Б.Мягмар: Их наядаар хэмжигдэх борлуулалт бүхий бизнесийн орчин бүрдэнэ

Б.Мягмар: Их наядаар хэмжигдэх борлуулалт бүхий бизнесийн орчин бүрдэнэ

“Шинэ сэргэлт-Улаанбаатар” олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форумын үеэр НИТХ-ын төлөөлөгч, "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн захирал Б.Мягмартай ярилцлаа.

-1990 оноос хойш малын түүхий эдийн бодлого алдагдаж бүхэлдээ БНХАУ-ын мэдэлд шилжсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөх үү.

-Хятадын бизнес эрхлэгчид эхлээд түүхий эдийн үнийг тэнгэрт гартал хөөрөгдөж, арьс шир, ноос, ноолуурын ченжүүд бий болсон. Тэгээд зогсохгүй өндөр үнээр авах болсноор түүхий эд дотоодын үйлдвэр эрхлэгч нарт хүртээмжгүй болж арьс ширний үйлдвэр, савхин эдлэлийн үнэ унаж хэрэгцээ багассан. Үүний оронд Хятадын чанар муутай савхин куртик, гутал экспортоор орж ирэх болсон түүхтэй. Арьс ширний том үйлдвэрүүд уналтад орж, тоног төхөөрөмж нь Хятадын төмрийн хогонд явсан түүхтэй. Энэ үеэс түүхий эдийн бодлого бүрэн алдагдаж Манжийн хааны үе рүүгээ бүрэн ухарсан гэхэд болно. Харин 2023 оноос эхлэн малын түүхий эдийн салбар сэргэх гэж чармайж байна.

-Арьс ширний үйлдвэр барих ажлыг эсэргүүцэх хүн байхгүй болов уу?

-Монгол хүн бүр арьсаа элдээд гутлаа хийж чадахаа больсон, ноос ноолуураа угаагаад даавуу хийдэг уламж­лалаа мартсан гэж шүүмжилдэг. Энэ шүүмжийг хүлээн авахад эмзэглэх зүйл үгүй л дээ. Засгийн газар бодлогоор арьс ширний үйлдвэр барих асуудлыг дэмжсээр байгаа. Гэтэл санаатай, санаагүй арьс ширний үйлдвэрийн байгуулах газрыг өөрчилсөн нь санхүүжилт босгоход бэрхшээл болсон асуудал бий. Жишээлбэл, V цахилгаан станцыг Эмээлтэд, Улиастайд, Багануурт, IV цахилгаан станцын дэргэд, Хөлийн голд барина гээд төөрүүлж байгаад орхидог. Үүнийг бид давтмааргүй байна.

-Арьс ширний үйлд­вэрүүдийг Дархан руу нүүлгэх асуудал яригддаг энэ талаар?

-"Бүх зам Ром хүрдэг" гэсэн эртний үг байдаг даа. Бүх борлуулалт, зах зээл, дэд бүтэц, аж үйлдвэрүүд Улаанбаатар хотод төвлөрч байна. Энэ талаар Дэлхийн банкнаас Санхүү, эдийн засгийн судалгаа хийхэд Эмээлт “өгөөж”-тэй гэсэн дүн гарсан. Олон жилийн турш Эмээлтэд дагуул хот байгуулна, аж үйлдвэрийн парк байгуулна гэж газраа хүртэл төлөвлөж, “Аргалант-Эмээлт” дагуул хотын эдийн засгийн тусгай бүс байгуулах зорилтыг хэрэгжүүлэхээр хөдөө аж ахуйн паркийг хөгжүүлэхээр 539 га тал­байн ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг хийгээд байна. Санхүүжилтийн хувьд нийслэлийн зүгээс “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих” төслөөр суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хийж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэж, бохирдож үлдсэн газрыг нөхөн сэргээж, дахин төлөвлөх зорилготой төслийг хэрэгжүүлэхээр Дэлхийн банктай хамтран ажиллаж байна. Энэ төслийг УИХ, Засгийн газар, салбарын яам дэмжсэнээр арьс ширний үйлдвэрлэлд “Шинэ сэргэлт” бий болох юм. Энэ хүрээнд Эмээлтэд хэдий хэмжээний арьс шир болон завод ноос үйлдвэрлэх хүчин чадал болон төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар ХХААХҮЯ болон мэргэжлийн холбоотой зөвшилцөн хамтран ажиллаж байна.

-Дэлхий дээр савхин эдлэлийн бизнес хэр ашигтай байгаа вэ?

-Арьсан эдлэл эд материалаас гоо сайхан, бараа бүтээгдэхүүнээс эхлээд эрүүл мэнд, шинжлэх ухааны ололт нээлтэд орж бай­на. Техник технологи нь хүртэл өндөр түвшинд гарсан. Нэг үхрийн арьсыг гэхэд арван удаа хуулж байх жишээтэй. Ажил хариуцсан цагаасаа эхлэн Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран ажиллаж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Манай дотоодын үйлд­вэрүүд барууны шаардлага хангахуйц түүхий эд бэлдэж, олон оронд экспортолж байгааг хараад бахархах сэтгэл төрсөн. Энэ бол ахиц шүү. Цаашид үйлдвэрүүд Эмээлт рүү нүүснээр үйлдвэрлэлээ өргөжүүлж, шинэ техник технологи нэвтрүүлж, өрсөл­дөх чад­вараа нэмэгдүүлж, улмаар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх өргөн боломжийг бий болгох юм.

-Дотоодын үйлдвэр­лэгчид нүүх сонирхолтой байгаа юу?

-Хан-Уул дүүргийн 20-р хороо орчимд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос ноолуурын үйлдвэр болон Харгиа цэвэрлэх бай­гуу­ламжийн нөхцөл байдал хүндрээд удаж байна. Дээр нь тэр орчмын ус, хөрсний бохирдол, Туул голоо хамгаалах зэр­гээс гадна үйлдвэрүүд нүүнэ гэсэн хүлээлтээс болж олон жил өргөтгөл шинэчлэл хийж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж чадахгүй, дээр нь үйлдвэрээс гарах хаягдал ус нь стандарт шаардлага хангахгүйн улмаас 30 орчим үйлдвэрээс дөнгөж бага оврын урьдчилсан цэвэрлэх байгууламжтай зургаан үйлдвэр нь үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн тэр орчимд амьдарч буй иргэдийн зүгээс эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар гомдол санал гаргах зэрэг тоочоод байвал зайлшгүй нүүх хэрэгцээ шаардлага маш олон бий. Мэдээж төвхнөсөн, ажлын байраа бэлдсэн үйлдвэрлэгчид нүүхэд өртөг, зардал их гарах нь ойлгомжтой. Гэхдээ үүнийг үл хайхран Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон үйлдвэрлэгч нар Эмээлт рүү нүүх хүсэлтээ илэрхийлсээр байна. Тийм учраас энэ удаагийн форумаар бид зоригтой шийдвэр гаргаж "Нүүх суух" гэсэн асуултад цэг тавих хэрэгтэй гэж үзэж, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ерөнхийдөө Эмээлт эко аж үйлдвэрийн парк барина гэсэн дээд түвшний тогтоол гарахад үйлдвэрлэгчид бизнесмэнүүд үйлдвэрээ өөрсдөө босго­чихно, төрийн зүгээс шаард­лагатай дэд бүтцийг бий болгож, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд парк үйл ажиллагааны чиглэл бүрээрээ хөгжих боломж бүрдэх юм. Иймээс үзэл санаа, итгэл дутагдаад байгааг хэлэх хэрэгтэй. Эмээлт эко аж үйлд­вэрийн паркийн нийт 539 га талбайд улс, нийслэлийн төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээл, хувийн хэвшлийн эх үүс­вэрээр 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай тооцоо гарсан. Энэ нь арьс шир, завод ноос, ноолуур, мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, хүлэмж, ойн аж ахуй, олон улсын худалдааны төв, бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төв зэрэг чиглэлээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэхийг төлөвлөж байна. Ингэснээр их наядын борлуулалт эргэлдэх бизнесийн орчин бүрдэнэ гэсэн судалгаа, тооцоо гарсан.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

    Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Алтай хотхон орчмын замын хөдөлгөөнийг түр хааж, барилга угсралтын ажил хийнэ

    Алтай хотхон орчмын замын хөдөлгөөнийг түр хааж, барилга угсралтын ажил хийнэ