Гангын үйлдвэр байгуулах чиглэлд БНХАУ-ын Нинбо хоттой хамтарч ажиллана

Гангын үйлдвэр байгуулах чиглэлд БНХАУ-ын Нинбо хоттой хамтарч ажиллана

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Жөжян мужийн Нинбо хотод зочиллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нарын албан ёсны хэлэлцээгээрбоомт, эрчим хүчний сэргэлтийг шийдсэн бол аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд хамтын ажиллагаа эхлүүлэхээр Монгол Улсын Ерөнхий сайд тус мужид ажиллалаа.
      Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Жөжян мужийн удирдлагатай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд гангийн үйлдвэрбайгуулах чиглэлд хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж, энэ хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын Жөжян муж хооронд аж үйлдвэрлэл, эрчим хүч, хот төлөвлөлт, ногоон хөгжил, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтран ажиллах боломжтойг илэрхийлэв.
      Мөн Улаанбаатар хот, Нинбо хот хооронд 2017 онд шууд харилцаа тогтоосноос хойш хоёр хотын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа соёл, урлаг, хүмүүнлэг зэрэг салбарт хөгжиж байгаад баяртай байгааг илэрхийлэв.


БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус бүс нутагт ажиллаж байх үедээ Нинбо гангийн үйлдвэрийн төслийг эхлүүлсэн бол, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянмөн Жөжян мужаас ажлын гараагаа эхлүүлж байжээ.
       Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нинбо хотод байх хугацаандаа Нинбо Жинтянь зэсийн үйлдвэр,  Нинбо гангийн үйлдвэр, Консайни группийн үйл ажиллагаатай тус тус танилцав.
 
“Нинбо" гангийн үйлдвэр нь үйлдвэрлэлийн нэгдүгээр зэрэглэлийн тоног төхөөрөмж бүхий орчин үеийн томоохон төмөр гангийн цогцолбор үйлдвэр юм. Тус компани нь түүхий эд цуглуулах, төмөр хийц, ган хайлуулах, цутгах, халуун цувих, хүйтэн цувих зэрэг иж бүрэн үйлдвэрлэл явуулдаг. Жилд дөрвөнсая тонн ган төмөр бэлдэц үйлдвэрлэдэг. Нийт хөрөнгө оруулалт нь 17 тэрбум юань. Үйлдвэр нь баруун талаараа дэлхийд алдартай Бейлун гүний усан боомттой залгадаг тул энэхүү боомтод тулгуурлан төмрийн хүдэр болон бусад түүхий эдийг буулгах талбайг байгуулсан нь тээвэр логистик ба газарзүйн давуу байдлыг үүсгэсэн аж.


 
“Нинбо Жинтянь зэс үйлдвэрлэл”ХХК нь Нинбо хотод төвтэй, Нинбо, Жянсу, Гуандун, Чунцин, Бугат, Вьетнамд долоон үйлдвэрлэлийн баазтай, 46 салбар компанитай, 8000 гаруй ажилтантай, аж үйлдвэрийн иж бүрэн сүлжээ болон бүтээгдэхүүний цогц үйлдвэрлэлээр өөрийн өрсөлдөх чадварын давуу талыг бий болгосон. Тус компани нь Хонконг, АНУ, Герман, Япон зэрэг улсад охин компаниа байгуулсан бөгөөд дэлхийн нийлүүлэлт борлуулалтын сүлжээг бий болгож, дотоод гадаадын хэрэглэгчдэд зэсийн бүтээгдэхүүний худалдан авалтын нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг. Тус компанийн үйлдвэрлэлийн хэмжээ 2022 онд 1,75 сая тонн, борлуулалтын нийт орлого 134,6 тэрбум юаньд хүрч, Хятадын шилдэг 500 аж ахуйн нэгжийн 96-д жагсаж байна.


 
“Консайни" групп нь Хятад улсын ноолууран утас экспортлогч хамгийн том компани бөгөөд Хятад болон гадаадын өндөр зэрэглэлийн брэндүүд болон салбарын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн "өндөр чанартай утас нийлүүлэгч"-ийн нэг болсон. Тус групп нь ноолуур болон ноолууран утас зэрэг байгалийн цэвэр түүхий эдэд суурилсан 10,000 орчим тонн өндөр зэрэглэлийн утас, 3,000 гаруй тонн 100  хувийн ноолууран утас (түүний 10%-30% нь шууд бусаар ирсэн Монголын ноолуур) үйлдвэрлэж борлуулдаг нь дэлхийн ноолуурын үйлдвэрлэлийн 20 орчим хувийг эзэлдэг. 
      Сүүлийн жилүүдэд “Консайни групп”нь үйлдвэрлэлийн процессдоо дижитал ихэр технологийг нэвтрүүлэх ажлаараа тэргүүлж, хамгийн сүүлийн үеийн технологиор ноосон нэхмэлийн салбарт дэлхийн анхны ухаалаг, дижитал, хүний оролцоогүй үйлдвэрийг байгуулсан. Ерөнхий технологи нь олон улсын дэвшилтэт түвшинд хүрч, өндөр зэрэглэлийн ноолууран утсыг ээрэх тасралтгүй, ухаалаг үйлдвэрлэлээрээ салбарынхаа тэргүүн эгнээнд явж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Агаарт алхангаа орчноо цэвэрлэе”

    “Агаарт алхангаа орчноо цэвэрлэе”