Д.Батсүх: Даншиг наадмын үеэр болох бүх арга хэмжээ үнэ төлбөргүй

Д.Батсүх: Даншиг наадмын үеэр болох бүх арга хэмжээ үнэ төлбөргүй

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж буй. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ наадам өдгөө долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн наадам юугаараа онцлог вэ?

-“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” бол монголчуудын өв соёлын наадам юм. Монгол Улсыг дэлхийд сурталчлах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор энэ наадмыг 2015 оноос  Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд наадмыг “City of nomads” уриан дор зохион байгуулж, Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочид, төлөөлөгчид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачдыг урин оролцуулж буйгаараа онцлог. Наадмын хүрээнд шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулна.

-Хөтөлбөрийн талаар онцлохгүй юу?

-Урлаг, соёл, спорт, шашны томоохон арга хэмжээнүүд хөтөлбөрт багтсан. Тухайлбал, цам, ном хаялцах, балин урлалын тэмцээн, унзад, голч нарын тэмцээн болох бөгөөд Очирваанийн тахилга, цам харайх, сор залах, соёмбот туг залах арга хэмжээ болно.

Мэдээж, манай үндэсний спортын тэмцээн, уламжлалт наадгай болно. “Даншиг наадам-хүрээ цам 2023”-ын бөхийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран гурван төрлөөр зохион байгуулах юм. Энэ удаад үндэсний бөхийн 256 хүчит бөх, Өвөрмонгол, Буриадын 64 бөх зодоглоно. Хязаалан, их насны,  мөн жороо морьдын уралдаан болно. Морьт харваа, шагайн харваа, сээр цохих тэмцээнийг зохион байгуулна.

-Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочид ирнэ гэсэн та дурдлаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ удаагийн наадамд Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочдыг урин оролцуулж байна. Тухайлбал, бөхчүүд, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид ирж наадамд оролцоно. Жишээлбэл, бидний сайн мэдэх Халимагийн алдарт туульч, дуучин О.Цагаанзам, мөн Буриадын реппер Сарюна, Alihan DZE, Өвөрмонголын дуучин Танан, Ойрадын Ансамбль Калмыкияу зэрэг 17 уран бүтээлч ирнэ. Түүнээс гадна нүүдэлчдийн нийслэл хэзээ үүссэн, цаашид хэрхэн хөгжих вэ гэсэн сэдвээр “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Тус хуралд есөн орны 50 орчим эрдэмтэн, монгол судлаач хүрэлцэн ирж оролцох юм.

Урлагийн хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 7-8 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Жишээлбэл, наймдугаар сарын 5-ны орой залууст зориулсан шоу тоглолт болно. Эдгээр бүр арга хэмжээ үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй гэдгийг онцлох байна.

-Даншиг наадмын үйл ажиллагааны нээлт, арга хэмжээнүүд хэдэн цагаас эхлэх вэ?  

-Наадмын эхний өдөр буюу наймдугаар сарын 5-ны 9:00 цагаас цамын ёслол эхлэхээр байгаа. Үүний дараа 11:00 цагаас нээлт болно. Ингээд бүтэн хоёр өдрийн турш спорт, урлаг, соёлын арга хэмжээнүүд болох юм.

-Наадмын үеэр Хүй долоо худаг руу нэгдсэн унаа явах уу?

-Нийслэлийн Нийтийн тээврийн газраас зохицуулалт хийж байна. Тодруулбал, наадмын өдрүүдэд МУБИС-аас тогтмол цагуудад 10 автобусаар  иргэдийг тээвэрлэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

    Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ГССҮТ-ийн салбар эмнэлэг могой, шавжид хатгуулах зэрэг гэмтлийн үед тусламж, үйлчилгээ үзүүлж байна

    ГССҮТ-ийн салбар эмнэлэг могой, шавжид хатгуулах зэрэг гэмтлийн үед тусламж, үйлчилгээ үзүүлж байна