• 0
  • 1911

Орхон аймгийн цэцэрлэгт хүрээлэнгийнхэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс туршлага судалж байна

Орхон аймгийн цэцэрлэгт хүрээлэнгийнхэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс туршлага судалж байна

               Эрдэнэт хотынхон цэцэрлэгт хүрээлэндээ шинээр хэд хэдэн бүтээн байгуулалтыг тусгаж, нийслэлд байрлах хамгийн их ногоон  байгууламжтай газрын нэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын хамт олноос туршлага судалж байна.

Эрдэнэт хотод 2018 оноос эхлэн цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаж,  тус цэцэрлэг хүрээлэн 20 га газрыг хамарч үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ удаа Эрдэнэт хотын цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын өмнөх захиргааны дарга М.Энхбат тэргүүтэй төлөөллүүд  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй ирж танилцлаа. 

Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргааны дарга М.Энхбат: 


          "Эрдэнэтийн цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил анх 2018 онд хийгдэж эхэлсэн. Одоогийн УИХ-ын гишүүн Д.Батлут анх Эрдэнэт хотын засаг даргын албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа энэ бүхнийг  гүйцэтгэж хийсэн. Эрдэнэтийн цэцэрлэгт хүрээлэнгийн хамрах талбай нь 20 га газар байдаг. Нийт цэцэрлэгт хүрээлэнгийн талбайгаас 10 га газар нь зориулалтайгаар ашиглагдаж байна. Үлдсэн талбайд бүтээн байгуулалт хийхээр ажиллаж байна.

Бид цэцэрлэгт хүрээлэнгийн үлдсэн хэсгийг ирэх 2023 онд ашиглалтад оруулна.  Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Эрдэнэт хотдоо тэр дундаа цэцэрлэгт хүрээлэндээ шинээр 100 гаруй мянган  мод, бут  суулгасан.

Одоогийн байдлаар таригдах ёстой суулгацын 50 мянга гаруй нь сургууль, цэцэрлэгийн хашаан дотор болон эргэн тойронд нь таригдсан. Мод, бут суулгах ажилд Эрдэнэт хотын иргэд маш их идэвхитэй оролцсон. Мөн бид шинээр хийгдэх гэж буй бүтээн байгуулалтаа дан ганц өөрсдөө мэдэн хийгээгүй.

Үүн дээр иргэдийн санаа бодлыг сонсож, хэрэгжүүлж байгаа. Харин цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд шинээр дөрвөн төрлийн 1800 бут , сөөг, ногоон ургамал  шинээр тарьсан.

         "Манай цэцэрлэгт хүрээлэнд хийгдэж буй бүтээн байгуулалтад  улсаас 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Магад цаашлаад 10 гаруй газарт хүүхдийн парк байгуулах мөн тус талбайд ногоон байгууламж байгуулах төлөв байгаа.

Нийслэлд байрлах Үндэсний  цэцэрлэгт хүрээлэнгийн зохион байгуулалтыг илүү тусгаж харж байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өөрийн гэсэн онцлогтой. Мөн иргэдэд үйлчлэх талбай нь хэр байх, худалдаа үйлчилгээний газраа яаж байршуулах гэх мэт олон харж судлах зүйл бий. Хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх спортын талбайг хэрхэн шийдэх, гарц гаргалгаа гээд олон зүйл байна.
Түүнчлэн бид олон улсын цэцэрлэгт хүрээлэнг давхар судалж үзсэн. Гадаадын томоохон бүтээн байгуулалттай цэцэрлэгт хүрээлэн нь хэд хэдэн зүйлсийг бүтээн байгуулалтадаа тусгаж өгсөн байдаг. Үүнд, устаж үгүй болж буй ургамлыг олноор авчирч тарьж буйгаараа ихээхэн бахархдаг юм билээ. Үүнээс гадна газрын хөрсний судалгаа үргэлжилнэ. Тухайн хөрсөнд ямар бут, ногоон ургамал таривал тохиромжтой вэ гэх мэтээр олон асуудалд дээр нүүр тулж байна" гэлээ. Дэлхийд хэмжээгээрээ  дээгүүрт орох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өдрөөс өдөрт өнгө нэмж бүтээн байгуулалт бусад зүйлсээрээ олон улсаас ялгарах хэд хэдэн шийдлийг харлаа. Мөн  ногоон байгууламжийн асуудлыг бүрэн дүүрэн шийдэж өгсөн байна" хэмээн хэллээ.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул:

      "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн одоогоос  11 жилийн өмнө албан ёсоор байгуулагдсан. Энэ хугацаанд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаанд зарцуулагдсан улсын төсвөөс тооцоолбол 23 тэрбум орчим төгрөгийн  хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ гол хөрөнгө оруулалт бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбайн тохижилтод зарцуулагдсан буюу спорт талбай, төв талбай, дугуйн зам, гүйлтийн зам гэх энэ бүтээн байгуулалтад руу орсон байна.

Үүнээс гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах ногоон байгууламж руу буюу цэцэрлэгт хүрээлэн дээр ургаж буй 140 мянга гаруй 32 төрөл зүйлийн мод тарих энэхүү ажилд орсон байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 30 жилийн хугацаатай томоохон төсөл. 


Үндсэндээ 1/3 хувь буюу 11 жилд төлөвлөгөөт ажил үргэлжилж байна. Үлдсэн жилүүдэд дараа дараагийн төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт болон ногоон байгууламжын ажил хийгдээд явна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өнөөдрийн байдлаар нийслэлд 943 га газрыг эзэлдэг. Үүнээс зөвхөн 183 га газарт бүтээн байгуулалт хийгдсэн.


Эрдэнэт хотын цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон, манай баг хамт олноос туршлага, мэдлэг хуримтлуулах үүднээс ирсэн. Ингээд хоёр талын удирдах алба уулзаж талбай болон  ногоон бүтээн байгуулалттай  танилцлаа.
Бид аливаа зүйлсийг цагаан цаасан дээр буулгах биш, өөр хоорондоо аман хэлэлцээрээр ярилцах биш зөвхөн нүдээрээ үзэж, гараараа барьж, практик тал дээрээ илүү сайн судлах нь зөв хэмээн үзсэн" гэж тэрбээр хэллээ.

Төр.мн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    УИХ-ын дарга Г.Занданшатар ШХА-ийн Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурриг хүлээн авч уулзлаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар ШХА-ийн Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурриг хүлээн авч уулзлаа