримталж, өөрчлөхгүй, тогтвортой мөрдөхөд шат шатандаа анхаарал хандуулах шаардлага бий гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хууль тогтоомжийн хэрэгжилтэд онцгойлон анхаарах ёстой гээд \"Энэ төсөл дээр хууль зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар шийтгэхээр тусгасан байна. Өнгөрсөн хугацаанаас хуримтлагдсан \"зовлон”-гийн шалтгаан бол хууль зөрчсөн байсан ч хариуцлага хүлээдэггүй асуудал. Энэ төрлийн хууль тогтоомжийг зөрчсөн нэгнийг мөнгөн торгууль ногдуулах байдлаар хариуцлага хүлээлгэх нь оновчгүй” гэв. Төрийн байгууллагын албан тушаалтан хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд энэ нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэл болдог байх зэрэг зохицуулалтыг тусгаагүй, төсөлд тун тодорхойгүй байгааг шүүмжиллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд нэн тэргүүн томилгоотой холбоотой зохицуулалтуудыг хуульчилж, баталгаажуулах гэсэн асуудлыг тусгасан байдаг талаар Н.Ганнибал гишүүн шүүмжиллээ. Хэлэлцэж буй төсөлд хот, суурин газрыг хэрхэн хөгжүүлэх, ногоон байгуулалмжийг хэрхэн нэмэгдүүлэх, орон сууцнуудын асуудлын талаар тусгах байтал аймгийн Ерөнхий архитектурчийг 6 жилээр томилох асуудлыг тусгасан байгааг шүүмжлээд төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх гэж хуулийн төслүүдийг хэлэлцэж байгааг Ж.Ганбаатар гишүүн хэлэв. Нийгэмд хууль тогтоомжийг мөрдөх ухамсрыг төлөвшүүлэх, танил тал ашиглан хууль тогтоомжийг зөрчсөн нэгэнд хуулиас дээгүүр алхах боломжгүй гэдгийг нэгбүрчлэн ойлгуулах нь чухал гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Нөгөөтээгүүр, төрийн байгууллагууд иргэд, хуулийн этгээдүүдэд маш ойлгомжтой, биелэгдэх боломжтой шаардлага тавьж, тэр хэрээрээ хэрэгжилтийг ягштал хянах нь зүйтэй гэв. Нэг бүтээн байгуулалтаа нөгөө бүтээн байгуулалтаараа нураах, асуудал үүсгэх тохиолдол нүдэн дээр байгаа олон жишээ дурдаж болно гэв. Нэн тэргүүнд нийслэлд дэлхийн жишгээр доошоо барилгажилт явуулдаг болох шаардлага бий гэв. Зарим улс 10 давхар барилга барьж байгаа тохиолдолд газар доор 2 давхар, 20-30 давхар тохиолдолд доошоо 4-5 давхар байгуулах, 100 метр квадрат орон зайд 10 автомашины зогсоол ногдох гэх зэрэг шаардлага тавьснаар зогсоолын асуудлыг шийдвэрлэдэг шийдлүүд байгааг дурдсан. Ийнхүү гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 17 гишүүний 11 нь 64.7 хувийн саналаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
    Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшингээр, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулан тус тус байгуулахаар шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

“Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо

УИХ-ын дарга Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-MONGOLIA системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо

Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ

Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ

Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн "БАЯРЫН ХУРАЛ" боллоо

Сэтгэл зүйн “THE TRAUMA” ОАУСК үзэгчдийн хүртээл боллоо

ШЕЗ-д дэвшигчдийн CV ба шүүхэд нүүрлэсэн аюул

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

ЭТТ: 448 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа

УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцлоо

Н.Учрал: Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй

Г.Занданшатар:“Шинэ итгэл-Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ

Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ

Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой

Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна

COP17 арга хэмжээ нь Монголын бизнес эрхлэгчдэд дэлхийн тавцанд өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх тавцан болно

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ

Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй

Ардын намаас Х.Булгантуяа, Ардчилсан намаас З.Нарантуяа нарыг “БУУЛГАСАН” нь албан тушаалын “тоглолт” улам ширүүсэж буйг илтгэнэ 

Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ

Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд