Бетонон “ширэнгэ”-ээс сэргийлэх бодлого үргэлжилнэ

Бетонон “ширэнгэ”-ээс сэргийлэх бодлого үргэлжилнэ

Улаанбаатар хотын замбараагүй газар олголт, төлөвлөлтгүй барилгажилтын хор уршгийг бид алхам тутамдаа амсдаг. Тэр дундаа өнгөрсөн зун болсон үерээр эрдэнэт хүний амь эрсдэж, олон айл эд хөрөнгөөрөө хохирч, нөхөж баршгүй гарз, хохирол амссан. Дээрх шиг үйл явдал цаашид тохиолдохыг, магадгүй ирэх зун дахиад үер болохыг үгүйсгэхгүй. Энэ бүх гажуудал хэн нэгэн хүн гэхээсээ илүү бидний сүүлийн 30 жилийн алдаа, бодлогын судалгаагүй явж ирсний хор уршиг.

Иймээс ч Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар дэргэдээ Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг байгуулж, судалгаа шинжилгээний үндсэн дээр шийдвэр гаргах жишгийг бий болгосон. Энэ хүрээнд тэрбээр үерийн дараахан архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах 1642 барилга болон үерийн эрсдэлтэй байршлын судалгааг танилцуулж байлаа.

Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй 294,852 барилга, байгууламж байдаг бөгөөд 171 га талбайг эзэлж байна. Шинээр барилга, байгууламж барихаар төлөвлөж буй архитектур төлөвлөлтийн даалгаврын тоог нэмсэн тохиолдолд дээрх тоо 304,979 болж, талбайн хэмжээ нь 441 га-д хүрэх юм. Энэ нь нэг га талбайд 460 хүн оршин сууж байгаа нягтралтай 116 хэсэг 142 болж нэмэгдэж, тэр хэрээр хүн амын хэт нягтрал үүсэх юм. Тодруулбал,

Нэг га-д 460 хүн гэдэг нь одоогийн Баянзүрх дүүргийн 26-р хороо буюу “Дүнжингарав”, “Баянмонгол” зэрэг хороололтой ижил хэмжээний барилгажилт, нягтаршил бий болно гэсэн үг.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Хот байгуулалтын тухай хуулиар барилгажих талбай 70 хувь, ногоон байгууламж 30 хувь байна гэж заасан. Харин Хотын дарга асан Д.Сумъяабазар  барилгажилт 60 хувь, ногоон байгууламж 40 хувь болгохыг зорьсон. Ийн Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах тухай А/866 тоот захирамж гаргаж, 2016 оноос өмнө иргэн, хуулийн этгээдэд олгож, шинээр барилга, байгууламж барихаар төлөвлөсөн 1642 архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, барилгажилт 60, ногоон байгууламж 40 хувьд нийцүүлэх ажлыг эхлүүлсэн.

Ингэхдээ дээрх аж ахуйн нэгжүүд шинэ стандартад нийцүүлэн, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн А зөвшөөрлөө дахин хүсэх боломжийг олгосон юм.

Шинэ дарга хуучныгаа үгүйсгэдэг, өмнө нь хийж байсан ажлыг зогсоодог, дахиад шинээр эхэлдэг, төрийн залгамж халаа алдагдаж, үүнийг байх л ёстой зүйл мэтээр хүлээн авдаг болоод байсан юм. Тэгвэл шинэ Хотын дарга Х.Нямбаатар өмнөх Хотын даргын бодлогыг үргэлжлүүлж байна. Тэрбээр ажлаа авсан даруйдаа Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг танилцуулсан.

Тус хуулийн төсөлд Улаанбаатар хотод төлөвлөлтгүй, замбараагүй барилга байгууламж барихыг хязгаарлах зохицуулалт оруулсан. 2000 оноос хойш гэр хорооллыг барилгажуулах хүрээнд тодорхой ажлууд хийсэн ч “Натур” худалдааны төв, Яармагийн дэнж, мөн Дөлгөөн нуур орчмын орон сууцны хороолол төлөвлөлтгүй, стандартгүй бетонон “ширэнгэ” болж хувирсан юм.

Иймээс цаг алдалгүй Улаанбаатар хотын барилгажилт, ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцсэн орон сууцны стандарт, нормуудыг тогтоох шаардлага үүссэн. Энэ хүрээнд архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилга эхлэх зөвшөөрөл олгоод байгаа 1500 гаруй нэгж талбар бүхий барилгажилтын ажлыг хязгаарлах, цаашлаад хотын ерөнхий төлөвлөлт бүхий газруудад шилжүүлэх зохицуулалтыг анхдагч хуулийн төсөл болон дагалдах хуулиудад тусгажээ. Ингэхдээ дахин төлөвлөлтийн нөлөөллийн бүсэд өртсөн айл өрхийн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөн олговрыг дараах гурван сонголтоор шийдвэрлэхээр тусгасан. Нэгдүгээрт, газрыг бэлэн мөнгөөр худалдаж авах. Хоёрдугаарт, орон сууцыг барих явцад түрээсийн орон сууцаар хангаж, төслийн байр ашиглалтад орсны дараа тухайн орон сууцыг өмчлүүлэх. Гуравдугаарт,  шууд орон сууцаар солих нөхцөлийг санал болгож байгаа юм. Мөн газрын маргаантай аж ахуйн нэгжүүдийг ч хохироохгүй байх үүднээс өөр газарт газар санал болгох гэх мэтээр шийдэл эрж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    "Зиндаа" нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг илрүүллээ

    "Зиндаа" нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг илрүүллээ