Нүүр / Бизнес / Г.Тэмүүлэн: Дөнгөж өндийж байгаа эдийн засгаа халамжийн бодлогоор татаад унагачихаж болохгүй

Бизнес

  • 0
  • 469

Г.Тэмүүлэн: Дөнгөж өндийж байгаа эдийн засгаа халамжийн бодлогоор татаад унагачихаж болохгүй

Г.Тэмүүлэн: Дөнгөж өндийж байгаа эдийн засгаа халамжийн бодлогоор татаад унагачихаж болохгүй

\"\" 
УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭНТЭЙ ярилцлаа. 
 
-УИХ-ын нэгдсэн чуулганаар төсвийн хурээний мэдэгдлийг хэлэлцэхийг дэмжлээ. Орлого, зарлагыг бодитоор тооцоолсонгүй. Жишээлбэл, орлогыг хэт доогуур төсөөллөө гэх шүүмжлэл гарсан. Ажлын хэсэгт орж ажилласан гишүүний хувьд та энэ тухайд тайлбар өгнө үү?
 
-Ирэх жилүүдийн төсвийн хүрээний мэдэгдэл, орлого зарлагын хуваарилалт ямар байх талаар байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нэлээд ярилцлаа. Алдаа оноотой зүйл одоо ч байна. Өргөс авсан мэт бүх зүйл нэг өдөр сайхан болчихгүй. УИХ-ын гишүүдийн зүгээс ч төсвийн хүрээний мэдэгдэлд шүүмжлэлтэй хандаж байгаа нь үнэн. Нэгдүгээрт, бид улсын нэгдсэн төсвийн төлөвлөлтийг сайжруулах хэрэгтэй. Үүнийг бодлогын төвшинд байнга хийж байх ёстой. Цаашдаа 2019 оны төсөв болон 2020, 2021 оны төлөвлөлтөд хэрхэн анхаарах, төсвийн сахилга батыг хэрхэн сайжруулах вэ гэдэгт нэлээд төвлөрч ажилласан. 2012-2016 оны үеийн бодлогын алдаануудыг давтахгүй байх, улмаар урьдчилан сэргийлэх тухайлан ярилцсан. Жишээ нь, зарлагын реформыг тасралтгуй хийх шаардлага байна гэж харж байгаа. Өмнөх буюу 2012-2016 оны Засгийн газрын гол алдаа нь юу байсан гэхээр орлогоо байнга өөдрөгөөр төсөөлсөн явдал. Энэ нь эргээд төсевт дарамт болдог жишгийг давтахгуйн тулд орлогыг багаар төсөөлсөн тал бий. Орлогоо хэт өндрөөр төсөөлснөөс болоод зарлага тэр хэмжээгээр нэмэгддэг жишиг гэм биш зан болчихсон. Тэр дундаа хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа ч урсгал зардал дагаад өсөх төлөвтэй байгаа учраас бид хэт өндрөөр тооцоогүй. Жишээлбэл, ирэх онд улсын төсөвт 650 орчим тэрбум төгрөгийн урсгал зардал нэмэгдэхээр байна. Нэг талаас төр хэт данхайсан, төсвийн үрэлгэн байдал гэх мэтээс авахуулаад зарлагын реформыг хийх цаг нь болсон гэх дүгнэлт хийж байна.
 
-Тэгэхээр төсвийн зарлагад нарийвчилсан задаргаа хийнэ гэсэн үг үү?
 
-Цаашдаа орлого төсөөлөхөд ашиглаж буй аргачлалаа нягтлах шаардлага байна гэдэг шийдэлд хүрсэн. Эдгээрийг төсвийн төсөөллийн хүрээнд нарийвчилж ярина. Энэ оны төсвийг баталж байхад ч бид ярьж л байсан. Зардалтай холбоотой асуудлыг нягталж харах ёстой гэдэг чиглэлийг Сангийн яаманд егсөн. Ингэхдээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд бүх зардлыг нарийвчлан нягталж, шаардлага хэрэгцээний дагуу эрэмбэлэх нь зүйтэй гэж үзсэн. Салбар бүрээр буюу ач холбогдлоор нь ангилахгүй бол тойрог бүрээр улсын төсвийг зарлагаддаг байдал байсаар байна. Тэр дундаа одоогийн жижигчилсэн сонгуулийн тогтолцоотой үед улсын төсөв цалгардах, тойрог бүрт хүрэх зорилго агуулж болохгүй. Үүний цаана том бодлогын ажлуудыг орхиод байгаа учраас улсын төсөвт задаргаа, эрэмбэлэлт хийх гээд байгаа юм.
 
-Ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлтийг хичнээн хувьд хүргэх төсөөлөлтэй байна вэ. Өнөөдрийн 5.2 хувийн өсөлтийг хадгалаад зогсохгүй ахиулах нь нэн тэргүүний зорилт байх ёстой болов уу?
 
-Эдийн засаг, санхүүг сайжруулах бодлогын хүрээнд тодорхой өсөлт гараад явж байна. Үүний цаад шалтгаан нь яалт ч үгүй уул уурхайн салбарын бүтээгдэхүүний өсөлттэй шууд холбоотой. Тэр дундаа бид нэг төслөөс хамааралтай байгаа нь нууц биш. Тиймээс цаашдаа зөвхөн уул уурхайгаас хамааралтай бус байдлаар эдийн засагт өсөлт гаргах, энэ чиглэлд бодлогоо тодорхойлмоор байгаа юм. Ганц төслөөс хамааралтай байж хэрхэвч болохгүй. Нэг төслөөс хараат бусаар эдийн засгаа төлөвлөж чаддаг болсон цагт сая эдийн засагт хэчнээн хувийн өсөлт гарч, иргэдэд яаж хүрч байна гэдгийг бодитоор үнэлэх боломжтой болно. Эдийн засагт аль болох хурдацтай өсөлт гаргах ёстой. Ингэхдээ жишээлбэл, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой болгох, татварын таатай орчин бүрдүүлэх талд анхаарах зайлшгүй шаардлага байна. Ингэхдээ эдийн засаг хүнд байгаа үед аль болох жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн татварын таатай орчин бүрдүүлэх замаар эдийн засгаа тэлэх арга хэмжээ авах шаардлага байна.
 
-Хүүхдийн мөнгийг хэрхэн шийдвэрлэв. Хоёр төслийг нэгтгэх буюу бүх хүүхдэд мөнгө олгох боломжгүй гэдэгт санал нэгдлээ гэж ойлгосон, зөв үү?
 
-Манай намын мөрийн хөтөлбөрт ч энэ талаар тодорхой тусгасан. Үүний хүрээнд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаа бодитоор үнэлээд төсөв хөрөнгө шийдвэрлэх боломж бололцоог л эрэлхийлж байна. Түүнээс ямар нэг улс төрийн өнцгөөс энэ асуудалд хандаж болохгүй. Ардын нам байна уу, Ардчилсан нам байна уу хамаагүй, хэн нь хүүхдэд хайртай тухай ч энд яриад байх шаардлагагүй. Аль ч нам энэ асуудалд бодлого нэгтэй. Харин 80, 100 хувь байх тухайд эдийн засгийн бодит боломжоос шууд хамаарна. Н.Амарзаяа гишүүнээр ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Энд бүх намын төлөөлөл багтсан. Тэд арав гаруй хоногийн хугацаанд 2-3 удаа хуралдлаа. Ингээд Сангийн яам болон холбогдох хүмүүсээс ямар боломж байгаа талаар мэдээлэл авсан. 100 хувь олгоход багадаа 40 тэрбум төгрөг шаардлагатай юм билээ. Харин бид энэ оны хувьд хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломжгүй байгаа. Энэ талаар ОУВС-гийнхантай ч ярилцсан, дээд хязгаар нь 80 хувь байхаас аргагүй гэдэгт санал нэгдсэн. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр гэх мэт халамжийн бодлогыг үе шаттайгаар нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Дөнгөж өсч өндийж байгаа эдийн засгаа халамжийн бодлогоор татаад унагачихаж болохгүй. Хүнд байгаа ч зорилтот бүлэгт чиглэсэн халамжийн бодлогоо үргэлжлүүлээд л явж байгаа шүү дээ. Тэгээд ч гүйцэтгэлээр нь аваад үзэхээр нийт хүүхдийн 10-15 хувь нь хүүхдийн мөнгийг огт авдаггүй дүн мэдээтэй байдаг. Тиймээс 80 хувьд олгох нь боломжийн бодлого гэж харж байгаа. Дараа жилээс эдийн засаг сэргээд ирэхээр бүх хүүхдэд олгоод явахад болохгүй зүйлгүй.
 
-Манайх уул уурхайгаас бүрэн хараат улс. Гэтэл ганц том төсөл нь цааш үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байдал үүсчихлээ. Засгийн газар \"Рио тинто\"-той ойлголцох тухайд ямар алхам хийж байна вэ?
 
-2015 он хүртэлх Оюутолгойтой холбоотой бүх ажилд би гар, бие оролцож ирсэн. Гэрээг байгуулах, ТУЗ байгуулах болон шийдвэр гаргах төвшинд ч оролцож байлаа. Түүнээс хойшхи нөхцөл байдлыг нарийвчлан мэдэхгүй байна. Харамсалтай нь, Оюутолгой сүүлийн жилүүдэд улстөржсөн сэдэв болоод хувирчихсан. Энэ төсөлтэй холбоотойгоор УИХ, Засгийн газраас ажпын хэсэг байгуулсан, ажиллаж байна. Оюутолгой бол нэг талаас бизнес төсөл. Засгийн газар, бизнесийнхэн аль нь ч байсан энэ төслеөс үр ашиг хүртэх гэж л бизнесийн харилцаанд орж байгаа шүүдээ. Монголын талаас зарчмын шаардлага тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, бид өмнөх ярьсан хэлснээсээ гажсан зүйлийг огт яриагүй. Энэ төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш  арваад жил болчихпоо. Тэгэхээр төслийн хэрэгжилтийг эргэж харах цаг нь болсон. Анхны гэрээнд, өөрчлөлт оруулахгүй гэсэн зүйл, байхгүй учраас. Мэдээж тухайн гэрээг байгуулахад хоёр талаас ямар нөхцөл тохирсон, үр өгөөж нь ямар байх, одоо бидний хүртэж буй үр өгөөж тэр хэмжээнд хүрч чадаж байна уу. Үгүй бол засч залруулах зайлшгүй шаардлага байна. Энэ хүрээнд л асуудлыг ярьж байгаа. Татвартай холбоотой нарийн ширийнийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ Монгол Улсын хувьд Оюутолгой төслөөс хүртэх үр өгөөжийн 60-70 хувь нь татвараар дамжиж орж ирэх учиртай. Тиймээс бид хуулийн хүрээнд татвараа бүрэн авах нь бодлогын цөм хэсэг байх ёстой.
 
-34 хувийг өөрчлөх боломж байгаа эсэхэд та ямар хариулт өгөх вэ. Энэ тухайд сүүлийн хэдэн жил ярьж байгаа ч төдийлөн үр дүн гараагүй байна?
 
-Анх гэрээ байгуулахад ч 34 хувийн талаар ярьж л байсан. Энэ хувийг өөрчлөх үү эсвэл рояалти аваад явах уу гэдгийг ярьсаар ирсэн. Хоёр талаас харилцан ярилцаж байгаад алдаа оноо байвал засч залруулж болох хувилбарын нэг яалт ч үгүй мөн. Рояалти бол олсон үр ашгаас үл хамаарсан татвар. Бидний хувьд авч буй татварын хэмжээ тогтвортой байх нь л чухал. Анх гэрээ байгуулахад \"Хэрэв Засгийн газар ярилцаж тохиролцож чадвал заавал хувь эзэмшихгүйгээр рояалтигаар орлуулах хувилбар байж болно\" гэдэг заалтыг Ашигт малтмалын тухай хуульд тусгасан. Одоогийн байдлаар уг заалтыг ашигласан практик байхгүй. Цаашдаа энэ заалтыг ажил хэрэг болгох зайлшгүй шаардлагатай. Оюутолгой шиг хэл амтай, Засгийн газар хэрэгжилтэд нь нарийвчлан хяналт тавьж чадахгүй тохиолдолд дараагийн төслүүдэд орлогын эх үүсвэр нь тодорхой байх хувилбар рууорох хэрэгтэй.
 
-Нэгэнт Оюутолгойн талаар ярьсных 2009 онд энэ гэрээг батлахад гар бие оролцсон, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүнийг цагдан хорьж байна. Энэ тухайд та ямар байр суурь илэрхийлэх вэ. Улс төрийн асуудлыг шүүхээр шийдэх гээд байгаа нь хэр оновчтой хувилбар вэ?
 
-Хувь хүнийхээ өнцгөөс харахад Монгол Улсад засаглалын хямрал үүсчихлээ гэж дүгнэж байгаа. Бид ардчиллаар замнаад 27-28 жил болчихлоо. Энэ хугацаанд алдаа оноо гарч байна. Хувь хүнийхээ өнцгөөс харахад бид аливаа асуудалд хэт улстөржсөн шийдвэр гаргадаг болчихож. Бух асуудал нь улс төрөөс хамааралтай. Хууль шүүх, бизнес, эдийн засаг гээд бүгд. Цаашид өсч дэвжье гэвэл төрийн захиргаа, эдийн засаг, улс төрөө салгах хэрэгтэй. Хил, хязгаар топгоож өгөхгүй бол хууль хяналтынхан нь нэг чигт харж чаддаггүй, тус бүртээ өөр шийдвэр гаргадаг болчихсон. Оюутолгойтой холбоотой асуудалд хууль шүүхийнхэн улс төрийн өнцгөөс хандаагүй байх гэж харж, найдаж байгаа. Тэр дундаа 2009 оны Оюутолгойн гэрээ бол сүүлийн 20-30 жилд хөдөлсөн, үр өгөөжөө өгч буй ганц том төсөл. Бүхэл бүтэн 5-6 жил ярьж хөөрч байж, эвслийн Засгийн газрын үед үзэглэж байсан гэрээ шүү дээ. Үүнийг хэлэлцэх, шүүмжлэх бүх процесст тал бүрээс нь оролцсон, санал шүүмжлэлээ ч хэлсэн. Ард нийтээсээ ч санал асууж байсан. Ингэж монголчууд бүх нийтээрээ оролцож байж улс төрийн шийдвэр гаргасан, үүний дүнд гэрээг үзэглэх эрхийг УИХ-аас өгч байсан юм шүү дээ. Гэсэн атлаа 2009 онд гэрээ байгуулсан явдлыг хэрэгжилтийнх нь явцтай хольж хутгаж болохгүй. Алдаа оноо яривал гэрээний хэрэгжилтэд асуудал олон байна. Боловсон хүчин байхгүй, татвараа бүрэн дүүрэн авч, үр өгөөжөө нэмэгдүүлэх тухайд бодлогоо чанга барьж чадахгүй байна. Энэ үүднээс нь харвал гзрээ байгуулсан тухайн үеийн Засгийн газрын тэргүүн, ажпын хэсгийн ахлагч зэрэг хүнд улс төрийн зорилгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Хэрвээ ингэвэл алдаа болно.
 
-Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын даргыг солих санал гаргаад хоёр хүний нэрийг УИХ-д оруулж ирснийг Хууль зүйн байнгын хорооноос хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ нь хууль зөрчсөн шийдвэр гэж тайлбарлаад байгаа. Энэ тухайд та ямар хариулт өгөх вэ?
 
-Энэ бол дээр хэлсэнчлэн нөгөө л засаглал, институц хоорондын хямрал гүнзгийрэл туйлдаа хүрсний бодит жишээ. Хууль зүйн байнгын хорооноос хэлэлцэх шаардлагагүй гэдэг шийдвэр гаргасан. Нийгэм оршин тогтнохын эх үндэс нь шударга ёс, хууль дээдлэх зарчим. Бид үүний хүрээнд л ажлаа хийж байгаа. Түүнээс хуулийг өөрт таалагдах өнцгөөс тайлбарлаад, ард түмэнд таалагдах байдлаар асуудалд хандаад байж болохгүй. Хуулиа мэддэг хүн байсан бол хуулийнхаа хүрээнд л асуудалд хандах байсан болов уу. Ард түмнийг талцуулж хуваах гээд байх шаардлагаүй. Ер нь хууль хүчний байгууллагын тогтвортой, улс төрөөс хамаарал бусаар ажилладаг байх тогтолцоог бүрдүүлэх нь зайлшгүй шаардлага болсныг энэ процесс харуулаад байгаа юм. Монгол Улс парламентын засаглалтай орон. Хууль тогтоох байгууллага нь шийдвэр гаргасан бол түүнийг хүлээн зөвшөөрөх л ёстой. УИХ-аас гаргасан шийдвэрийг тайлбарлах эрх Үндсэн хуулийн Цэцэд л бий. Хуулийн дагуу ажиллаж, амьдрахгүй юм бол бид шударга ёс яриад байх ч хэрэггүй.
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: \"Монголын үнэн\" сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

ОУ-ын иргэний нисэхийн тухай конвенцын зарим зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах протоколыг соёрхон батлах тухай хуулиудыг эцэслэн баталлаа

Эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

13 аймагт Шуурхай удирдлагын төвийг байгуулахад шаардлагатай 39 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулах журам боловсруулж байна

С.Чинзориг: Манай улсын эмнэлгүүдийн орны хүрэлцээ өндөр хөгжилтэй улсынхаас 2 дахин их гэсэн судалгаа бий

ТББХ: Байнгын хорооны даргаар Н.Энхболдыг сонгохыг дэмжиж, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо

“Орондоо бие заслаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна

“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаагаар 48.9 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээсэн

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын зуурсан "БАНТАН"-г буцааж цэгцлэх гэж "ҮЙЛ"-ээ үзэж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК анх удаа эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа

Боловсролыг дэмжих зээл

У.Хүрэлсүх: Усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхийн төлөө бүх нийтээрээ хүчин зүтгэцгээе

Ц.Чогсомжав аа!!! Хөшөөнд бус иргэдийн ЭРҮҮЛ МЭНДЭД АНХААРААЧ

Бүлэглэж дээрэм хийсэн этгээдүүдийг илрүүлжээ

Т.Аюурсайхан: Надад хэрэг үүсгэсэн прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа

Ж.Мөнхбатын оронд Н.Энхболдыг ТББХ-ны даргад дэмжлээ

НҮҮРС ч бай, АВЛИГА ч бай таны л хэрэг шүү, А.Адъяасүрэн гишүүн ээ!!!

Хүүхдийн мөнгийг ХҮҮХЭД БҮРД ТЭГШ олгооч Л.Оюун-Эрдэнэ сайд аа!!!

Монгол, Австрийн засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар цахим засаглалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар болжээ

"Алтай" хотхон, "Хөсөг" трейдийн уулзварын хөдөлгөөнд өөрчлөлт оруулж, туршина

"ЗУГТСАН" байж болзошгүй УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг ЧӨЛӨӨЛЛӨӨ

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно

Улаанбаатарт -6 хэм хүйтэн

Жендэрийн сургагч багш бэлтгэх анхан шатны сургалт эхэллээ

51 иргэний НҮЦГЭН зураг, бичлэгийг "Нийтэд ТҮГЭЭНЭ" гэж сүрдүүлсэн этгээдэд 3.5 жилийн хорих ял оноов

Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНТУ-ын Ерөнхийлөгч талархлын захидал ирүүлэв

Хүчирхийллийн эсрэг "ШҮГЭЛ"-ийг Х.Булгантуяа ҮЛЭЭЖ үзүүлэв

“НҮҮРСНИЙ ХЭРЭГТЭН” Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛНЭ

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авах эсэхээ өнөөдрөөс эхлэн шалгана

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд