Бүргэдийн баярыг тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулж, оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулган, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирж эхлүүлдэг.
Эндээс уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, дээл хувцасны өнгө дизайн зэргийг харгалзан, үндэсний хамгийн сайхан хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчин шалгаруулдаг. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо хамтран хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залууст өвлүүлэн үлдээх зорилгоор зохион байгуулж байгаа юм.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
