“Урт цагаан” үйлчилгээний төвийг яаралтай чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас хүргүүллээ

“Урт цагаан” үйлчилгээний төвийг яаралтай чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас хүргүүллээ

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон. Үүнтэй холбогдуулан иргэдээс санал авч буй бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр тус байранд үйл ажиллагаа эрхэлж буй иргэдтэй уулзан, мэдэгдэх хуудас хүргүүллээ.

2019 онд “Урт цагаан” үйлчилгээний төвд 24 хуулийн этгээд, зургаан иргэн түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан. 2020 онд Нийслэлийн Засаг даргын “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай А/216 дугаар захирамж гарснаас хойш эдгээр иргэн, аж ахуйн нэгжтэй  түрээсийн гэрээ байгуулаагүй байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас тус төвд түрээсийн гэрээгээр албан ёсоор үйл ажиллагаа явуулж байсан 22 хуулийн этгээд, гурван иргэнээс 2020-2023 оны аравдугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийг аравдугаар сарын 10-ны дотор төлөхийг шаардаж албан бичиг хүргүүлсэн.

Гэвч дээрх иргэд, аж ахуйн нэгжүүд тус хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй тул байр, талбайг аравдугаар сарын 20-ны дотор чөлөөлж өгөхийг мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн ч хариу өгөөгүй байна. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийслэлийн өмчийн байрыг иргэдэд дамжуулан түрээсэлж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул өнөөдөр тэдэнд дахин байр, талбайг яаралтай чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүллээ. 

 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “2009, 2011, 2014 онд тус барилгыг ашиглах боломжгүй, барилгын хийц бүтээц нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлтүүд гарсан.  Иймд “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпус буюу спорт заал талаас нь нурааж эхэлсэн. Тус 25 этгээдтэй байгуулсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”, “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн ашиглалтгүй болон илүүдэлтэй ажлын байр, талбай, хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний 3.11-т “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслэх, хамтран түрээслэх бол Нийслэлийн Өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авна” гэж заасан. Гэтэл эдгээр этгээдүүд иргэдэд зөвшөөрөлгүй дамжуулан түрээсэлснээс үүдэн өнөөдөр энд үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд түрээслэгчээ ч мэдэхгүй байна. Ийм эрсдэл өндөртэй барилга нураад унавал хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй.

Тиймээс тус барилгыг хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу нураана. Энэ талаар 25 түрээслэгчид албан ёсоор мэдэгдэж, хэд хэдэн удаагийн шаардах хуудас хүргүүлсэн. 2020 оны нэгдүгээр сараас хойш улсын төсөвт нэг ч төгрөг ороогүй. Энэ бол төрийн өмч, орон нутгийн өмч. Орон нутгийн өмчийг 3-4 жил ямар ч үр ашиггүй ашиглуулж болохгүй. Тиймээс хууль тогтоомжийн дагуу нурааж, дахин төлөвлөнө” гэв.

НЗДТГ, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн зүгээс арваннэгдүгээр сарын 8-ны 09:00 цагт түрээслэгч нартай уулзалт хийхээр урьсан боловч ганц ч аж ахуйн нэгж, иргэн ирээгүй юм. Ийнхүү Хотын даргын орлогч өөрийн биеэр Урт цагаан үйлчилгээний төвд ажиллан, өдгөө үйл ажиллагаа явуулж буй иргэдтэй уулзан, мэдэгдэх хуудас хүргүүллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

    Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ТЭГ ЗОГСОЛТ үүссэн шалтгааныг танилцууллаа

    ТЭГ ЗОГСОЛТ үүссэн шалтгааныг танилцууллаа