"Баавгай болохсон" УСК энэ сард Франц улсын 100 кино театрт албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Нээлтээ хийснээс хойш 25 мянган хүн үзсэн байна. 2023онд Дэлхийн кино наадмын их гурвын нэг гэгддэг Францын Каннын кино наадамд “Баавгай болохсон” кино сонгогдож Монголын кино урлагт шинэ өнгийг нэмсэн юм.
“Баавгай болохсон” кинонд Монголын нийгэмд, ядуу нөхцөл байдалд амьдарч байгаагаасаа болоод хүүхдүүд ямар их боломж алдаж байгаа, эрх нь хэрхэн, яаж зөрчигдөж байгааг хөндөж харуулснаараа онцлог бөгөөд агаарын бохирдол, архины хэтийдсэн хэрэглээ, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг нийгмийн асуудлуудыг харуулангаа давхар шийдэл гаргаж ирснээрээ үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байна.
Бэлтгэсэн: Т.Сарантуяа
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
