“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсголд 60 иргэн үг хэлж, саналаа илэрхийлэв

“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсголд 60 иргэн үг хэлж, саналаа илэрхийлэв


Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Эдийн засгийн байнгын хороо хамтран зохион байгуулж буй “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үдээс хойш оролцогчдын санал болон Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилсэн.  

Хэлэлцүүлэгт Ховд аймаг болон Мянгад сумын иргэдийг төлөөлөн 24, D-parliament.mn цахим хуудсаар дамжуулан 17, заалнаас 19, нийт 60 иргэн үг хэлж, саналаа илэрхийлэв. Хэлэлцүүлэгт оролцогчид төрийн байгууллага болон шинжээчдийн дүгнэлт, илтгэлд дурдагдсан мэдээлэл хэт ерөнхий, тодорхой бус, бусад олон улсын байгуулага, судлаачдын хийсэн судалгааны дүгнэлттэй мэдээллэл нь зөрүүтэй байгаад анхаарах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан, дүгнэлт өнөө хэр батлагдаагүй байхад төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж буй нь хууль зөрчиж байна гэсэн байр суурийг илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулахад чиглэнэ гэдгийг онцлоод төрөөс “Халзан бүрэгтэй” орд газрын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийн талаар тодорхой мэдээлэл өгч, мэдэх эрхийг нь хангах нь зүйтэй гэсэн санал хэлсэн. 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ө.Шижир, Б.Уянга, С.Замира, Э.Болормаа, Ж.Золжаргал, З.Мэндсайхан, Ч.Лодойсамбуу, М.Бадамсүрэн, О.Амгаланбаатар, Б.Заяабал, Дав.Цогтбаатар нар асуулт асууж, үг хэлж, санал хэлсэн. Гишүүд “Халзан бүрэгтэй” ордын хувьд хайгуулын ажил эхэлсэн хэдий ч цаашид ашиглалт, олборлолт явуулбал хэчнээн тонн хүдэр гаргаад түүнийгээ баяжуулах юм,  үлдэгдэл овоолгоос нь хэдий хэрийн цацраг  тархаж, тэр нь хүрээлэн буй орчин, хүн, мал, ан амьтан, экологид нөлөөлөх эсэх талаар тодорхой мэдээллүүдээр иргэдээ хангах хэрэгтэй гэв. Мөн цаашид сонсголын үр дүнд төр ямар нэг байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон болохоор үүнийгээ үргэлжлүүлэх, эсвэл цуцлах талаар тодорхой шийдвэр гаргаж, нийгмийг талцуулахгүй байхад анхаарах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ асуудалд шийдвэр гаргах хүртэл тууштай хамтарч ажиллана гэдгээ гишүүд мэдэгдлээ.

Түүнчлэн Монгол Улс газрын ховор элементийг ашиглахад өөрийн бодлогыг тодорхойлж, энэ салбарт гуравдагч улсуудын хөрөнгө оруулалтыг татах нь үндэсний эрх ашиг тул салбарын эрх зүйн орчныг сайжруулахад анхаарах цаг болсныг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна гэв. Хамгийн гол асуудал нь хайгуул, ашиглалтын нэг лиценз, ашиг сонирхлын зөрчил үүсгээд тэр нь Монгол Улсын газрын ховор элементийн хөгжлийг булшлах, гацаах үр дагаварт хүргэж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

Үүгээр ерөнхий хяналтын сонсгол өндөрлөж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар сонсголыг хааж, үг хэллээ. Тэрбээр өдрийн турш сонсголд  идэвхтэй оролцож, үзэл бодлоо илэрхийлсэн Ховд аймгийн Мянгад сумын иргэдийн төлөөлөлд тусгайлан талархал илэрхийлэв. Мөн энэхүү ерөнхий хяналтын сонсголоос гаргасан дүгнэлтийг холбогдох Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэдгийг дуулгалаа.

Түүнчлэн газрын ховор элементийн хайгуул хийж буй аж ахуйн нэгж, иргэд хоорондын үл ойлголцолд төр тодорхой түвшинд оролцож, асуудлыг зохицуулах шаардлагыг хүлээж байгаагийн цаана төрийн бодлого тодорхойгүй байгаа нь харагдаж байна гэв.

Нөгөө талаас нь авч үзвэл өнгөрсөн хугацаанд газрын ховор элементийн хайгуул, ашиглалт, тусгай зөвшөөрөлд хэлбэр төдий хандаж байсан бол өнөөдөр газрын ховор элемент нь юу болох, хүний эрүүл мэндэд хортой, хоргүй эсэх талаар нарийвчилсан судалгаануудыг хийх эрх зүйн орчин шаардлагатай байгааг давхар харуулаад байгааг сонсгол даргалагч онцоллоо.

Мөн тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд өнөөдрийн үл ойлголцлын түвшинд байгаа асуудлыг ойлголцлын түвшинд хүргэх хэмжээнд зохицуулах үүргийг парламент хүлээн авч, анхаарч ажиллахаа илэрхийлэв. Улмаар 126 гишүүнтэй энэ парламент хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхой болгоход санаачилгатай ажиллана гэж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлэх хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

    Үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлэх хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа