Нүүр / Бизнес / Ж.Ганбаатар: Иргэд орлоготой болох ёстой

Бизнес

  • 0
  • 1338

Ж.Ганбаатар: Иргэд орлоготой болох ёстой

Ж.Ганбаатар: Иргэд орлоготой болох ёстой

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.
\"\"
-УИХ намрын чуулганаараа бизнес эрхлэгчид дарамт шахалтгүй ажлаа эрхлэх эрх зүйн боломжоор хангаж чадсан уу. Та ажлаа хэрхэн дүгнэж байна вэ?

-УИХ дахь МАН-ын бүлэг 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан зарим амлалт, Засгийн газрын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хуульчлан баталснаар, захаасаа хэрэгжээд эхэлсэн.  Жишээлбэл, жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжийн татварыг нэг хувь болгосон. Одоогоор дөрвөн салбарыг татварын хөнгөлөлтөд хамруулах ч 2019 онд бүх салбарыг оруулах амлалтыг Сангийн сайд өгсөн.

Би бол анхнаасаа татварын хөнгөлөлтөд бүх салбарыг хамруулах байр суурь барьж байсан. Хэдийгээр татварын нэг хувийн хөнгөлөлтөд хамрагдах салбар цөөн ч, эдийн засагт эерэг үр дагуулна гэж харж байна.  

Жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг Гаалийн албан татвараас чөлөөлөх хууль маань ч гэсэн хөгжилд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Орж ирж байгаа тоног төхөөрөмж болгоны ард ажлын байр бий болно.

Зарим УИХ-ын гишүүний амнаас \"Нөгөө л ноос, ноолуур” гэдэг үг гарсан ч монголчууд дотооддоо хийж чаддаг зүйл олон болсон. Хаалга үүд, вакум цонх, цемент, арматур, эмульс, будаг, хонины ноосоороо барилгын дулаалгын материал хийдэг болсон. Тэр бүгд татвар төлж байгаа.

Монголд орж ирдэг хөрөнгө оруулалт алга, Оюутолгой бялхтал татвар төлдөггүй, \"Эрдэнэт” үйлдвэрийн татвар 200 тэрбумаар л хязгаарлагддаг. Үнэндээ Монгол Улс өнөөдөр дунд үйлдвэрлэлийн татвараар л амьдарч байна шүү дээ.

-Татварын хөнгөлөлтөд бүх салбарыг хамруулахаар томууд нь жижигрэх эрсдэл бий. Татварын орлого ч тодорхой хувиар буурна. Эдийн засаг хөгжсөн орнуудад томууд нь жижгээ авч явдаг?

-Жилийн 1.5 тэрбумаас дотогш орлоготой бүх аж ахуйн нэгжийн татварыг салбар харгалзахгүй нэг хувь болгоход 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлт яригдана. Та бүхэн их наяд төгрөгөөр гарч байгаа зөрчлийн тухай сонссон л биз.  Тэр зөрчлийн хажууд 23 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт бол өчүүхэн тоо.

Нөгөө талдаа төр бизнес эрхлэгчдээ дэмжээд эхэлбэл иргэдэд төрийн албанд ажиллахаас илүүтэй, бизнес хийх бодол төрнө. Бизнес эрхлэгчид олон болохын хэрээр эдийн засагт 23 тэрбумын татварын орлогоос  ч илүү өсөлт дагуулж, тэр нь хөгжилд асар их хувь нэмэр оруулна.

Мэдээж бүх юм төгс биш. Би 20 гаруй жил бизнес хийж явж, энэ хэмжээнд хүрсэн. Миний үүсгэн байгуулсан компаниудын жилийн орлого нь битгий хэл сарын орлого нь 1.5 тэрбумаас дээшээ. Хэзээ ч татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй.

Би гол нь Монголд шинээр байгуулагдаж байгаа компани гурав, дөрвөн жилийн дотор том хэмжээний, дунд хэмжээний компани болоход татварын энэ хөнгөлөлт үр дүнгээ өгнө гэж харж байгаа юм. Тэр цагт компаниуд улсдаа өндөр хэмжээний татвар төлнө, олон хүний ажлын байрыг бий болгоно.

Эдийн засгийн хувьд хүчирхэг байж, тусгаар тогтносон улсын аюулгүй байдал бүрэн баталгаажина. Тийм учраас төр бүх хүнийг бизнес хийх сонирхол төрүүлэх ёстой. 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй орлоготой л бол салбар харгалзахгүй бүх аж ахуйн нэгжийг татварын хөнгөлөлтөд хамруулах ёстой, энэний төлөө би Засгийн газрыг шахаж ажиллана.

-Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгж гэхээр өдрийн орлого нь хэд дотор эргэлддэг гэсэн үг вэ. Жишээ нь худалдааны салбарыг авч үзвэл?

-Өдрийн орлого нь 2-3 сая төгрөгт эргэлддэг компаниуд л голчлон хамрагдана.

Ер нь Монголд бизнес эрхлээд дунд хэмжээний компани авч явна гэдэг их бэрх. Тийм учраас л иргэд амар хялбар зам хайдаг. Амар хялбар зам нь төрд орж ажиллах. Бүх юмыг тийм болгож болохгүй шүү л гэж Засгийн газраас гуйж байгаа даа.

-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд бизнес эрхлэгчдэд ногдуулдаг торгуулийн хэмжээ өмнөх төслөөсөө хоёр дахин буурсан юм уу гэж ойлгосон. Харин та энэ асуудалд эсрэг байр суурь барьж харагдсан?

-Эрүүгийн хуульд бизнес эрхлэгчдэд халтай, дарамттай заалт орж ирсэн. Хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж байгаа. Монгол Улс өнөөдрийг хүртэл ийм заалтгүй явж ирсэн.

Энэ бол дэлхийн 20 гаруйхан оронд байдаг заалт. Хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татна гэдэг бол. Хувь хүн гэдгээрээ хүн бүр хариуцлага хүлээнэ. Энэ дээр нь нэмээд аж ахуй эрхэлж байх юм бол торгоно. Торгуулийн хэмжээ нь 400-800 сая төгрөг. Дээр нь аж ахуйн нэгжийг татан буулгана.

Эрүүгийн хариуцлага өөрөө ганц хорино гэсэн үг биш. Гэрийн хорионд оруулна, нийгэмд тустай ажил хөдөлмөр хийлгүүлнэ, тэгээд торгоно. Дөрвөн төрлийн хариуцлагын санкцтай байгаа.

Их газрын системтэй улсуудын эх нь гэж яригддаг Герман улсад ч ийм хууль үйлчилдэггүй. Олон жил судлаад дэмий гэдгийг мэдсэн хэрэг л дээ. Харин манайх цоо шинээр оруулж ирсэн. Би энэний эсрэг байгаа. Өнөөдөр ийм юм яриад явж байх цаг нь мөн үү. Бизнес эрхлэгчдээ олон болгоод,  төрөө цомхон болгоод, дундаж давхаргаа нэмэгдүүлээд, ядаж Азийн хэдэн орнуудын хэмжээнд  иргэд нь орлого олдог болсны дараа хариуцлагаа  чангаруулах ёстой шүү дээ.

Хэн ч ямар ч орлого олоогүй, орлого олох нь битгий хэл татвараа төлж чадахгүй, бүх зүйл нь бартерт шилжчихсэн байхад ийм зүйл ярих нь ямар ч эрүүл ухаантай хүнд төсөөлөгдөхгүй л байгаа.

Намайг амин хувийн байдлаар асуудалд хандаж байна. Төр байхад татвар төлөх нь үнэн гээд янз бүрээр л хэлж, шүүмжилж байгаа.  Гэсэн ч би шантрахгүй, энэ заалтыг байхгүй болгохын төлөө явна. Наад зах нь бизнес эрхлэгчдийн төлж байгаа татварыг зөв зүйлд зарцуулаад, татвар төлөгчдөд хүртээмжтэй хүртээдэг, хэрэгжүүлж чаддаг соёлыг бий болгоогүй байж, ингэж хуулиар дарамтлах нь буруу. Энэний эсрэг би явна.

-65-ын бүлэгт таны саналыг дэмжиж байгаа гишүүн бий юу?

-Нэлээн байгаа. Анзаарагдаж байгаа зүйл бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль, санал шууд ногоон гэрлээр явдаг. Засгийн газарт би яг энэ асуудлаар шүүмжлэлтэй хандаж байгаа. Эрүүгийн хуульд оруулж байгаа том өөрчлөлт учраас гишүүд маань нэлээн болгоомжтой хандаж байгаа юм бий. Гэхдээ би зогсохгүй, эцсийн хэлэлцүүлэг хүртэл явна. Намайг юу гэж хэлэх нь хоёрдахь асуудал болж байна.

-Манай улсын татварын хувь хэмжээ өндөр үү, дундаж уу. Ер нь бизнес эрхлэхэд юу нь маш төвөгтэй байдаг вэ. Зарим бизнес эрхлэгч татварын тайланг маш энгийн болгох шаардлага байна. Аж ахуйн нэгжээ ч тэр, татварынхнаа ч тэр новшийн ажилтай зууралдуулдаг гэдэг?

-Хувь хэмжээний хувьд татвар өндөр биш. Гэхдээ өнөөдөр НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтын хууль хэрэгжээд явж байна. Маш сайн эерэг үр дүнг дагуулж байгаа ч аж ахуйн нэгжүүдийн орон тоог нэмж, зардлыг  ихэсгэх болсон. Заавал \"e баримт” гаргаж өгдөг нягтлан хэрэгтэй болж байгаа.

Жишээ нь, хими цэвэрлэгээ ажиллуулдаг хүн санхүүгийн талын маш их мэдлэгтэй болох шаардлага үүсэж байгаа, энэ нь их дарамт болж байна. Хоёрдугаарт, татварын асуудал дээр хорьж цагдах нь нэн тэргүүний асуудал биш.

Тухайн хүнийг хорьсоноор улсад ямар ч ач холбогдол байхгүй. Ялаа эдлээд торгуулиа төлөхгүй, ард иргэдэд учруулсан хохирлоо төлөхгүй. Хамгийн эхлээд төр иргэндээ татвар төлөх боломжтой болгох ёстой, ард иргэд орлоготой болох ёстой.

Бүгдэд нь татвар ногдуулаад шоронд хориод байвал татвар төлөх хүнгүй болно.

Нэг үлгэр байдаг шүү дээ. Харгис хаан улс орноороо аялатал баахан өвгөчүүл л байдаг. \"Бусад нь хаачсан  бэ” гээд асуутал татвараа төлөөгүй учраас шоронд сууж байна гэж хариулдаг. Хоёр, гурван хүн татвараа төлөхгүй байна гэдэг өөр л дөө. Ард иргэд нийтээрээ татвараа төлж чадахгүй байна гэдэг улсдаа л асуудал байна гэсэн үг шүү дээ. Өнөөдөр монголчуудын амьдрал ямар байна, бизнес эрхлэгч ямар байна вэ гэдгийг Засгийн газар маш сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас өөрийнхөө байр суурин дээр хатуу байгаа.

-Мэргэжлийн Засгийн газар байгуулагдан ажилласнаас хойш долоон сар гаруйн хугацаа өнгөрлөө. Хэр ажиллаж байна гэж та дүгнэдэг вэ?

-Сайн ажиллаж байгаа. Зарчмын зарим асуудал дээр санал зөрж байгаа боловч нэлээн нухацтай шийдвэрүүдийг гаргаж чадсан гэж дүгнэнэ. Хамгийн гол нь өнөөдөр эдийн засаг асар хүнд байгаа учраас өнөөдрийнхөө эдийн засагт тааруулаад оролдож л байна. Жишээлбэл, 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжид нэг хувийн татвар оногдуулна гэдэг нь  хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байгаа л хэрэг юм.

Бүх аж ахуйн нэгжийг энэхүү татварын хөнгөлөлтөд хамруулъя гэхээр төсөвт дарамт ирэх болж байгаа. Тийм учраас эхлээд дөрвөн салбарыг хамруулъя, дараа жил арав болгоё, тэгээд бүгдийг хамруулъя гэж байна, зөв. Гол нь амласанаа биелүүлээсэй.

-Хөрөнгө оруулалт татах талд Засгийн газар ажиллахгүй байна уу гэж хараад байна?

-Хөршүүдтэй харилцах харилцаа, гуравдагч оронтой харилцах соёлын харилцаа талдаа Монгол Улс сайн. Гэвч эдийн засгийн хөгжлийн асуудал дээр тод дуугардаг УИХ-ын гишүүн маш бага байна. Засгийн газар ч маш бага дуугарч байна. Эдийн засгаа хөгжүүлэх загвартай байж, хөгжинө, бид тусгаар тогтнолоо авч үлдэнэ.

Эдийн засгийн  тусгаар тогтнол өнөөдөр нэгдүгээр асуудал. Энийг ойлгодог Засгийн газар байгаасай, энийг ойлгодог УИХ-ын гишүүн олон болоосой л гэж хүсэж байна даа.
 
Эх сурвалж:news.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

“Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо

УИХ-ын дарга Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-MONGOLIA системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо

Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ

Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ

Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн "БАЯРЫН ХУРАЛ" боллоо

Сэтгэл зүйн “THE TRAUMA” ОАУСК үзэгчдийн хүртээл боллоо

ШЕЗ-д дэвшигчдийн CV ба шүүхэд нүүрлэсэн аюул

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

ЭТТ: 448 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа

УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцлоо

Н.Учрал: Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй

Г.Занданшатар:“Шинэ итгэл-Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ

Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ

Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой

Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна

COP17 арга хэмжээ нь Монголын бизнес эрхлэгчдэд дэлхийн тавцанд өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх тавцан болно

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ

Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй

Ардын намаас Х.Булгантуяа, Ардчилсан намаас З.Нарантуяа нарыг “БУУЛГАСАН” нь албан тушаалын “тоглолт” улам ширүүсэж буйг илтгэнэ 

Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ

Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд