Нүүр / Онцлох / С.Бямбацогт: Гэмт хэрэгтэй тэмц гэж үүрэг өгөх биш ажиллах баталгааг нь хангана

Онцлох

  • 0
  • 1286

С.Бямбацогт: Гэмт хэрэгтэй тэмц гэж үүрэг өгөх биш ажиллах баталгааг нь хангана

С.Бямбацогт: Гэмт хэрэгтэй тэмц гэж үүрэг өгөх биш ажиллах баталгааг нь хангана

\"\" 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын байр суурийг сонслоо.
 
–Шинээр боловсруул­сан хуулийн төсөлд гэмт хэргээс урьдчилан сэр­гийлэх, тэмцэх ямар зохи­цуулалт тусгасан бэ?
 
-Гэмт хэргээс урьд­чи­лан сэргийлэх хуулийг 1997 онд батал­санаас хойш 20 гаруй жил өнгөрч байна. Тус хуульд хүний нүдэнд ил үйлдэгддэг буюу гудамж талбайд үймээн самуун гаргах, танхай, хулгай, дээрэм гэх мэт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн тэмцэх талаар тусгаж зохицуулсан байсан.
Өнгөрсөн хугацаанд тодорхой бодлогын, томоохон зохицуулалтууд буюу гэмт хэрэг үйлдэгдэх, гэмт хэргийн золиос болох нөхцөл шаардлага, шалтгааныг хэрхэн арилгах талаар зохицуулалтгүй явсаар ирлээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын  эдийн засгийн өсөлт муу байна, ард иргэдийн амьдрал ядуу байна гэдэг бол гэмт хэрэг үйлдэгдэх, түүнд өртөх, золиос болох нэг шалтгаан болж буй. Учир нь ажилгүйдэл, ядуурлын улмаас хүмүүс амьдрахын эрхэнд гэмт хэрэг үйлдэх, зөрчил гаргах, бусдыг хохироох нөхцөл байдал бий болоод байна. Тиймээс гэмт хэрэгтэй зөвхөн хуулийн байгууллага тэмцэх бус Үндсэн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж Монголын төр анхаарах ёстой гэж үзэж хуулийн энэ төслийг боловсрууллаа. Учир нь Үндсэн хуульд төр иргэнийхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоор хангах ёстой гэж заасан байдаг тул төр үүргээ биелүүлэх ёстой гэсэн том агуулгаар өөрчлөлтийг оруулж ирж байгаа. Хоёрдугаарт, гэмт хэрэг гарсны  илрүүлж,  ял шийтгэл эдлүүлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэхийг илүүд үзсэн. Нэг талаар гэмт этгээдэд ял шийтгэл оноох нь зүйн хэрэг ч ард нь түүний ар гэр үр хүүхэд нь хохирдог. Нөгөө талдаа гэмт хэргийн золиос болсон хүн эрүүл мэнд, эд хөрөнгө цаашлаад амь насаараа хохирдог эмгэнэлт байдалд орохоос өмнө түүнээс сэргийлэх нь чухал гэж үзсэн хэрэг. Гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл, боломж, бололцоог бүрдүүлэхгүй байвал гэмт хэрэг гарахгүй. Тиймээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд тодорхой бодлогоор, хөрөнгө мөнгө, хүч хаяад ажиллавал гэмт хэргийн золиос хохирогч болохгүй, гэмт хэрэгтэй тэмцэж байгаа цагдаа, хяналт тавьж байгаа прокурор, ял өгч байгаа шүүгч, хорих байгууллага зэрэгт учирч буй бэрхшээлийг шийдэж, гарч буй бодит болон бодит бус хохирол, зардлыг хэмнэх боломжтой юм. Иймээс гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд илүү анхааръя гэж байгаа юм.
 
–Хуулийн төсөлд мэр­гэжлийн байгуул­лагуу­дын төлөөлөл ямар санал нэмэрлэж байна вэ?
 
-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг мэргэжлийн байгууллага, олон нийтийн дунд хэлэл­цүүллээ. Хуулийн төсөлд хууль сахиулагчдад зөвхөн гэмт хэрэг, зөрчилтэй тэмц гэж үүрэг өгөх биш тэднийг бэлтгэдэг, сургадаг, техник тоног төхөөрөмж, ажиллах баталгааг нь хангадаг, эрх зүй, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэдэг байхаар зохицуулалт хийснээрээ онцлог. Урьдчилан сэргийлэх ажилд Монголын төр, төрийн бүхий л байгууллага, албан хаагчид, иргэд, олон нийтийн оролцоог хангах, иргэдийн саналыг авах, санаачилгыг дэмжих, тэдний хяналтыг тогтоох замаар хуулийг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа.
 
– Сүүлийн 10 жилд гэмт хэргийн гаралт, хохирлын хэмжээ нэмэгдсэн үзүүлэлт гарсан?
 
– 2016 онд 32 мянган гэмт хэрэг үйлдэгдэж үүний улмаас 37 мянган иргэн хохирсон байна. Нийтдээ аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 200 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Хэрэв гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  тэрбум төгрөгийн төсвөө жаахан нэмэгдүүлж, ажлаа сайжруулбал гарч байгаа хохирол, зардал багасч, хохирч буй иргэдийн тоо тэр хэмжээгээрээ буурах юм. Ниргэсэн хойноос нь хашхирах, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх биш гэмт хэргийн шалтгаан нөхцлийг урьдчилан илрүүлж, сэргийлэхэд онцгой анхаарах болсон.
 
–Ямар арга замаар хэрэгжүүлэх вэ?
 
– Энэ ажилд төрийн бүх байгууллагыг оролцуулахаар заасан байгаа. Өөрөөр хэлбэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөл хариуцна, зохицуулна гэж заасан боловч тэр нь тодорхойгүй байсан бол одоо маш ойлгомжтой, тодорхой болгох юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар, аймаг орон нутгийн удирдлагууд, хувийн хэвшлийн байгууллага, иргэд ямар оролцоотой байхыг нарийн зохицуулж өгсөн.
 
– Энэ ажилд идэвхи санаачлагатай оролцсон иргэдийг урамшуулна гэсэн үү?
 
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг олон нийт иргэдийн оролцоонд түшиглэж, тулгуурлаж зохион байгуулна. Санаачилж, оролцож байгаа иргэдийг урамшуулах, дэмжих, тэдний оролцоотойгоор ажлаа дүгнэх гээд аль болох иргэдийн оролцоотойгоор ажиллах нь чухал байна. Гэмт хэрэгтэй зөвхөн цагдаа тэмцэх ёстой гэсэн ойлголтыг засч энэ бол төрийн, иргэн бүрийн үүрэг гэдгийг зохицуулж тусгаж өгсөн.
 
С.Уянга
Эх сурвалж: \"Зууны мэдээ” сонин 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

У.Хүрэлсүх: Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Хүний эрхийн дэд хороо Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Х.Нямбаатар: Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд