Г.Занданшатар: Боловсрол бол үндэсний баялаг юм. Багшийн хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ

Г.Занданшатар: Боловсрол бол үндэсний баялаг юм. Багшийн хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ

Боловсролын тухай багц хуулийг УИХ-аар хоёр жилийн турш хэлэлцэн баталсан. Тус хуулийг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Б.Жаргалмаа нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон боловсролын салбарын удирдлагууд, багш нарт хүлээлгэн өглөө.

           “Боловсролын шинэ сэргэлт” сэдвээр зохион байгуулагдсан энэхүү үйл ажиллагаа, УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэлсэн. Тэрбээр,

"Өрсөлдөх чадвартай монгол хүн бэлтгэх нь энэ удаагийн боловсролын хуулийн цогц шинэчлэлийн гол зорилго байлаа. Боловсролын багц хууль 2023 оны 08 сарын 03-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Ямар ч хууль түүнийг хэрэгжүүлэгч засаглалгүйгээр оршин тогтнохгүй гэсэн үг байдаг. Аливаа хуулийг хэрэгжүүлж байж л түүнд тусгасан үзэл санаа, шинэчлэл амилна. Боловсролын багц хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг гүйцэтгэх засаглах, Засийн газарт ногддог. Та бүхэн энэ үйл хэрэгт гар бие оролцож, Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудад эрдэм боловсролыг түгээх чухал үүргийг гүйцэтгэдэг. Мөн багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө манлайлж, зөвлөж, чиглүүлж ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Боловсрол бол Монгол Улсын тэргүүлэх салбар юм. Яагаад гэвэл ардчилал, хүний эрх, хөгжлийн суурь бүгд боловсролоос үндэслэдэг. Боловсрол бол хөгжлийн хүч. Боловсрол бол хувь хүний сайхан амьдралын баталгаа. Боловсрол бол өөрт заяагдсан эрхээ эдлэх боломж юм.

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтад одоо байр сав гэх мэт хатуу дэд бүтцээс илүүтэй багшийн хөгжил, хүний нөөцийн хүрэлцээ, ур чадвар зэрэг зөөлөн дэд бүтцэд анхаарах бодлогыг явуулах ёстой гэж үзэж байна. Энэ үзэл санаа ч энэ удаагийн Боловсролын багц хуульд суусан.

Энэ хүрээнд боловсролын салбарын санхүүжилтыг оновчтой болгох үүднээс боловсролын салбарыг чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлсэн. Ингэснээр 2023 оны зургадугаар сард хийсэн төсвийн тодотголоор багшийн цалингийн зэрэглэлийг, доод хэмжээг шинэчлэн тогтоосон. Тухайлбал,

Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын байгууллагын багш, туслах багшийн цалинг 2022 онд тогтоосон цалингийн хэмжээнээс 45-65 хувиар нэмэгдүүлж, энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид багшийн хөгжлийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлнэ. Боловсрол бол манай үндэсний баялаг юм.

Иймд бид Үндэсний баялагийн сангаар боловсролын салбарыг дэмжих ёстой. Боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэхэд Улсын Их Хурлын ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй Үндэсний баялгийн сангийн тухай хууль чухал ач холбогдолтой. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бид Үндсэн хуульдаа байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, түүний үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж нийт ард иргэддээ тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэж тусгасан. Энэхүү зарчмаар хөгжлийн тулгуур, улс орны тэргүүлэгч салбар болох боловсролын салбарт Үндэсний баялгийн сангийн хуримтлал хуваарилагдах ёстой. Тухайлбал,

ЭЕШ-аар 700-гаас дээш оноо авсан сурагчийг тэтгэлэгт хамруулах. Ингэснээр чадварлаг сурагчид төрийн дэмжлэгтэйгээр боловсрол эзэмших бололцоо нээгдэнэ. Мөн багшийн хөгжлийг дэмжих асуудал чухлаар тавигддаг. Багшийн мэргэжил эзэмших, багшийг магистр, докторт сурахад Боловсролын зээлийн сангаас сургалтын зээл өгдөг байх шийдлийг мөн санал болгож байна хэмээн танилцуулсан юм.

Түүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” сэдвээр,  УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Боловсролын шинэ сэргэлт” сэдвээр илтгэл тавьж, боловсролын салбарын хүрээнд хийж буй шинэчлэлээ танилцууллаа.

Монгол Улсын бүх аймаг, сум, нийслэл дүүргийн бүх шатны боловсролын байгууллагын удирдлага, багш нарын төлөөлөл үргэлжлүүлэн Боловсролын багц хуулийн талаарх салбар хуралдаануудад оролцож, хуулийн шинэчлэлтэй танилцаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ТБХ-ны дарга Г.Тэмүүлэн ИНТОСАИ-тийн Хөгжлийн санаачилгын орлогч захирал Арчана Ширсат нартай уулзаж, хамтран ажиллахаар боллоо

    ТБХ-ны дарга Г.Тэмүүлэн ИНТОСАИ-тийн Хөгжлийн санаачилгын орлогч захирал Арчана Ширсат нартай уулзаж, хамтран ажиллахаар боллоо