Нүүр / Эрүүл Мэнд, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар / Иргэд хувийн эмнэлэгт даатгалаар үйлчлүүлэх боломжтой

Эрүүл Мэнд, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар

  • 0
  • 1002

Иргэд хувийн эмнэлэгт даатгалаар үйлчлүүлэх боломжтой

Иргэд хувийн эмнэлэгт даатгалаар үйлчлүүлэх боломжтой

\"\" 
Улсын эмнэлэгт үзүүлж, хэвтэн эмчлүүлнэ гэдэг  цаг нартай уралдаж явдаг нийслэлчүүдийн хувьд цаг барсан ажил болдог нь нууц биш.  Одоо ч мөн адил зарим  гурав дахь шатлалын улсын эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөх нь үүрийн таван жингээр гүйж очиж,  урт дарааллын ард өдөржин хүлээсээр үдийн цайны дараа арай гэж үзүүлдэг. Аль эсвэл 3-4 хоног, ихдээ бүтэн сар хүлээж байж, үзлэг шинжилгээнд хамрагддаг. Энэ нь хөдөө орон нутгаас хот газар бараадан эмнэлгийн үйлчилгээ авах гэсэн иргэдийн хувьд бүр ч их бухимдал, хүлээлтийг төрүүлж иргэдийг чирэгдүүлдэг. 
Тэгвэл энэ онд Эрүүл мэндийн даатгалын байгууллагын зүгээс   төр,хувийн хэвшлийн эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусламж үйлчилгээний зардлын ялгааг үе шаттайгаар арилгаж, ижил түвшинд хүргэхээр ажиллаж байгаа нь цалингаас цалингийн хооронд явдаг. Эрүүл мэндээ орхигдуулчихсан иргэдийн хувьд том дэмжлэг үзүүлээд байна. 
Тухайлбал, хоёрдугаар сарын 1-нээс эхлэн даатгуулагч иргэд улсын болон даатгалын гэрээ бүхий хэвийн хэвшлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ суурь тарифаар тооцож оношийн бүлгээс хамааран Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт авах боломжтой болж буй юм. Өөрөөр хэлбэл, даатгуулагч иргэн та хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг авахдаа өвчний оношоос хамаарч дунджаар 409 мянган төгрөгийн буюу хамгийн дээд тал нь нэг сая 682 мянган төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас эдлэх боломжтой болж байгаа юм. 
Энэ тухай өнгөрсөн хоёрдугаар сард ЭМДЕГ-ын дарга Г.Баясгалан \"2020 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн улсын болон хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн зардлыг 30 орчим хувиар нэмэгдүүллээ. \"Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-д \"Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгуулагч болон даатгагч төлнө” гэж заасан. Даатгагч төлөх төлбөрийг 400 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Өмнө нь хувийн болон улсын эмнэлгийн даатгалаас төлөх тариф өөр байсан бол хоёрдугаар сарын 1-нээс адилхан 400 мянган төгрөг болсон. Ингэснээр эрүүл мэндийн тусламжийн чанарт дэвшил гарна гэж үзэж байна” хэмээн мэдээлсэн. Тиймээс өнөөдөр дархлаа суларч, ядаргаанд дарлуулдаг хаврын өдрүүдэд иргэн танд хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломж нээлттэй байгаа гэдгийг дахин дуулгаж байна. Өмнө нь та улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 300 мянган төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлдэг байсан бол  энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 400 мянган  төгрөгийн суурь тарифаар тооцож хөнгөлөлт авах боломж нээгдэж буй юм. Энэ хөнгөлөлт нь таны өвчний оношоос хамаарч ялгаатай байна. Хамгийн дээд тал нь нэг сая 682 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм. 
Харин хувийн хэвшлийн эмнэлэгт хэвтэхдээ 175 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол одоо Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын хэмжээ 225 мянган төгрөгөөр нэмэгдэж суурь тариф 400 мянга болж, улсын эмнэлгийнхтэй ижил болжээ.
 Ингэснээр даатгуулагчид зөвхөн улсын эмнэлгийн орны дараалал хүлээлгүй хувийн эмнэлгүүдэд ч цаг алдалгүй хэвтэн эмчлүүлж эрүүлжих илүү боломжтой юм. Дашрамд дуулгахад, 2019 онд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 48.8 тэрбум төгрөг олгож байсан бол даатгуулагчид учрах санхүүгийн дарамтыг багасгах зорилго тавьж энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр энэ онд 73.2 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр төсөвлөөд байна. Мөн энэ онд ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан эмнэлгүүдийг үзвэл улсын харьяалалтай 30 эмнэлэг, хувийн хэвшлийн 84 эмнэлэг байна. Эдгээр эмнэлгээс та  сонголтоо хийж болох аж.
 Эх сурвалж: \"Зууны мэдээ” сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

У.Хүрэлсүх: Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Хүний эрхийн дэд хороо Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Х.Нямбаатар: Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд