"18 дугаар сургуулийн сурагчдын хордсон шалтгааныг шүүх шинжилгээний байгууллага тогтооно"

"18 дугаар сургуулийн сурагчдын хордсон шалтгааныг шүүх шинжилгээний байгууллага тогтооно"

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр удаагийн давтамжтай хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хүргэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Боловсролын газраас сургуулийн орчинг солих зэрэг хэд хэдэн шат дараатай ажлуудыг хийсэн юм. Гэвч шинжилгээний хариу гараагүйн улмаас тодорхой арга хэмжээ авах, үйл явцыг тодорхойлоход хүндрэл үүсэж буй тул хариуг яаралтай гаргаж өгөх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүргүүлээд байна. Мөн холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авч байгааг тодрууллаа.

Эрүүл ахуйн байцаагч нар “Нийтийг хамарсан хордлогын шинж чанаргүй” гэж дүгнэсэн

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:

-"Эхний тохиолдол буюу есдүгээр сарын 21-нд 18 дугаар сургуулиас ирсэн дуудлагын дагуу Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн хоёр баг очиж ажилласан. Тухайн хүүхдүүдэд үзлэг, оношилгоо хийн, шаардлагатай хүүхдүүдийг ЭХЭМҮТ болон дүүргийн Эрүүл мэндийн төв рүү тээвэрлэж, хордлого тайлах зэрэг холбогдох эмчилгээ, үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгсөн юм.

Мөн аравдугаар сарын 12-ны 16:44 цагт ахин дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу очиход 15 хүүхэд тодорхой бус хордлогын шалтгаантай байсан бөгөөд ЭХЭМҮТ рүү дөрвөн хүүхдийг тээвэрлэсэн. Дараа өдөр нь ахин гурван хүүхэд нэмэгдэж, нийт долоон хүүхдийг ЭХЭМҮТ-д хэвтүүлэн эмчлүүллээ. Хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдээс дөрөв нь хоёр дахь удаагаа хордлогын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдээд буй.

Өнөөдрийн байдлаар буюу аравдугаар сарын 16-нд хоёр хүүхдийг эмнэлгээс гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бусад хүүхдийн биеийн байдал тогтвортой байна. Эрүүл ахуйн байцаагч нар “Нийтийг хамарсан хордлогын шинж чанаргүй” гэж дүгнэсэн. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зүгээс оношилгоо, эмчилгээ болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Хүүхдүүдийн хордсон шалтгааныг эцсийн байдлаар шүүх шинжилгээний байгууллага тогтооно" хэмээв.

Б.Амартүвшин: Хүүхдүүд хордсонтой холбоотой түрээсийн байранд хичээллэхийг зогсоосон

Нийслэлийн Боловсролын газрын  дарга Б.Амартүвшин:

-"Хүүхдүүд хордсон гэх дуудлагын дагуу Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөгөөр ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллан, эцэг эхчүүдтэй уулзсан. Манай газрын зүгээс сургалтын орчин, нөхцөл, түрээсийн байртай холбоотой байж болзошгүй гэж үзсэн учраас түрээсийн байранд хичээллэхийг зогсоогоод байгаа. Тодруулбал, Монголын бизнесийн дээд сургуульд 18 дугаар сургуулийн 6-8 дугаар ангийн 720 хүүхэд хичээллэж байсан. Сурагчдын хичээлийг тасалдуулахгүйн тулд үндсэн сургуулийн танхим болон цахим сургалтыг хослуулан үйл ажиллагааг явуулж байгаа. Мөн тус сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж байгаа бөгөөд арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Нийслэлийн Боловсролын газраас өргөтгөлийн барилгыг түргэн, шуурхай бариулахад анхаарч ажиллаж байна. Холбогдох мэргэжлийн байгууллагуудын шинжилгээнд үндэслэн хичээл сургалтыг хэрхэх вэ гэдгийг шийднэ" гэлээ.

Хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна

18 дугаар сургуулийн хордлого авч, эмнэлэгт хүргэгдсэн сурагчидтай Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас болон дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс сэтгэл зүйчид очиж ажиллажээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий:

-"Сэтгэл зүйн нөхцөл байдлын үнэлгээг газар дээр нь хийсэн бөгөөд хүүхдүүд эмнэлгээс гарсныхаа дараа эцэг эхтэйгээ хамтран сэтгэл зүйн зөвлөгөө авахаар болсон. Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлснээр хүүхдүүд цочролд орсон үедээ ямар арга хэмжээ авах, цаашлаад нийгэмтэйгээ хэрхэн харьцах вэ гэдэг мэдээлэлтэй болно. Мөн хүүхдүүдэд өөрийнхөө сэтгэл зүйг хамгаалах ямар боломж байгааг ойлгуулах зорилгоор сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Дэлхийн хүнсний өдөр тохиож байна

    Дэлхийн хүнсний өдөр тохиож байна