Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Эрхэмсэг ноён Ом Бирла нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцов.
Хоёр орны парламентын дарга нар Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха хоорондын Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.


Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.


Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
