Ц.Төрхүү: Нийтийн эзэмшлийн зам, талбай хогтой, халтиргаатай байвал тухайн дүүргийн Засаг дарга ажлаа хийхгүй байна гэсэн үг

Ц.Төрхүү: Нийтийн эзэмшлийн зам, талбай хогтой, халтиргаатай байвал тухайн дүүргийн Засаг дарга ажлаа хийхгүй байна гэсэн үг

Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 4-ний 01:30 цагаас Улаанбаатар хотод цас орж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүүгээс зам, талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын талаар тодрууллаа.

Тэрбээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны даргаар томилогдсон юм.

-Өнгөрсөн шөнө орсон цаснаар тохижилт, үйлчилгээний байгууллагууд хэрхэн ажилласан бэ. Халтиргаа гулгааг арилгах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Урьд шөнө буюу нэгдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө орсон цаснаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон дүүргүүдийн зам цэвэрлэгээний байгууллагууд бэлэн байдлыг ханган, зам, талбайн 500 орчим үйлчлэгч 94 машин техниктэйгээр ажиллалаа. Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр зам, алслагдсан болон зуслангийн замуудад нийт 79 тонн давс, тусгай зориулалтын 167 тонн бодис цацаад байна. Гүнт, Айцын даваа зэрэг өгсүүр замуудыг хааж, цас мөсийг цэвэрлэн, хөдөлгөөнийг нь нээж, хэвийн болгосон. Мөн гэр хорооллын бүс дэх өгсүүр, халтиргаа ихтэй замуудад үргэжлүүлэн ажиллаж байна.

-Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүдэд шилжүүлэхээр болсон. Дүүргүүд зам, талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацах зэрэг ажлыг хариуцаж эхэлсэн үү?

-Цас, хог цэвэрлэгээ, үйлчилгээ зэрэг хот, нийтийн аж ахуйн ажлуудыг нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүд хариуцаж эхэлсэн. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч нарыг дүүргүүдэд хуваарилж өгсөн. Өчигдөр машин техник, давс, бодисыг мөн хуваариллаа. Хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин механизмыг шинэчилж байгаа бөгөөд тендер шалгаруулах үйл явц үргэлжилж байна.

Тендер шалгарч, машин механизмыг нийлүүлж дуусмагц тэдгээрийг мөн дүүргүүдэд хуваарилах юм. Цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэр гэх мэт нийтийн аж ахуйн ажил нийслэлд төвлөрдөг байдлыг халж, дүүргүүд хариуцдаг болж байна.

Нийтийн эзэмшлийн зам, талбай хогтой, халтиргаатай байвал тухайн дүүргийн Засаг дарга ажлаа хийхгүй байна гэсэн үг. Үүнд нийслэл хяналт тавихаас гадна нөгөө талаас иргэд шаардлага тавих хэрэгтэй юм.

-Амьдрах орчин цэвэрхэн, аюулгүй байхад иргэдийн оролцоо ч мөн чухал. Иргэдийн зүгээс хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?

-Хог хаягдлын тухай хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшил орчмын 50 метр талбайг цэвэрлэх үүрэгтэй. Гэвч энэ үүргээ биелүүлж байгаа нь ховор байна. Ойр орчмынхоо 50 метр талбайг цэвэрлээгүйн улмаас тэнд хэн нэгэн халтирч унах, бэртэх тохиолдолд тухайн газрыг эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох хуулийн заалт бий. Тиймээс Улаанбаатар хот цэвэр цэмцгэр, амьдрах орчин аюулгүй байхад иргэн бүрийн оролцоо чухал.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ч.Батзориг: Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ цахимжуулахад төлбөр төлөхгүй

    Ч.Батзориг: Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ цахимжуулахад төлбөр төлөхгүй