Г.Занданшатар: Эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах эрх зүйн реформыг эхлүүлсэн

Г.Занданшатар: Эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах эрх зүйн реформыг эхлүүлсэн

Монголын эдийн засгийн 14 дэх удаагийн чуулган Монголд зочлох жилийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор энэ сарын 9-нөөс 10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн эдийн засгийн форум нь ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэгдсэн Монголын Үндэсний их баяр наадмын үеэр болж байгаагаараа онцлог төдийгүй дотоод, гадаадын нийт 2200 орчим төлөөлөгчид оролцож байгаа юм. Форумын үеэр үндсэн болон салбар хэлэлцүүлгүүд явагдахаас гадна оролцогчид манай улсын хөрөнгө оруулалт, эдийн засаг, бизнесийн орчинтой танилцах бөгөөд үндэсний урлаг, өв соёлын илэрхийлэл бүхий олон талт арга хэмжээнүүдэд хамрагдана. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн чуулганыг нээж үг хэлсэн бол Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үндсэн илтгэлийг танилцуулсан юм.

Үргэлжлүүлэн “Монгол Улсын хөгжлийн тогтвортой байдал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Улсын Их Хурлын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд, мөн Оксфордын их сургуулийн Засаглалын сургуулийн захирал, доктор Найрэ Вүүдс нар панелистаар оролцжээ. Хэлэлцүүлгээр панелистууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эдийн засгийн ямар боломжууд нээгдэж байгаа талаар санал солилцсон юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, уг нэмэлт өөрчлөлтөөр эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинд тогтвортой байдлыг бий болгох эрх зүйн реформыг хэрэгжүүлсэн гэдгийг тодотголоо. Тэрбээр үргэлжлүүлэн төрийн бодлого тогтвортой, залгамж халаатай хэрэгжиж, парламентын институцууд бэхэжсэнээр тоо биш чанарын өөрчлөлт гарах учиртайг дурдаад 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол улсын хөгжлийн бодлого тогтвортой байна гэж заасныг тэмдэглэлээ. 

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, төрийн оролцоог аль болох хумиж, цомхон чадварлаг бүтцийг төлөвшүүлж, халамжаас татгалзсан, хувийн хэвшлийг дэмжсэн бодлого зайлшгүй хэрэгтэйг сануулаад, энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь парламентын төлөөллийн чадамжийг нэмэгдүүлж, олон ургальч үзлийг дэлгэрүүлэхэд дэвшилтэт алхам болсныг тодотгов. Түүнчлэн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, гадаадын хөрөнгө оруулагчид төрийн тогтворгүй бодлого, шийдвэрийн улмаас манай улсыг орхин гарсан тоо баримтаас дурдаад, олон улсын нөхцөл байдал, цаг үеийн сорилтуудыг харгалзан улс төрийн намууд нэгдэж чадсан нь эерэг өөрчлөлтүүдийг дагуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Харин Улсын Их Хурлын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандын хувьд, бидэнд маш их нөөц боломж бий гэдгийг онцлоод, улс төрийн намууд бодлогоороо өрсөлддөг болсноор эдийн засгийн урт хугацааны төлөвлөлтөд онцгой анхаарах ёстой хэмээв. 

Хэлэлцүүлгийн үеэр Оксфордын их сургуулийн Засаглалын сургуулийн захирал, доктор Найрэ Вүүдс, ардчилсан орны хувьд Монгол улс энэ цаг үед томоохон дэвшилтэт алхмууд хийж буйг тэмдэглээд, тогтолцооны өөрчлөлт нь цогц үр дүнг дагуулдаг гэдгийг өөрийн орны жишээн дээр тайлбарласан юм. Тэрбээр үргэлжлүүлэн, олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй өнөөдрийн сорилт, бэрхшээлүүдийг даван туулахын тулд мэдрэмжтэй, тогтвортой, бас оновчтой төрийн бодлого чухал гэдгийг хэллээ. Монголын эдийн засгийн чуулган-2023 үргэлжилж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

    Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Усны ослоор 13 хүн амиа насаа алджээ

    Усны ослоор 13 хүн амиа насаа алджээ