Г.Занданшатар: Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө УИХ-ын гишүүд хичээж ажиллахыг уриалж байна

Г.Занданшатар: Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг  бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхийн  төлөө УИХ-ын гишүүд хичээж ажиллахыг уриалж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдсаны дараа УИХ-ыг чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлсэн. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдлаа. УИХ-ын гишүүд болон  Ажлын хэсэгт баярлалаа. УИХ-ын гишүүд өнгөрсөн хугацаанд тойрогтоо ажиллаж ард иргэдийнхээ санал бодлыг сонссон. Гуравдугаар  хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулж байгааг шүүмжилсэн  агуулга олонтаа дурдагдсан байна. 

2019 оны Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт өнөөдөр үр дүнгээ өгч эхэлж байгаа.  Тухайлбал, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль энэхүү өөрчлөлтийн үр дүнгээр батлагдсан. Сүүлийн үед олон сангуудын булхай ил болж, олон жил бугшсан асуудлууд сөхөгдөж, олны анхааралд орж байна. Цаашлаад, Үндэсний баялгийн сангийн хууль батлагдах хүртэл олон өөрчлөлтүүд хэрэгжинэ. 

Өнөөдрийн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дутууг гүйцээлээ хэмээн ойлгож болно. 

Нөгөө талаасаа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр  “давхар дээл”-ийн асуудал буюу УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн Засгийн газрын  гишүүнээр  ажиллахыг хориглосон заалтыг  хүчингүйд тооцсон. Энэ бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан асуудал биш юм. Гагцхүү 2019 онд оруулсан өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцээс хүчингүйд тооцсон. Энэхүү заалт ч  гэсэн өнөөдрийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нэг шалтгаан юм.  Учир нь  УИХ  76 гишүүнтэй үед 39-өөс дээш суудал авсан нам олонх болно. Олонхын дотор олонхын хяналтыг Засгийн газрын  гишүүд буй болгож, энэ нь Үндсэн хуулийн хяналт, тэнцэл, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын харилцаа алдагдах учраас гишүүдийн тооны асуудлыг зайлшгүй харгалзан үзэхийг Үндсэн хуулийн цэц дүгнэлтдээ дурдсан. Ийм учраас Үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлт,  нөгөө  талаас сүүлийн  30 жил нийгэмд бугшсан авлига, хээл хахууль болон өмч хувьчлалаас эхлэлтэй олон алдаа завхралуудыг засах олон нийтийн хүсэмжлэл Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд тусгалаа олсон гэж үзэж байна.

Тиймээс  Үндсэн хуулийн өөрчлөлт олон эерэг үр дагаврыг авчирна гэдэгт итгэж байна. Өөрөөр хэлбэл, түүхэн үүргээ маргаашаас эхлээд гүйцэтгэх болно. Харин зөв зүйлийг бид алгуурлалгүй, тайван, алсын хараатай хийж чадах нь үр дүнд хүрэх  суурь нь болох учиртай.  Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу  Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын  сонгуулийн тухай хуулиуд  өөрчлөгдөнө. Ингэснээр цогц өөрчлөлт болж чадна.

УИХ-ын гишүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай батлах шаардлагатай гэж үзэж байна. Энэхүү хуулиар УИХ-ын гишүүн  зөвхөн төр түмнийхээ төлөө зүтгэх боломжийг бүрдүүлж байгаа. Мөн аливаа тендерт оролцдоггүй, хамаарал бүхий этгээдээ албан тушаалд томилоход нөлөөлдөггүй байх зэрэг олон хязгаарлалтыг хуульчилж байна. Цогц  өөрчлөлтийг хийхийн тулд бид маргаашаас эхлээд улам шаргуу ажиллах хэрэгтэй байна.  Гэхдээ  Үндсэн хуульд оруулсан  өөрчлөлт батлагдмагц маргааш бүх юм сайхан болчихно гэсэн үг биш. Харин дагаж  гарах органик хууль, үндсэн хуульчилсан хууль, процессын хуулиудаа  даацтай, нийт ард түмний эрх ашигт нийцүүлж батлах хэрэгтэй юм. 

Өнөөдрөөс Монголын нийгэмд  том шилжилт эхэллээ гэж үзэх ёстой. Алдаанаасаа суралцсан, илүү хэрсүүжсэн, илүү олон зөв өөрчлөлтийг нийгэм хүсэмжилж байна. Хэрсүү иргэд  бас тэнцвэртэй үнэн бодит мэдээллийг хүсэмжилж байна. Нийгмийн тулгамдсан асуудлуудаа зоригтой хэлэлцэж шүүдэг,  шударга бустай үл эвлэрдэг, буруу зөрүүг шууд хэлдэг, хэрсүүжсэн, мэдээлэлжсэн иргэд нийгмийн олонхыг  бүрдүүлдэг  болсныг бид  Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр харлаа. Хэрсүү иргэд  одоо тэнцвэртэй бодитой мэдээллийг хүсэж байна. Үнийн өсөлт, хүний эрх, шударга ёс гээд олон асуудлыг иргэд шүүмжлэн хэлэлцэж буй. Ийм учраас төрд  үл итгэх байдлаа ч гэсэн иргэд илэрхийлж байсан. Нийгмийн хүсэл эрмэлзлийг  сонсож, түүний төлөө зүтгэх нь орчин үеийн төрийн хамгийн чухал үзүүлэлт юм.  Төр, иргэний итгэлцлийг холдуулж, парламентын нэр хүндэд  зохион байгуулалтай халдаж улмаар ардчиллын нэр хүндийг унагах гэсэн  санаатай,  санамсаргүй үйлдэл гарч байна  Яагаад гэвэл төрд  итгэх итгэл бол монголын ардчиллын суурь юм. Манай эдийн засаг өсөж, иргэдийн амьжиргаа дээрдэж, буруу булхайнууд илчлэгдэж, бохир арга барилууд үйлчлэхээ больж байгаа нь гадна, дотны зарим бүлэглэлд  таалагдахгүй байж болно.

Харин монголын төр шударга, шийдвэртэй өөрчлөлт хийж, зохион байгуулалттай энэ мэт бүлэглэлд хариу барих ёстой. Бид  төр, иргэний итгэлцлийг холдуулах, төрийг сульдуулах холын бодлого хүчтэй хэрэгжиж байгааг сайтар анхаарч, хэрсүү оюун ухаандаа тунгаан бодох цаг болсон. Монгол төрийн нэр хүндийг хамгаалах, нийгмийн шударга  үйлсийн төлөө энэхүү  өөрчлөлтийг хийсэн гэдэгт  бид итгэж байна.

Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг  бодиттой,  үр дүнтэй хэрэгжүүлэхийн  төлөө УИХ-ын гишүүд  илүү их хичээж,  хөдөлмөрлөж ажиллахыг уриалж байна" гэж хэллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

    Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Энэ бямба гаригт нийтийн тээврийн 40 чиглэлд өөрчлөлт орно

    Энэ бямба гаригт нийтийн тээврийн 40 чиглэлд өөрчлөлт орно