Одоогоос долоон сарын өмнө Зэвсэгт хүчний Хүндэт харуулын 032 ангийн цэргүүд нэгнээ дээрэлхэж, зүй бусаар харьцаж буй бичлэг цахим орчинд тархаж шүүмжлэл ихээхэн дагуулсан. Тухайн хэргийг үйлдсэн 032 ангийн албан хаагч М, О, Э нарт Эрүүгийн тусгай ангийн 28.3.1, 28.4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус хэргийг шүүхэд шилжүүлсэн аж.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тавдугаар сарын 17-ны өдөр болж дэд түрүүч нарт тус тус зургаан сар хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад шилжүүлсэн байна.
Тухайлбал, Зэвсэгт хүчний Хүндэт харуулын 032 ангийн албан хаагчид энэ оны долоодугаар сарын 6-наас хэрэгжиж эхэлсэн "Өршөөл үзүүлэх тухай хууль"-ийн дагуу долоодугаар сарын 22-ны өдөр тус цэргийн албан хаагчдыг өршөөл хамруулсан байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
