Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газраас 45 настай эмэгтэй жимсэнд яваад сураггүй алга болж эрэн хайж ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, иргэн Ц нь энэ сарын 20-ны өдрийн 10:00 цагийн орчимд жимсэнд явганаар яваад сураггүй болжээ. Аймгийн Онцгой байдлын албан хаагчид тус дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авчээ. Онцгой байдлын албан хаагчид 08.24-ний өдөр “Эрхэт-Ар тогоот” гэдэг газраас “Эрхэтийн хавцал” гэдэг газар хүртэл явганаар болон морьтойгоор 6 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон. 08.25-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
