Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дах заалтын дагуу анхан шатлалын болон хөдөө орон нутгийн эмнэлэгт эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 3 болон 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгож байгаа бөгөөд 2021 оноос тус тэтгэмжид хамрагдах эмнэлгийн мэргэжилтний хамрах хүрээг нэмэгдүүлж өмнөх жилүүдэд олгодоггүй байсан аймаг дах Төрийн өмчит уламжлалт анагаах ухааны төв, Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газруудын эмнэлгийн мэргэжилтнийг хамруулахаар батлажээ.
Тодруулбал, 2021 онд дунджаар 4800 орчим эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд тус тэтгэмжийг олгохоор 21.5 тэрбум батлуулсан бөгөөд эхний ээлжийн буюу шаардлагыг бүрэн хангасан хүмүүсийн мөнгөн тэтгэмжийн санхүүжүүлтийг шилжүүллээ.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
