Сэтгэцийн эрүүл мэнд бүх хүнд хамаатай

Сэтгэцийн эрүүл мэнд бүх хүнд хамаатай

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг эрүүл мэндийн салбараас сүүлийн таван жилийн хугацаанд сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр хийсэн ажлуудад дараах эерэг үр дүнд гарсныг танилцуулсан. 

-Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах хууль, эрх зүйн орчны шинэчлэл хийгдэж, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогц байдлаар хүргэх бодлого баримтлан ажиллалаа,
-Улсын төсвөөр СЭМҮТ-ийн шинэ цогцолборыг барьж, сэтгэцийн эмгэгтэй иргэд үйлчлүүлэхэд тав тухтай орчин бүрдсэн,
-Нийгмийн эрүүл мэндийн алба байгуулагдаж нийт хүн ам, бусад салбар байгууллагад ажиллаж эхэлсэн,
-Сэтгэцийн эрүүл мэндийн орон тоо орон нутагт нэмэгдэж, аймаг, дүүрэг, нийгмийн эрүүл мэндийн төвүүдэд сэтгэц, донтолтын эмч, ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулах шийдвэр гарч, энэ салбарт хүний нөөц нэмэгдсэн,
-Эрүүл мэндийг дэмжих сангаас сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, архи, тамхи мансууруулах бодисын хэрэглээг зохицуулах, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааг танилцуулах ажлыг зохион байгуулж, санхүүжилт олгосон,
-Сэтгэцийн эмгэг, зонхилон тохиолдох тулгамдсан асуудлууд, эрсдэлт хүчин зүйл болох архи, тамхины тархалт, хэрэглээ зэрэг олон ажлыг зохион байгуулж хэрэгжүүлсэн байна.
Цаашид цахим орчинд контент үйлчилгээний аппликейшн шинээр нэмж шинэчлэх болон сэтгэцийн эрүүл мэндийн хүний нөөцийг бэхжүүлэх, иргэдийн харилцаа, хандлагыг зөв дадал хэвшилтэй болгох ухуулга, нөлөөллийн ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа мэдээллийг өглөө.

ДЭМБ-ын 2001 оны тайлан мэдээнд дэлхийд 450 сая сэтгэцийн эмгэгтэй иргэн байна гэсэн бол 2019 оны тайлан мэдээнд дэлхийд нийт 970 сая хүн сэтгэцийн эмгэгтэй буюу найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй болж өссөн байна. Тухайлбал, 280 сая хүн сэтгэл гутрах эмгэгтэй, 301 сая хүн сэтгэл түгших эмгэгтэй буюу сэтгэцийн эмгэгийн дийлэнх хувийг эзэлж байгаа юм.

Ковид 19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд сэтгэл гутрах эмгэг 28, сэтгэл түгших эмгэг 26 хувиар  нэмэгдсэн аж. Мөн зан үйлийн эмгэгтэй 40 сая хүн, хоёр туйлт эмгэгтэй 40 сая хүн, шизофренитэй 24 сая хүн, хооллох дурын эмгэгтэй 14 сая хүн байна гэсэн тоо мэдээ бий. Харин 2019 онд дэлхийд нийт 703,000 хүн амиа хорлон нас барсан байна.
Харин манай улсын хувьд 2013 онд СЭМҮТ-өөс улсын хэмжээнд хийсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай, тэр дундаа 18-64 насны хүмүүсийн дунд авч үзвэл таван хүний нэг нь сэтгэл түгших, 5-6 хүн тутмын нэг нь органик бус нойрны эмгэгтэй, зургаан хүн тутмын нэг нь архаг ядаргаатай, найман хүн тутмын нэг нь тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь шаналгаа эмгэгтэй, 15-16 хүн тутмын нэг нь архинд донтох эмгэгтэй, 16 хүн тутмын нэг нь сэтгэл гутрах эмгэгтэй байна.

Сэтгэцийн эрүүл мэнд бүх хүнд хамаатай гэдгийг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Соккоро Эскаланте хэвлэлийн хурлын үеэр хэлсэн үгэндээ онцолж “Дэлхий дахинд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал түгээмэл тохиолдож, ачаалал үүсгэсээр байна. Улс орнуудад зонхилон тохиолдож буй сэтгэцийн ноцтой эмгэг болох шизофрени, хоёр туйлт эмгэгтэй хүмүүсийн хувьд бусад хүн амтай харьцуулахад 10-20 жил бага насалдаг. Гэтэл эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Монгол Улсад сэтгэцийн эрүүл мэндийн талаар хамгийн сүүлийн судалгааг 10 жилийн өмнө хийсэн байна. 2013 оны байдлаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай амьдарсан байдаг. Энэ асуудлыг үүсгэж байгаа гол хүчин зүйл нь жендер, гэр бүлийн гишүүд хоорондын харилцаа, гэрлэлтийн байдал, ажилгүйдэл, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх болон нийгмийн орчин. Тиймээс энэ жилийн Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийг  “Сэтгэцийн эрүүл мэнд бол хүний эрхийн түгээмэл асуудал” уриан дор тэмдэглэж байна. Үүний шалтгаан нь сэтгэцийн эмгэгтэй хүмүүс ялгаварлан гадуурхагдах, шударга бус байдалд өртөх, хүчирхийллийн хохирогч болох нөхцөл байдалд амьдарч байгаа учраас тэднийг хамгаалах, анхаарал хандуулах хэрэгцээ шаардлага тулгараад байна” гэв.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Олон Улсын Охидын Эрхийг Хамгаалах Өдөр”

    “Олон Улсын Охидын Эрхийг Хамгаалах Өдөр”