“Мирклудекс” эмийг ашиглан хийж буй элэгний Д вируст гепатитын эмчилгээнд Монгол иргэдийг хамруулах боломжтой

“Мирклудекс” эмийг ашиглан хийж буй элэгний Д вируст гепатитын эмчилгээнд Монгол иргэдийг хамруулах боломжтой

Эүүл мэндийн сайд С.Чинзориг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

      Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд хоёр улсын Засгийн газар хооронд 1995 оны дөрөвдүгээр сарын 5-нд байгуулж өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй  Эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хүрээнд манай хоёр улс эх, хүүхдийн эрүүл мэнд, халдварт өвчин, тэр дундаа  зоонозын халдварт өвчний чиглэлээр хүний нөөцийг давтан сургах, эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах, хамтарсан хээрийн дадлага сургуулилалт хийх зэргээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд цаашид Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр эмнэл зүйн урт хугацааны сургалтад мэргэжилтнүүдээ илгээх  хүсэлтээ уламжиллаа.   

Эдгээр зорилгын дагуу ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашиг, хүний сайн сайхан байдлыг хамгаалах холбооны хяналтын албатай байгуулсан хамтран ажиллах хэлэлцээрийг шинэчлэн байгуулахаар төслөө өнгөрсөн дөрөвдүгээр сард Гадаад харилцааны яамаар дамжуулан ОХУ-ын ЭСЯ-нд хүргүүлснийг дуулгаад хэлэлцээр байгуулах асуудлыг шуурхайлах шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм.

С.Чинзориг сайд:  “Ноён Элчин сайд тантай уулзаж байгаа гол зорилго бол элэгний гепаптит Д вирусийн эмчилгээний талаар ОХУ-тай хамтарч ажиллах боломжийн талаар судалж, санал солилцохоор урьсан юм.  

Манай улсад элэгний B, C, Д вируст гепатитын халдвар өндөр тархалттай байна. Ялангуяа насанд хүрэгчдийн дунд В, С вируст гепатитын халдвар өндөр тархалттай байгаа нь элэгний өмөнгийн шинэ тохиолдлын түвшин Монгол Улсад төдийгүй дэлхийд хамгийн өндөр бөгөөд элэгний өмөнтэй өвчтөнүүдийн 90 гаруй хувь нь вируст гепатитын халдвартай, хүн амын нас баралтын тэргүүлэх таван шалтгааны хоёр нь үүнтэй холбоотой гэсэн судалгаа бий.

Д вирусийн орчин үеийн үр дүнтэй эмчилгээний аргууд өртөг өндөртэй байгаа нь халдвартай хүмүүст тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгоход бидэнд тулгарч байгаа гол бэрхшээл юм. Судалгаагаар манай улсад 66 мянга орчим иргэн Д вирусийн халдвартай байх магадлалтай гэж үзэж байгаа.

Хэдийгээр элэгний Д вируст гепатитын эмчилгээ тодорхой болоогүй, АНУ-ын “Gilead Science” компани эмчлэх эмийг гаргасан ч үйлдвэрлэлийн түвшинд очоогүй, Европын зарим оронд уг эмийг бага хэмжээгээр борлуулж байгаа боловч сарын эмчилгээ нь өндөр өртөгтэй талаар мэдээлэл ирсэн. Бидэнд байгаа мэдээллээр, уг вирусийг устгах чадвартай Мирклудекс Б (Bulevirtide) эмийг анх ОХУ-ын эрдэмтэд бүтээж, ХБНГУ-ын компанид патентаа худалдаж, тэр компани нь цааш АНУ-ын “Gilead Science”-д худалдсан ба  ОХУ нь уг эмийг зөвхөн дотооддоо өөрийн иргэдэд хэрэглэх тодорхой нөхцөлтэй байгаа гэж ойлгосон.

Иймд элэгний Д вируст гепатитын эмчилгээнд хамрагдах хүсэлтэй байгаа монгол иргэдийг ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбох, манай ХӨСҮТ-тэй гэрээтэй ажиллах эмнэлэг байх боломжтой эсэх талаар харилцан санал солилцох хүсэлтэй байна” хэмээсэн юм.

Элчин сайд А.Н.Евсиков хоёр улсын эрүүл мэндийн салбар хоорондын олон жилийн найрсаг хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлж улам илүү хөгжүүлэхэд анхаарахаа хэлээд Эрүүл мэндийн сайдын элэгний Д вируст гепатитыг ОХУ-д “Мирклудекс” эмээр эмчилж буйд монгол иргэдийг хамруулах  талаар тавьсан хүсэлтийн дагуу өөрийн улсын ЭМЯ-тай энэ асуудлаар ярилцсан гэлээ. 

Тэрбээр ОХУ-ын Монгол Улстай хил залгаа нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад элэгний Д вируст гепатитын эмчилгээг хийж байгаа бөгөөд “Мирклудекс” эмийг ашиглан хийж буй уг эмчилгээнд монгол иргэдийг хамруулах боломжтой гэдгийг холбогдох яамнаас нь илэрхийлсэн гэдгийг дуулгалаа.

Тодруулбал, тус улс сүүлийн жилүүдэд анагаахын салбарынхаа хөгжил дэвшилд тулгуурлан эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч буй бөгөөд энэ хүрээнд монголчуудыг хүлээн авч эмчлэх боломжтой гэж үзэж буй. Тиймээс  Буриад улсад болон Эрхүү мужид “Мирклудекс” эмийг ашиглан эмчилгээ хийж буй  эрүүл мэндийн байгууллагуудтай шууд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ амлалаа.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч “Д” нь нотлох баримт хуурамчаар үйлджээ

    Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч “Д” нь нотлох баримт хуурамчаар үйлджээ