Нүүр / Нийгэм / Кибер хамгаалалт дэлхийн хөгжлөөс 20 жилээр хоцорсон

Нийгэм

  • 0
  • 1439

Кибер хамгаалалт дэлхийн хөгжлөөс 20 жилээр хоцорсон

Кибер хамгаалалт дэлхийн хөгжлөөс 20 жилээр хоцорсон

\"\" 
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж  Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  НҮБ-аас 2013 онд гаргасан кибер аюулгүй байдлыг хангах зөвлөмжийн дагуу Засгийн газар тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу ЗХЖШ Кибер аюулгүй байдлыг хангах төв байгуулжээ. Цаашид улсын кибер орон зайг хамгаалах үүднээс Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. 
Хуулийн төслийг Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвлөлдсөн, дэмжиж байгаа гэдгийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тодотголоо. Төсөлтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийллээ. 
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 
-Хуурай зам, далай тэнгис, сансрын гээд тав дахь нь кибер орон зай үүслээ. Үнэхээр XXI зуунд улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л үйл явдал энэ орон зайд өрнөж байна. Тиймээс дэлхийн улс орнууд армийг бүрдүүлж, түүндээ анхаарал тавьдаг болсон. Өнөөдөр Монгол Улсад кибер аюулгүй байдлын түвшин хүнд байгаа нь судалгаан дээр гарч байна. Тиймээс кибер орон зайгаа хамгаалах эрх зүйн үндсийг бий болгох хэрэгтэй. Энэ ачааг Монгол Улсын зэвсэгт хүчин үүрэх ёстой. 
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: 
-Өнөөдөр кибер орон зайд маш хөнөөлтэй мөргөлдөөнүүд гарч байгаа. Гэтэл манай улсын кибер орон зайн хамгаалалт, тэндээс ирсэн ямар нэгэн халдлага довтолгоонд эсрэг үйлчлэл үзүүлэх чадамжийн хэмжээ дэлхийн хөгжлийн хэмжээнээс 15-20 жил хоцорсон байна гэв. Ийнхүү байнгын хорооны гишүүдийн олонхи хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.  
 Үргэлжлүүлэн  \"Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: 
-Гэрээ байгуулахаар 2007 оноос ажиллаж эхэлсэн. 2019 оны зургадугаар сард гэрээний төслийг Хууль зүйн болон Аюулгүй байдлын байнгын хороонд урьдчилан танилцуулаад, үзэглэх зөвшөөрөл авсан. Үүний дараа 2019 оны долдугаар сард Нийгмийн аюулгүй байдлын сайд Монгол Улсад айлчлах үеэр энэ гэрээнд эцэслэж гарын үсэг зурсан. Өнөөдрийн байдлаар тус улсын нэг иргэн манай улсад ял эдэлж байгаа. Харин манай улсаас тэнд ял эдэлсэн, шийтгүүлсэн тохиолдол гараагүй байна. Вьетнам улсад Монгол Улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг гэсэн тооцоо байгаа гэв. Байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжиж,  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 
Дараагийн нэг хэлэлцсэн асуудал нь Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл байв.     Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан. Тэрээр Бүгд Найрамдах Чех Улсад 8813 монгол иргэн амьдарч, сурч хөдөлмөрлөж байна. Тус улсын мэдээллээр монгол иргэдийн 65 орчим хувь нь тус улсад 5-25 жил амьдарч, оршин суух эрх авсан байна. Гадаад харилцааны сайд Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Прага хотноо \"Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж энэ хэлэлцээрийг албан ёсоор баталгаажуулаад байгааг онцоллоо. Ингээд Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.
Эх сурвалж: \"Зууны мэдээ” сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

У.Хүрэлсүх: Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Хүний эрхийн дэд хороо Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Х.Нямбаатар: Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд