С.Чинзориг: Эрүүл мэндийн салбарт зайлшгүй хэвшүүлэх үйлчилгээний стандартыг боловсруулж хэрэгжүүлнэ

С.Чинзориг: Эрүүл мэндийн салбарт зайлшгүй хэвшүүлэх үйлчилгээний стандартыг боловсруулж хэрэгжүүлнэ

Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын зөвлөгөөн”-ийг гурван жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд тав дахь удаагийн улсын зөвлөгөөн өнгөрсөн баасан гариг /2023-04-07/-т МҮЭ-ийн Соёлын төв ордонд боллоо.  

Нийслэл, дүүрэг, аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагад үүрэг гүйцэтгэж буй үйлчилгээний 11 мянга гаруй ажилтны төлөөлөл 250 гаруй хүн чуулсан улсын зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг оролцож сайдын алба авснаас хойш өнгөрсөн гурван сарын хугацаанд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлууд болон үйлчилгээний ажилтнуудын ажиллах орчин нөхцөл, цалин урамшуулал, нийгмийн хамгааллыг сайжруулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохтой  холбоотой баримталж буй бодлогоо танилцуулсан.

Тэрбээр эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 56 мянган хүний 80 гаруй хүвийг эмэнтэйчүүд эзэлдэг бол нийт ажиллагсдын 11 мянга гаруй нь эмнэлгийн үйлчилгээ гэж том салбарт үүрэг гүйцэтгэж хүн ардын эрүүл энхийн манаанд эмч мэргэжилтнүүдийн хамт цаг наргүй зүтгэж байгааг дурдаад үйлчилгээний ажиллагсдын нийгмийн хамгааллыг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалахад анхаарах нь салбарын яам төдийгүй төр засгийн үүрэг тул эхний ээлжинд цалинг нэмэгдүүлэх арга зам, боломж бололцоог тодорхойлох зорилготой ажлын хэсгийг томилон ажиллуулж байгаагаа дуулгав. 

Засгийн газрын 2022 оны 107 дугаар тогтоолын дагуу төсвийн ерөнхийлөн захирагчид олгосон эрхийн хүрээнд ТҮ-ээр цалинжиж байгаа ажилтнуудын цалинг 15-30 хувь нэмэгдүүлэх талаар холбогдох судалгаа, тооцоолол гаргах ажлын хэсгийг ХНХЯ-тай хамтран байгуулан ажиллаж байна. Гүйцэтгэлийн санхүүжилтээр цалин харилцан адилгүй байгааг эргэн харж бодлогын тохируулга хийх шаардлага байгаа бөгөөд эхний ээлжинд алслагдсан, хүн ам цөөтэй орон нутгийн сумын ЭМТ-д алслагдсан байдлын индекс ашиглан санхүүжилтийг нэмэгдүүлэх, байгууллагуудын гүйцэтгэлтэй холбогдсон цалингийн ялгаатай байдлыг өөрчлөн ажилтны гүйцэтгэлийн шалгуурын жишиг боловсруулах зэрэг ажлыг эхлүүлсэн.            

Түүнчлэн эрүүл мэндийн салбарын ажиллагсдыг орон сууцны ипотекийн зээлд тэргүүн ээлжинд хамруулах зорилгоор Худалдаа, хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Мөн эрүүл мэндийн салбарт зайлшгүй хэвшүүлэх үйлчилгээний стандартыг боловсруулж хэрэгжүүлж эхлэх гэж байгаа болон салбарын хууль эрх зүйн шинэчлэлийг хийх тал дээр тодорхой ажлуудыг хийж эхлээд байгаа зэрэг олон мэдээллийг улсын зөвлөгөөнд оролцогчдод өглөө.
Зөвлөгөөний үеэр илтгэл тавьж, мэдээлэл хийсэн хүмүүс Засгийн газрын 2022 оны “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээ”-г 488 дугаар тогтоолын дагуу ТҮ ангиллын цалингийн зардлын төсөв 8.0 хувиар өссөн.
Эрүүл мэндийн салбарын ажилчдад олгож байгаа нийт нэмэгдлийн дундаж хэмжээ-56 хувь, үүнээс эрүүл мэндийн үйлчилгээний ажилтнуудад ажилласан жилийн нэмэгдэл  5-25 хувиар, доктор профессорын нэмэгдэл 5-20 хувиар, орон нутагт ажилласны нэмэгдэл 10-20 хувь хамаарч байна.
2022 оны байдлаар ТҮ-ээр ажиллаж байгаа ажилчдын дундаж цалин 550,0 - 829,6 мянган төгрөг байна. (Засгийн газрын 2022 оны 107 дугаар тогтоолоор баталсан үндсэн цалин – 712,956 төг) 2022 оны байдлаар яамны харьяа байгууллагууд үндсэн цалингаа 65 хувиар, нийслэлийн харьяа байгууллагууд 61,5 хувиар, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд 56 хувиар тус тус нэмсэн тухай болон эмнэлгүүд ажиллагсдынхаа цалинг хэрхэн нэмсэн талаар тодорхой тоо судалгаа бүхий мэдээллүүдийг танилцуулсан.  

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Франц улсын хөдөө аж ахуй, хүнсний бүрэн эрхт сайд манай улсад анх удаа айлчиллаа

    Франц улсын хөдөө аж ахуй, хүнсний бүрэн эрхт сайд манай улсад анх удаа айлчиллаа