Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарна

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо /МХБИБҮХ/-ны дэргэдэх “Шинэ алхам” төвд ажиллалаа.

Тэрбээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн даргын хувьд эдгээр иргэдэд тулгамдаж буй асуудлын талаар бодит мэдээллийг авч, салбар зөвлөлийн бодлого, шийдвэрт тусгахаар ийнхүү цуврал уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

“Шинэ алхам” төвийн хувьд 2022 оны арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд болоод ажлын байранд бэлтгэн хөгжүүлэх зорилготой.

Тус төвийн менежер Р.Будханд “Анх үйл ажиллагаагаа эхлэхэд дөрвөн хүн манай төвд ирж байлаа. Түүнээс хойш оюуны бэрхшээлтэй 15 хүн суралцаад байна. Тэдгээрээс таван хүнийг хөдөлмөрийн нээлттэй зах зээлд ажилд зуучилсан. Мөн хоёр иргэнийг төвдөө ажиллуулж байна. Тун удахгүй дахин хоёр хүнээ ажилд оруулахаар бэлтгэж байгаа. Манайх зөвхөн оюуны бэрхшээлтэй болох нь тогтоогдсон, хөдөлмөрийн насны хүмүүсийг авдаг. Ажил олгогчийн тавьж буй ажлын байрны тодорхойлолтод оюуны бэрхшээлтэй иргэний хувийн ур чадвар хүрдэггүй. Мөн оюуны бэрхшээлийн онцлог, боловсролын түвшин зэргээс шалтгаалаад харилцан адилгүй байдаг.

Тиймээс оюуны бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд бэлдэх, өдөр тутмын энгийн үйлдэлд сургаж, дадал болгох чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, цаг харж, тооцоолох, аюултай зүйлд хүрэхгүй байх, будаа жинлэх, савлах, ургамал тарих, кофе чанах, мөнгө тоолох, автобусны чиглэл харах, автобусаар зорчих, худалдан авалт хийх, барилга, байгууламжийн хаягжилт тогтоох гэхчлэн хүний өдөр тутамдаа хийдэг зүйлсийг зааж сурган, нийгэмд бэлтгэдэг” гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагын “Шүхэр” нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөлийн ерөнхийлөгч Ц.Оюунбаатар “Монголд 26 мянган оюуны бэрхшээлтэй иргэн бий. Мөн манай төвд холоос ирж суралцах хүсэлтэй хүмүүс ч их байдаг. Гэвч олон автобус дамжих, гэр бүлийн гишүүн нь хүргэж өгч, авахаас эхлээд асуудал үүснэ. Түүнчлэн анги танхимын багтаамж муугаас болж дээд тал нь дөрвөн хүн суралцах боломжтой. Тиймээс дүүрэг бүр ийм жишиг төв байгуулж, тэдэнд хүрч ажиллах хэрэгтэй болов уу. Харин бидний зүгээс заах арга зүйг нь боловсруулж өгөхөд бэлэн байна” хэмээлээ.

Эдгээр хүмүүс ажлын байранд гарч чадвал маш үнэнч, чин сэтгэлээсээ ажиллаж чаддаг гэдгийг төвийн багш нар онцолж байлаа. “Шинэ алхам” төвд суралцан, ажилд орсон суралцагчид ч хамт олонтой болж, нийгмийн амьдралд оролцон, бие дааж амьдрах боломж бүрдэж байгаадаа баяртай байдаг тухайгаа хуваалцаж байлаа.

2021 оны байдлаар улсын хэмжээнд байгаа нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 12.8 хувь нь хөдөлмөр эрхэлдэг гэх судалгаа гарчээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хангалтгүй байгаа нь тэдний амьдралын чанар сул байх үндсэн шалтгаан болж байна. Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлөөс хөдөлмөр эрхлэлтийн чиглэлд анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

    Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа

    Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа