“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн саналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт уламжлав

“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн саналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт уламжлав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2023.10.16) “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн саналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт уламжиллаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11-т “Шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх бөгөөд түүнийг Ерөнхий зөвлөл хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Улсын дээд шүүх, Засгийн газартай зөвшилцөн Улсын Их Хуралд уламжилна.” гэж заасны дагуу “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн саналыг боловсруулсан байна.

    Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төслийг 10 жил буюу дунд хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд 7 зорилго, 13 зорилт, 98 арга хэмжээ, 135 шалгуур үзүүлэлттэй байхаар тусгажээ.  Тодруулбал, Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төслийн санал нь дараах 7 зорилгоос бүрдэж байна. Үүнд:

Зорилго 1.Шүүхэд мэдүүлэх иргэний эрхийг баталгаатай эдлүүлж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлнэ.

Зорилго 2.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлнэ.

Зорилго 3.Шүүх эрх мэдлийн байгууллагын захиргааны менежментийг орчин үеийн шаардлагад нийцүүлнэ.

Зорилго 4.Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тасралтгүй хөгжүүлнэ.

Зорилго 5.Шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Зорилго 6.Шүүхийн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлнэ.

Зорилго 7.Хэрэг хянан шийдвэрлэхэд тохирсон, тогтвортой, урьдчилан тооцоолсон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлнэ.

Тогтоолын төслийн санал батлагдсанаар шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал дээшилж, шүүхэд мэдүүлэх иргэний эрх хангагдана. Мөн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал хангагдаж, хариуцлагатай шүүх төлөвших төдийгүй иргэн төвтэй шүүхийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэнэ гэж төслийн танилцуулгад дурджээ.

Түүнчлэн шүүх эрх мэдлийн байгууллагын захиргааны менежмент сайжруулж, мэдээллийн технологийн дэвшил, орчин үеийн программ хангамж, удирдлагын систем, хиймэл оюун ухааны хэрэглээнд үндэслэсэн, цахимжсан шүүхийн шуурхай, ил тод үйлчилгээ нэвтрүүлэх зорилтыг төсөлд оруулсан байна.

“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн саналыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлсэн. Мөн "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод 2021-2030 онд “Шүүхийн хараат бус байдал хангагдаж, хариуцлагатай, иргэн төвтэй шүүх тогтолцоо төлөвшинө.” гэж заасан үр дүнд хүрэх, 2031-2040 онд “Иргэдийн итгэлийг бүрэн хүлээсэн шүүхтэй болно.” гэсэн үр дүнгийн суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шүүх эрх мэдлийн хөгжлийн 2024-2034 онд хэрэгжих зорилтот хөтөлбөр байхаар тусгасан гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг танилцуулав.

Төслийг боловсруулахдаа Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, бүх шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж, саналуудыг нь авч тусгажээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Улсын Их Хурлаас 2021 онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг баталсан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш шүүхийн тогтолцоог ардчилсан зарчимд нийцүүлэн шинэчлэх алхмууд хийгдэж, улс төрөөс хараат томилгоог өөрчилсөн. Томилгооны сонсголыг хийж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахад эрх зүйн зохицуулалттай болгосон. Гэвч хуулийн зарим зүйл, заалт хэрэгжихгүй байна. Хүний эрхэд суурилсан иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг нэвтрүүлэх, хуулийг нэр мөр ойлгож хэрэглэх, иргэдэд богино хугацаанд чирэгдэлгүй шүүхийн үйлчилгээг үзүүлэхэд анхаарах хэрэгтэй” хэмээн сануулав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    "18 дугаар сургуулийн сурагчдын хордсон шалтгааныг шүүх шинжилгээний байгууллага тогтооно"

    "18 дугаар сургуулийн сурагчдын хордсон шалтгааныг шүүх шинжилгээний байгууллага тогтооно"