УИХ-ын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлотай хэлэлцээ хийлээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлотай хэлэлцээ хийлээ

Унгар Улсын Үндэсний Ассамблейн  дарга Көвер Ласлогийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсад айлчилж байна. Албан ёсны айлчлал Будапешт хотын баатруудын талбайд цэцэг өргөснөөр эхэллээ.

Баатруудын талбай нь 896 онд хунтайж Арпад тэргүүтэй Унгарын долоон овог одоогийн Унгар Улсын газар нутагт ирж суурьшиж, Унгар Улс байгуулагдсаны 1000 жилийн ойг бэлгэдсэн бүтээн байгуулалт ажээ. Ийнхүү Баатаруудын талбайд цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагааны дараа Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг парламентын ордны төв хаалганы өмнө угтан авах ёслол боллоо.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга  Көвер Ласлотай албан ёсны яриа хэлэлцээ эхэлсэн. Хэлэлцээг нээж, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло үг хэллээ.

Тэрбээр, миний бие Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар өнгөрсөн жил Монгол Улсад айлчилсан нь манай хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахад чухал ач холбогдолтой болсон. Тэр цагаас хойш дэлхийн улс орнуудад дайн тулаан өрнөж, нөхцөл байдал амаргүй болж байна. Тиймээс эртний харилцаатай манай хоёр улс харилцаагаа улам батжуулан, эв нэгдэлтэй, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх ёстой. Үүний нэг илэрхийлэл бол айлчлалын үеэр Монгол Улсын Баянхонгор аймаг болон Унгар Улсын Веспрем муж хооронд хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохирсонд талархалтай байна.

Мөн хоёр улсын харилцааг бүхийл салбарт хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа хамгийн чухал гэж үзэж байна. Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм Г.Занданшатарын манай улсад хийж буй энэхүү айлчлалаар хамтын ажиллах гэрээ, хэлэлцээрүүд биеллээ олж, эртний түүхт Унгар, Монголын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гээд эх орондоо тавтай морилохыг хүслээ. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлог эх орондоо урьж, халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийллээ. 

Тэрбээр цааш нь түүх, соёлын эртний хэлхээ холбоо бүхий Унгар Улсад Монгол Улсын Их Хурлын даргын хувиар 16 жилийн дараа айлчлал хийж байгаадаа баяртай байна. Монгол, Унгарын өндөр, дээд түвшний харилцан ойлголцол, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахад хууль тогтоох байгууллагын тэргүүний харилцан айлчлал чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэл төгс байна гээд Монгол Улсын өнөөгийн улстөр, нийгэм эдийн засгийн талаар танилцуулсан юм. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсыг бид Зүүн Европ дахь чухал түншээ гэж үздэг. Энэ ч утгаараа Унгар Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлж баяжуулах нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юм хэмээн онцоллоо. Түүнчлэн хоёр орны парламентын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Тамгын газар болон парламентын найрамдлын бүлгийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Хууль тогтоох байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг гардан хариуцдаг Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлж, хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар санал нэгдсэнд баяртай байна. Энэхүү санамж бичигт үндэслэн Тамгын газрын ажилтнуудын туршлага судлах солилцооны хөтөлбөр зохион байгуулах, цаашлаад хууль тогтоох чиглэлээрх хамтарсан судалгаа хийх боломжтой гэж үзэж байна гэв.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын тус улсад хийж буй айлчлалын бас нэгэн ач холбогдол нь алтай судлалыг хөгжүүлэхэд оршиж байна. Тэрбээр өнгөрсөн жилийн  06 дугаар сард Монгол Улсын Их Хурлаас Стэнфордын Их сургууль болон Бан Ги Мүн сантай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г анх удаа зохион байгуулсан талаар танилцуулаад, ирэх дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох хоёр дахь удаагийн хуралд Унгар Улсын парламентын төлөөлөл оролцоно гэдэгт итгэлтэй байна гэв.

Энэхүү айлчлалын үеэр алтай судлалын чиглэлээр эрдэмтдийн оролцсон хурал болох агаад Монгол Улсын Их Хурлын дарга тус хуралд оролцож илтгэл тавих юм. Тэрбээр энэхүү хурлын талаар танилцуулаад Унгар дахь монгол судлал нь Европ дахь монгол судлалын эхлэлийг тавьсан гэж үздэг хэмээн онцолж, Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн дэргэдэх Монгол судлалын төвийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд хоёр талын харилцан дэмжлэг чухал юм.

Мөн соёлын өвийн судалгаа шинжилгээ тэр дундаа Монголын археологийн дурсгалыг судлах, сурталчлах чиглэлд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Хэлэлцээ эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын чиглэлээрх хамтран ажиллагааны талаар санал солилцсоноор үргэлжилсэн юм. Монгол Улс эрчим хүчний салбарыг илүүбайгальд ээлтэй болгохын тулд эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэгдсэн сүлжээний тогтвортой, найдвартай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр нэмэгдүүлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр төслийг хэрэгжүүлэх санал тавьсан талаар  хоёр тал ярилцлаа. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцээрийн төгсгөлд хэлэхдээ, Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хууль тогтоох байгууллагын хүрээнд дэмжлэг үзүүлэх тодорхой асуудлаар харилцан ойлголцолд хүрсэндээ баяртай байна. Албан ёсны яриа хэлэлцээний үеэр яригдсан зүйлсийг ажил хэрэг болгоход Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газрын зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ дахин нотолж байна гэв. Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло хариу талархал илэрхийлээд хоёр улсын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Үндэсний Ассамблейн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

    Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун

    Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун