Нүүр / Онцлох / Ховдод МАН-ын хүч сул байна

Онцлох

  • 0
  • 1166

Ховдод МАН-ын хүч сул байна

Ховдод МАН-ын хүч сул байна

\"Сонгууль-2016” тулааны өнгийг тойргоор нь долоо хоног бүр тоймлон мэдээлж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрог буюу Ховд аймагт хэн, хэн нэр дэвшихээр бэлтгэл хангаж байгааг тоймлолоо.

Монгол Улсын баруун хязгаар Ховд аймаг Улаанбаатар хотоос 1100 гаруй км зайд оршдог. Хүн ам нь 78.4 мянгад хүрсэн бөгөөд ховдчуудыг төлөөлөн парламентад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт нар сууж байна. Тэднийг базууд хэмээн ярьцгаадаг.  

Одоогоор улс төрийн намууд сонгуулийн сунгаагаа эхлүүлж, нэр дэвшигчээ албан ёсоор зарлаагүй байгаа ч дээрх тойрогт хэн, хэн горилж яваа нь үндсэндээ тодорхой болжээ. Хоёр мандаттай тус тойрогт АН, МАН, МАХН-аас 10 шахам горилогч Сонгуулийн хууль хэрэгжихээс урьтан усалгаагаа хийн хаяагаа манасан байна. Сонгуулийн мөчлөгийг сонирхвол 2008 онд Ардчилсан намаас нэр дэвшсэн Р.Амаржаргал, 2012 онд МҮАН-аас өрсөлдсөн Д.Батцогт гишүүн ялалт байгуулсныг эс тооцвол бусад бүхий л сонгуулийн ялалт МАН-д ирж байжээ.

Ардчилсан нам

Хэзээнээс нэр дэвшигч олонтой байж, чанга тойрогт тооцогдож ирсэн Ховдод эрх баригч хүчин УИХ-ын гишүүн Д.Батцогтыг сойх нь. 2012 оны УИХ-ын сонгуульд МҮАН-аас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан түүнийг Ардчилсан намд ирэхэд нь \"Анхны намдаа буцаж ирлээ” хэмээн тодотгох нэгэн байхад \"Шударга ёс эвслийн бүлгийнхэнтэй үзэл бодол таарахгүйгээс явсан” гэх яриа ч дагасан юм. Хожим нь сонголтынхоо тухай Д.Батцогт гишүүн \"УИХ дахь МАХН-МҮАН-ын \"Шударга ёс\" эвслийн бүлгээс гаргасан олон шийдвэртэй санал нийлж чадалгүй явсаар эцэст нь сонголтоо хийлээ” хэмээн мэдэгдсэн удаатай. Одоо УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог удирдаж байна. Хамт өрсөлдөх нэр дэвшигч нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга асан Б.Пүрэвдорж аж. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа тус газрын даргаар томилогдсоноор барьж авсан гол ажил нь дарга бүхнийг шийддэг тогтолцоог өөрчилж, хүнд суртал үүсгэж байсан журмуудыг цэгцэлжээ. Нэлээн ажил эмх цэгцэндээ орж, гадаадын иргэд, бизнес эрхлэгчид тулгарч байсан проблемууд багассан байна. Сонгуулийн хуульд заасны дагуу шинэ он гарахын өмнөхөн ажлаасаа чөлөөлөгджээ.

Мандатын тоо хоёроор хязгаарлагдаж байгаа ч 2012 оны УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдөөд цөөхөн саналын зөрүүгээр өвдөг шороодсон Ш.Адьшаа, мөн сонгуульд ялагдаж байсан кекүшюзан Д.Батбаяр нар Ардчилсан намаас нэр дэвшихээр горилж явна гэх мэдээлэл мөн байна.

МАН

Ховд Ардын намынхны хувьд хамгийн их толгой гашилгасан тойрог болж хувирчээ. Энэ тойрогт олон жил \"босоо\" явсан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нь тэтгэвэртээ суухыг хүсэх болсон, тойрогтоо рейтинг нь өндөр яваа С.Бямбацогтыг дахиад сойх хүсэл байгаа ч \"Бүлгийн дарга хар амиа бодон тойрог тойглохгүй шүү, бусад нэр дэвшигчийнхээ ачаанаас үүрэлцэж ажиллах ёстой” гэх үгийг хаях гишүүд олширсон байна. Уг нь албан тушаалын эрэмбээрээ УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга намын нэрсийн жагсаалтад бичигдэх ёстой. Гэтэл тойрогт нь мандатаа хамгаалаад өрсөлдөх хүчтэй нэр дэвшигчгүй байгаа нь тойрогтоо өрсөлдөх сонголтыг нь хийлгэж магадгүй нь. Энэ тохиолдолд хамт нэр дэвшигч нь Ховд аймгийн Булган сумын уугуул, \"Ховд торгон нутаг” санг үүсгэн байгуулагч О.Батнасан, Төрийн банкны дэд захирал асан Б.Очбадрах нарын нэг болох аж. Б.Очбадрахын хувьд эдийн засагч мэргэжилтэй бол О.Батнасанг УИХ дахь МАН-ын бүлгийн даргын арын албаны хүн гэх тодотгол ч дагаж байна. Боловсон хүчнээр арвин гэгдэж ирсэн Ардын нам Ховдод нэр дэвшигчээр маруухан болж ирсэн нь горилогчдод нэр дэвших мандатыг өвөртлөх боломжийг олгох ч өрсөлдөгчид нь харин зөөлхөн \"ааруул” болж мэдэхээр байна.

МАН бүлгийн даргаа хоёр хуваахдаа тулж ацан шалаанд орсон энэ үед МАХН бүр ч сонирхолтой тоглолт эхлүүлээд амжжээ. Тус намын нэрээр Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү Хангал өрсөлдөхөөр сонгуулийн бэлтгэлээ хэзээнээс базаасан тухай сонсогдож байна. Эцэг нь МАН-ын гишүүн бол хүү нь МАХН-ын гишүүн болж амжжээ. Ховдыг онилсон нь ч учиртай бололтой, 2004 оны УИХ-ын сонгуульд Л.Пүрэвдорж дээрх тойрогт өрсөлдөн УИХ-д сонгогдож байсан аж. Нөгөө талаар УИХ-д үе дамжсан улстөрчид сонгогдсон жишиг цөөнгүй бий.  Жишээ татвал, өмнөх парламентад Э.Мөнх-Очир, одоогийн парламентад О.Содбилэг сууж буй. Гэвч эцгийнхээ чинээний улстөрч болж чаддаггүй. Ховдыг тандахад ийм дүр зураг гарч байна.

УИХ-д сонгогдсон түшээд хэн бэ?

2012 онд

С.Бямбацогт МАН, Д.Батцогт МҮАН

2008 онд

Р.Амаржаргал АН, Д.Дэмбэрэл, С.Бямбацогт МАН

2004 онд

Ц.Дамиран, Л.Пүрэвдорж, Б.Дэмбэрэл МАХН

2000 онд

Ц.Дамиран, Г.Нямдаваа, Б.Дэмбэрэл МАХН

1996 онд

Ж.Бямбадорж, Ж.Норовсамбуу, Д.Дэмбэрэл МАХН

1992 онд

Ж.Норовсамбуу, Ж.Бямбадорж, Д.Дэмбэрэл
\"\"

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

У.Хүрэлсүх: Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Хүний эрхийн дэд хороо Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Х.Нямбаатар: Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд