Тээврийн хэрэгслийн азын дугаарын дуудлага худалдаа дөрөвдүгээр сарын 4-30-нд болох гэж байна. Дуудлага худалдаа auction.transdep.mn хаягаар явагдах юм.
Сонирхсон иргэдийг тухайн оролцох гэж буй дуудлага худалдаа явагдахаас гурав хоногийн өмнөөс эхлэн цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа болохын өмнөх өдөр 23:00 цагт бүртгэл хаагдана.
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ:
- 000А, АААА дугаар 2,000,000 /хоёр сая төгрөг/;
- 00А0, 0ААА, А000, 00АА, 0А00 дугаар 500,000 / таван зуун мянган төгрөг/;
- 00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ болон бусад 20 дугаар, орон нутгийн дугаар 100,000 / нэг зуун мянган / төгрөг
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж болон 70070030, 1900-1234 утсаар холбогдож авна уу.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
