Өмгөөлөгч Г.Б, А.Б нар нь хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээгээр шүүхийн шийдвэрийг олон нийтэд буруу ташаа байдлаар тайлбарлан түгээж, нууцын зэрэглэлтэй хэргийн үйл баримт, хэргийн оролцогчдын нэрийг нийтэд зарлаж, шүүх бүрэлдэхүүнийг зүй бус үг хэллэгээр доромжлох зэргээр нөлөөлөхөөр оролджээ.
Дээрх гомдлыг шүүх бүрэлдэхүүн Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлснийг хэлэлцэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэсэн байна.
Өмгөөлөгч Г.Б, А.Б нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг. Үүний дагуу нэр бүхий шүүх бүрэлдэхүүнээс нөлөөллийн мэдүүлэг хөтөлжээ.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
