УИХ-ын дарга Г.Занданшатар ШХА-ийн Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурриг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар ШХА-ийн Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурриг хүлээн авч уулзлаа

   Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.08.13) Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.    Швейцарын хөгжлийн агентлаг нь Монгол Улсад ардчилсан парламентын засаглалыг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархалтай байдгаа уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэхээр хэрэгжүүлж буй төслүүд өндөр үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байна гэв.

    Хатагтай Стефаны Бурри, Улсын Их Хурлын даргатай дахин уулзаж буйдаа баяртай байна гээд Швейцарын хөгжлийн агентлагийн үйл ажиллагааг дэмжин ажилладагт Г.Занданшатар даргад талархал илэрхийллээ. Мөн жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүний эрхийг хамгаалах чиглэлээрх Монголын парламентын идэвх, санаачилгуудыг нь талархан дэмжиж байгаагаа онцлов.

Монгол Улсын Их Хуралтай хамтран хэрэгжүүлсэн өмнөх төслүүд өндөр үр дүнтэй болсон нь “Монгол Улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн II  шат болох “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийг хэрэгжүүлэх болсон нэг чухал шалтгаан болохыг тэрбээр тэмдэглэн хэллээ.

    Уулзалтаар үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Тамгын газар болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийн талаар ярилцлаа. 

    Швейцарын Парламентын Тамгын газрын техникийн туслалцаатайгаар Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хяналтын чиг үүргийг бэхжүүлэх “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл 2021 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэрэгжинэ. Энэхүү дэд төсөл нь Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурлын үйл ажиллагааг бэхжүүлэх, Улсын Их Хурлын Тамгын газар болон Швейцарын Парламентын Тамгын газрын хамтын ажиллагааны ололт амжилтыг нэгтгэх замаар засаглалын тогтолцоог сайжруулах зорилготой.

“Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийн хүрээнд хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, засаглалын ил тод, нээлттэй байдлыг хангах, парламентын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх замаар институцын үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх юм.

    “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт Улсын Их Хурлын Тамгын газар болон Швейцарын хөгжлийн агентлаг 2021 оны наймдугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан юм. Тус дэд төслийн төлөвлөгөөнд нотолгоонд суурилсан хууль боловсруулах үйл ажиллагааг дэмжих, хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй байх зарчмыг парламентын үйл ажиллагааны бүхий л үе шатад нэвтрүүлэх, Олон Улсын Парламентын Холбоо болон Швейцарын Парламентын Тамгын газартай хамтран хууль тогтоох үйл ажиллагаанд жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн эсэхэд үнэлгээ хийх, парламентын хууль тогтоох чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тусгасан. Түүнчлэн Швейцарын парламентын болон бусад орнуудын парламентын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагааны шилдэг туршлагыг судлах, энэ чиглэлээр Швейцарын парламентын Тамгын газартай хамтран семинар, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж туршлага солилцох үйл ажиллагааг биет болон цахим хэлбэрээр зохион байгуулна. 

    Уулзалтын төгсгөлд хатагтай Стефаны Бурри, Улсын Их Хурлын даргад монгол сарлагийн арьсаар хийсэн хөлбөмбөгийн бөмбөг бэлэглэв. Энэ бол “Хариуцлагатай Нүүдэлчид” стандартын брэнд бүтээгдэхүүний нэг бөгөөд Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Ногоон алт”, “Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд үйлдвэрлэсэн гэдгийг танилцуулав. Түүнчлэн олон улсын хэмжээнд сая сая үзэгч, шүтэн бишрэгчтэй “The HU” хамтлаг ч энэхүү төслийг дэмжин, хамтран ажиллаж байгаа талаар хатагтай Стефаны Бурри мэдээлэл өгөв.


    Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй төслүүдийн гайхалтай үр өгөөжийн талаар мэдээлэл өгсөнд Улсын Их Хурлын дарга талархаж, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд Монгол Улсын Их Хурал онцгой анхаарч, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.  

    Уулзалтад Улсын Их Хурлын даргын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Б.Эрдэнэбаяр, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа, Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л.Золзаяа болон албан бусад хүмүүс байлцлаа Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Б.Ганбат: 136 дугаар сургуулийг цэцэрлэг болгосноор гэртээ байгаа хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэнэ

    Б.Ганбат: 136 дугаар сургуулийг цэцэрлэг болгосноор гэртээ байгаа хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэнэ