Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Элчин сайд Патрисия Данци-тай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Элчин сайд Патрисия Данци-тай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хууль тогтоомж сурталчлах төвийг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулсны дараа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан Швейцарын Холбооны Улсын Гадаад харилцааны дэд сайд, Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирал, Элчин сайд Патрисия Данци-тай уулзаж, хамтын ажиллагааны үр дүн, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцох уулзалт хийлээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Эрхэмсэг хатагтай Элчин сайд Патрисия Данци-тай танилцаж байгаадаа баяртай байна гээд Монгол Улсад тавтай зочлохыг хүсэв. Ирэх 2024 онд Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж ирсэн. Швейцар Улстай тогтоосон харилцаа, бүх талын хамтын ажиллагааг цаашид улам олон салбарт, ялангуяа хоёр улсын парламент хоорондын болон худалдаа, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, сэргээгдэх эрчим хүч, эдийн засаг, соёл, боловсрол, энх тайван аюулгүй байдлын салбарт бататган бэхжүүлэхийн төлөө бид өөрсдөөс хамаарах бүхнийг хийж, идэвх санаачлагатай ажиллана гэдгийг илэрхийлэв. Швейцарын хөгжлийн агентлагийн зүгээс ч мөн бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглэв. 

Тэрбээр, манай орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлагийн гүйцэтгэж буй үүргийг бид өндрөөр үнэлдэг. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, Монгол Улсын засаглалын тогтолцоог сайжруулах, эдийн засгийн хөгжил, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хөгжилд бодитой дэмжлэг үзүүлснийг онцлов.

Тэр дундаа Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагаа бүтээлч санаачлага, эрч хүчээр дүүрэн байж, Монголд парламентын ардчиллыг төлөвшүүлэх, ардчиллын үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн засаглалыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж байна. Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь”, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн болохыг дурдлаа.

Цаашид Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Парламентын Тамгын газар хооронд парламентын хяналт шалгалтын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр тогтоосон хамтын ажиллагааг өргөжүүлж, хууль тогтоох, төлөөлөх гэсэн парламентын үйл ажиллагааны бүхий л чиглэлд харилцан туршлага солилцох саналтай байна. Хоёр парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлаг үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн Хамтын ажиллагааны цар хүрээг олон салбарт тэлэх боломжтой гэж үзэж байна гэлээ. Тухайлбал, бид Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Олон Улсын Парламентын Холбоотой санамж бичиг байгуулж, хамтран ажиллаж байгаа. Энэ оны 11 дүгээр сард ОУПХ-ны боловсруулсан аргачлалын дагуу хүний эрх, жендэрийн асуудлаар Улсын Их Хурал түүхэндээ анх удаа өөрийн үнэлгээ хийнэ.

Энэ үнэлгээний үр дүнд тулгуурлан парламентын үйл ажиллагааг сайжруулах, цаашид баримтлах шинэчлэлийн бодлогоо тодорхойлно. Өөрийн үнэлгээний мөрөөр авах арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хэрэгцээ шаардлага, өргөн боломжууд бидний өмнө нээгдэнэ гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

    Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Авто зам хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

    Авто зам хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ