О.Номинчимэг: Сурагчдын олонх нь сэтгэл зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулахыг хүссэн

О.Номинчимэг: Сурагчдын олонх нь сэтгэл зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулахыг хүссэн

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгтэй ярилцлаа. Тэрбээр ажлаа аваад нэг сар болж буй. 

Сурсан мэдсэн, үзсэн харсан, уншсан, туулснаараа тэр улс төр дэх шинэ дүр. МУИС, Токиогийн их сургууль, Колумбийн Хуулийн сургуульд эрх зүйч, хууль зүйн мэргэжлээр сурч, магистр хамгаалсан, англи, япон хэлтэй. 

МУИС-ийн Хууль зүйн сургууль болон СЭЗИС-д багшлахаас эхлээд “Мицубиши” корпорацын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН-ийн захирал, УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Өөрөөр хэлбэл, түүний үзэл баримтлал, ёс суртахуун, ажил, амьдралын зам мөр хуулийн хүрээлэлд өнгөрчээ.  

-Ажил буцалсан их айлын гал тогоог барих хариуцлагатай албанд эмэгтэй хүн ирсэнд олзуурхаж байна. Хүүхэд хамгаалал гэх том сэдвээс “тасалж”, “Сургууль цэцэрлэгийн орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвийн хүрээнд цөөн асуултад хариулт авъя. Хүүхэд гэртээ харих болон сургууль, цэцэрлэгийн орчинд эрсдэлд орох тохиолдол элбэг байна. Хүүхэд хамгааллын ажил бол гэрт ч, хөгжиж боловсрох орчинд нь ч аюулгүй байдлыг бий болгохоос эхэлнэ. Сургууль, цэцэрлэгийн орчныг хэрхэн аюулгүй, хүүхдэд ээлтэй болгох вэ. Энэ чиглэлд ямар ажил хийх вэ?   

-Улаанбаатар хотод 2023-2024 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшлийн 667 цэцэрлэгт 130 мянган хүүхэд, ерөнхий боловсролын 310 сургуульд 384 мянга орчим сурагч суралцаж байна. Эдгээрээс 90 мянган сурагч хотын төвд буюу Их, Бага тойрууд суралцахаар 3-5 км, зарим тохиолдолд үүнээс ч урт замыг туулж байна. Энэ нь хүүхдийг олон төрлийн эрсдэлд оруулж байгаа хамгийн том шалтгаан.

Нөгөө талдаа нийгмийн бухимдал, авто замын ачааллыг нэмэгдүүлж буй том хүчин зүйл юм. Хол зам туулж боловсрол олж байгаа хүүхдүүд өдрийн ихэнх цагийг сургуульдаа ирэх, гэртээ харихдаа зарцуулдаг учраас ядрах, амарч чадахгүй байх, хоолны буруу дадал зуршилтай болох, дархлаа сулрах, стресстэх гэх мэт олон муу үр дагавар гарч байна.

Тиймээс хүүхдүүдийг хамгаалах, хүүхдэд ээлтэй сургууль, цэцэрлэгийн орчныг бий болгохоор нэн тэргүүнд зорьж байна. Хүүхэд хамгааллын талаар ярихын тулд эцэг эхийн хариуцлагатай оролцооноос гадна төрийн гэр бүл рүү чиглэсэн цогц бодлого, хүүхдэд ээлтэй суурь реформыг хийх зайлшгүй шаардлага үүссэнийг дурдах хэрэгтэй. Гэр бүлийн орчин эрүүлжихгүй бол хүүхэд хамгааллын эцсийн цэг нь “Түр хамгаалах байр” байсаар байна. Угтаа хүүхэд гэр бүлдээ аюулгүй, тайван, хайраар дутахгүй, асран хамгаалагчийнхаа хараа хяналтад өсвөл тэр нь хүүхэд хамгаалал болох учиртай.

Гэтэл “Түр хамгаалах байр”-нд орхиод явдаг сэтгэл эмзэглүүлсэн дүр зураг байсаар л байна. Эхнэр нөхөр болсон бол гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг чухалчилдаг, эрх зүйн хэм хэмжээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж гэмээ нь гэр бүл салалтаас үүдсэн хор хохирол багасах болов уу. Нийгмийн сэтгэл зүйг засах, гэр бүл, хамтын амьдралын үнэ цэнийг өсгөх, нэгдүгээрт хүүхэд гэдгийг хүн бүр ойлгодог байх давлагааг хот, тосгон, сум, аймагт үүсгэж байж бид хүүхдээ хамгаална гэдгийг хаа хаанаа ухамсарлах хэрэгтэй байна.

Тиймээс энэ чиглэлд өөрчлөлт хийхийг зорилгоо болгож буй. Олон улсын байгууллагуудтай хамтран, сайн туршлагыг судлах, сургуулийн орчныг аюулгүй болгох, хүүхдийн дуу хоолойг сонсох гэх мэт суурь ажлуудыг эхлүүлсэн.

-Хотын төв рүү хүүхдээ зөөдөг шалтгаан нь гэр хороолол дахь сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал. Сүүлийн 30 жилд их, дээд сургууль, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль барихдаа хотынхоо А бүсэд газар олгосон. Үүний зэрэгцээ төвийн сургуулийн чанар, хүртээмж сайн гэсэн ойлголтыг эцэг эх, сурагчдад өгсөн нь дээрх 90 мянган хүүхдийн урсгалыг бий болгосон. Энэ тоо цаашид ч өснө. Тэгэхээр хотын зах руу, гэр хороолол дунд энэ төрлийн бүтээн байгуулалт хийх үү?    

-Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхэд жилд дунджаар 20 мянга, цэцэрлэгийн насны хүүхэд жилд 7 мянга орчмоор нэмэгдэж байгаа. Энэ өсөлтийг хангахын тулд нийслэлд жилд 960 хүүхдийн суудалтай 14 сургууль, 240 хүүхдийн ортой 20 цэцэрлэг барих шаардлагатай. Хүртээмжийг нэмэгдүүлнэ гээд байршил харгалзахгүйгээр сургууль, цэцэрлэгийн өргөтгөл нэмж барьсаар байх уу гэдгээ эргэн харах хэрэгтэй болжээ. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв гэж бий. Тус төвөөс ерөнхий боловсролын сургуулиудын болон тойргийн бус хүүхдүүдийн зорчих хөдөлгөөний орон зайн судалгааг хийсэн. Судалгаагаар гэр хороололд дэд бүтэц, боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учраас цаашид бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг хотын зах руу чиглүүлнэ. Хүүхдүүдэд гэртэйгээ ойрхон сургуульдаа сурах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. 

-Сургууль орчмын стандарт гэж бий. Харамсалтай нь манай хот төлөвлөлтийн алдаатай бодлогоос уу, гүйцэтгэгчийн сэтгэлгүй байдлаас болдог уу, сургууль орчмын аюулгүй байдал алдагдсан. Сургууль орчмын бүсийг яаж аюулгүй болгох вэ?

-Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын гаднах орчны стандартад шалгалт хийхэд 50 хувь нь хангалтгүй дүн гарсан. Бид хүүхдүүдийн сурах орчныг сайжруулахын тулд хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллана. Нэгдүгээрт, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай хамтраад “School zone” буюу сургууль орчмын бүсийн стандартыг сайжруулах, хүүхдэд ээлтэй байдлаар тохижуулах төслийг 10 сургуульд хэрэгжүүлэхээр сургуулиа сонгосон. Мэдээж аравхан сургууль дээр хийх нь чамлалттай учраас ойрын хугацаанд сургууль орчмын гарц, гэрэлтүүлгийг сайжруулна.

Тээврийн цагдаагийн албатай хамтраад олон улсын сайн туршлагыг туршиж үзсэн. Эцэг эхчүүд болон сурагчдаас өндөр үнэлгээ авсан учраас гэрэлтдэг 102 “Лед гарц”-ыг сургууль, цэцэрлэг орчимд суурилуулах ажил эхлээд байна. Үүнтэй зэрэгцүүлээд “Хар цэг”-ийн буюу осол аваар их гардаг, хүүхэд гэмтэж бэртдэг газруудыг тогтоож, гэрэлтүүлэг, камержуулалт, тэмдэг тэмдэглэгээг сайжруулна.

Хүүхдүүдийг сонсож, тэдний саналыг аль болох шийдвэр гаргах түвшинд тусгана. Ерөнхий боловсролын сурагчдаас “Та бүхний сурах, амьдрах орчныг сайжруулахын тулд юу хийх ёстой вэ” гэж санал асуулга авсан. Хүүхдүүд арван асуудал нэрлэсэн. 

-Хүүхдүүд түлхүү ямар санал хэлж байна вэ? 

-Хүүхдүүд санал асуулга, хэлэлцүүлэгт маш идэвхтэй оролцсон. Дугуйн замыг сайжруулах, спорт заалыг хүртээмжтэй болгох гэх мэт дэд бүтэцтэй холбоотой санал нэлээд ирүүлсэн. Мөн хүүхдийн сэтгэлзүйн асуудал, түүнийг хэрхэн хуваалцаж, даван туулахтай холбоотой санал эхний арван асуудлын гуравт нь дурдагдсан байна. Сурагчдын олонх нь сэтгэлзүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулахыг хүссэн.Тодруулбал, сургууль бүр ажлаа мэддэг, хүүхэдтэй харилцах ур чадвартай, мэргэжлийн сэтгэлзүйчтэй болох хэрэгтэй байна гэж хүүхдүүд хүссэн. Хоёрдугаарт, сургуулиуд сурагчдын сэтгэлзүйн клубтэй болох хэрэгтэй талаар олон санал ирсэн. Магадгүй үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг, сэтгэлзүйн асуудалд орчихоод яахаа, хэнтэй хуваалцахаа мэдэхгүй олон хүүхдэд хоорондоо ярилцдаг талбар хэрэгтэй байгааг эндээс харж болохоор байна. 

-Сэтгэл зүйч болон нийгмийн ажилтангүй сургууль, цэцэрлэг хэчнээн байна вэ. Энэ төрлийн мэргэжилтнүүд дутагдалтайг хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллагсад хэлдэг? 

-2023 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 175 сургуульд 185 сэтгэлзүйч ажиллаж байна. Төрийн өмчийн болон төрийн бус өмчийн нийт 313 сургуулиас 138 сургууль сэтгэлзүйчгүй. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд 321 нийгмийн ажилтан ажилладаг. Манай ажиллах хүчний секторт чадамжтай хүний нөөцийн хүрэлцээ хангалтгүй талаарх судалгаа бий. Ажиллах хүчний хүрэлцээгүй байдлаас гадна тэднийг чадавхжуулах, ур чадварыг сайжруулах нь ч мөн чухал асуудал юм. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сантай сэтгэлзүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахаар хамтран ажиллана.

-Багш, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч зэрэг хүүхэдтэй ойрхон ажилладаг хүмүүсийн ажлын арга барил, статус үүргийг сайжруулмаар санагддаг.

-Хүүхдэд ээлтэй улс орнуудын бодлогыг харахаар нийгмийн байгууллагууд нь дата мэдээллээ маш сайн солилцож, түүндээ тулгуурласан хүүхэд хамгааллыг хэрэгжүүлдэг. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байх магадлалтай хүүхэд тус бүрд сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, ангийн багш, найзууд, цаашлаад өрхийн эмч, цагдаа, хорооны хэсгийн ахлагч, Засаг дарга, хөрш айл гэх мэт олон талын эх сурвалжийн тусламжтайгаар дата үүсгэдэг.

Ингээд тухайн хүүхэд хичээлээс хоцордог, үл хайхрах хүчирхийлэлд өртдөг гэх мэт сэжигтэй нөхцөл, шинж тэмдэг илэрвэл дээрх эх сурвалжуудаас авсан датадаа тулгуурлаад оношилдог. Энэ аргыг манайх ч мөн сургууль, цэцэрлэг, гэр бүлийн орчинд хэрэгжүүлж болохоор байгаа биз. Хүүхэд хамгаалалд хүн бүрийн хийж чадах ажил бол хүчирхийллийн шинж тэмдгийг анзаарах явдал.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд биеийн гэмтлээс гадна сэтгэлийн хямрал үүсчихсэн байдаг. Хүнээс айх, найз нөхөдтэйгөө харилцахаа болих, хоолноос гарах, унтаж чадахгүй байх, ганцаардмал болж, зожиг нууцлаг байдлыг хүсэх, бухимдуу болох зэрэг зан харилцааны өөрчлөлттэй болох нь ихэвчлэн хүчирхийллийн үйлдлээс үлдсэн шинж тэмдэг байх магадлалтай. Тиймээс хүүхдээ анзаарч, шинж тэмдгүүдийг нь анхаарч, хүүхэдтэйгээ найз болох хэрэгтэй. Энэ бол маш том хүүхэд хамгаалал. 

-Цаашид хүүхэд хамгааллын салбарыг сайжруулахын тулд ямар ажил хийх вэ?

-Хүүхэд хамгааллын чиглэлээр хүний нөөцийн чадавхжуулалтаас эхлээд сэтгэлзүйн эрүүл мэнд, хүүхдийн хоолны шим тэжээл гээд хийх зүйл олон бий. Мөн хүүхэд хамгааллаас хүүхэд хөгжил рүү чиглэсэн бодлогыг бид дэмжих ёстой. Олон улсын судалгаагаар бага насны хүүхдэд хамгийн их нөлөөлөл, хүмүүжил олгодог хичээл нь урлаг, уран зохиол байдаг. Бие бялдрын хувьд биеийн тамир, спортын хичээлүүд. Спортоор хичээллэснээр багаар ажиллаж сурна. Уран зохиолоор хүний сэтгэлийг мэдэрнэ, урлагаар гоо зүйг мэдэрч сурна. Тэгэхээр хүүхдийг хөгжүүлж, нийгэмшүүлж, бие хүн болж төлөвшүүлэх нь чухал. Үүнд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх байгууллагууд анхаарч ажиллаж байна.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

    Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно

    Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно