Нүүр / Хэнтий / Н.Учрал: Сонгууль хийхгүй бол Хэнтий аймгийг би давхар төлөөлье

Хэнтий

  • 0
  • 1308

Н.Учрал: Сонгууль хийхгүй бол Хэнтий аймгийг би давхар төлөөлье

Н.Учрал: Сонгууль хийхгүй бол Хэнтий аймгийг би давхар төлөөлье

\"\" 
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов, зардлыг шийдвэрлэсэн 22, 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв. Хуралдаанаар, цэцийн шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэлээ. 
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг тус цэций гишүүн Б.Солонго танилцуулав. Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн сарын 27-ны дунд суудлын хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов, зардлыг тогтоосон УИХ-ын 22, 23 дугаар тогтоол хууль зөрчсөн гэж дүгнэв. Тодруулбал,, Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль хийх тов, зардал зэргийг тогтоосон дээрх тогтоол нь Сонгуулийн тухай, Төсвийн тухай болон бусад холбогдох хуулийн заалтыг зөрчжээ. УИХ-ын 23 дугаар тогтоолд, сонгуульд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна. Гэвч Сонгуулийн тухай хуулиар, сонгуулийн зардлыг улсын төсвөөс гаргана гэж хуульчилжээ. Харин 22 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийг ирэх сарын 30-нд товлосон. Гэтэл одоогийн хуулиар, өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг жилийн дотор сонгууль зохион байгуулахгүй байхыг нарийвчлан тусгасан хэмээн Үндсэн хуулийн цэц үзсэн байна. 
Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал , \"Миний бие Хэнтийн Залуусын холбоог тэргүүлдэг. Хэнтий аймгийн иргэдтэй уулзахад, УИХ-д төлөөлөлтэй болох асуудлыг байнга хэлдэг. Сонгуулийг хэзээ ч хийсэн болно. Маргааш ч хийсэн яадаг юм. Гагцхүү хуулийн өөрчлөлт, гарц гаргалгааг олох хэрэгтэй. Хэрвээ Хэнтий аймаг УИХ-д төлөөлөлтэй болохгүй бол би 42 дугаар тойргийг давхар төлөөлье\" гэв. 
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, \"Н.Учрал гишүүний хэлсэнтэй санал нэг, цаашид хууль тогтоомжоо эргэж харах хэрэгтэй. Амьдрал цаг бүрээр урагшилж, нарийн төвөгтэй зүйл тулгарч бид түүнд хариулт өгч чадахгүй байна. Тиймээс парламент амьдралтай нийцүүлж, хууль тогтоомжоо алдаа мадаггүй, хийдэлгүй гаргах хэрэгтэй. Цэцийн дүгнэлт \"хууль зөрчөөгүй\" гэж гарна гэж итгэж байсан. Тиймээс бид Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй давж заалдах асуудлыг ярьж байгаа юм\" гэлээ.
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүнийг нөхөн томилох хуулийн дагуу УИХ шийдвэр гаргасан. Цэц Хэнтий аймгийг УИХ-д төлөөлөлгүй байлгаж, бусад гишүүд төлөөлж болно гэж яриад байгаа юм.  УИХ-ын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явуулна гэсний дагуу УИХ шийдвэрээ гаргасан\" гэв. 
Ийнхүү санал хураахад, Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн ХЗБХ, ТББХ-ны 16 саналаар нэгбүрчлэн санал хураав.  Тухайлбал, ҮХЦ-ийн \"Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт \"Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэснийг дэмжсэнгүй. 
Мөн УИХ-ын 2019 оны 02 дугаар сарын 02-ны \"Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  \"Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн л дэмжээгүй юм. 
Ийнхүү байнгын хорооноос гарсан саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн тул ҮХЦ-ийн энэ оны 02 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэх УИХ-ын тогтоолыг гишүүдийн 73.2 хувь нь дэмжлээ. 
Үргэлжлүүлэн Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

“Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо

УИХ-ын дарга Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-MONGOLIA системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо

Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ

Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ

Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн "БАЯРЫН ХУРАЛ" боллоо

Сэтгэл зүйн “THE TRAUMA” ОАУСК үзэгчдийн хүртээл боллоо

ШЕЗ-д дэвшигчдийн CV ба шүүхэд нүүрлэсэн аюул

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

ЭТТ: 448 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа

УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцлоо

Н.Учрал: Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй

Г.Занданшатар:“Шинэ итгэл-Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ

Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ

Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой

Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна

COP17 арга хэмжээ нь Монголын бизнес эрхлэгчдэд дэлхийн тавцанд өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх тавцан болно

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ

Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй

Ардын намаас Х.Булгантуяа, Ардчилсан намаас З.Нарантуяа нарыг “БУУЛГАСАН” нь албан тушаалын “тоглолт” улам ширүүсэж буйг илтгэнэ 

Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ

Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд