Дэд төвүүдийг орон сууцжуулахдаа цогцоор нь төлөвлөж, жишиг болгоно

Дэд төвүүдийг орон сууцжуулахдаа цогцоор нь төлөвлөж, жишиг болгоно

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын хүрээнд “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, НИТХ-ын төлөөлөгч, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Л.Баярсайхан, “Тэсо” группийн гүйцэтгэх захирал С.Болор нар панелистаар оролцсон юм. Нийслэлийн суурьшлын бүсийн 58.2 хувийг гэр хорооллын бүс эзэлдэг. Улаанбаатар хотын 1.7 сая орчим хүн амын 841 мянга нь орон сууц, 797 мянга нь гэр хороололд амьдарч байна. Замын хөдөлгөөний түгжрэл, төвлөрөл, агаар, орчны бохирдол зэрэг нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгохоор ажиллаж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотод зургаан дэд төв байгуулж байгаа бөгөөд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн ажил бүрэн дууссан.

Хэлэлцүүлэгт оролцогчид дэд төвийн бүтээн байгуулалт, орон сууцжуулах бодлогын талаар дараах саналыг хэллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:

-Дэд төвүүдийг орон сууцжуулахдаа 40 хувь нь ногоон байгууламж, 60 хувь нь барилгажих талбай байх бодлогыг хэрэгжүүлнэ. Ингэхдээ нам давхрын орон сууц барина. Мөн сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүд, төрийн байгууллагуудыг цогцоор нь төлөвлөж, нэгдсэн тогтолцоонд оруулан, жишиг дэд төв болгох юм. Дэд төвийг бүтээн байгуулахдаа хувийн хэвшил, иргэн хоёрыг холбож орхилгүйгээр төр оролцоотой байхаар ажиллаж байна. Тухайлбал, орон сууцжуулах ажлыг санхүүжүүлэхээр нийслэл олон улсын бонд гаргахаар болсон. Энэ бүтээн байгуулалтыг жишиг болгон хийгээд бусад дэд төвийн бүтээн байгуулалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх юм. Түүнээс гадна зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах бодлогод хамруулахын тулд ипотекийн зээлийн нөхцөлийг уян хатан болгох зайлшгүй шаардлага байна.

НИТХ-ын төлөөлөгч, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан:

-Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтөд гарсан алдаа нь хувийн хэвшилд даатгаад орхих, хэрэгжилтийг хянахгүй байх, дэд бүтэцгүй газарт дахин төлөвлөлтийн байршил заагаад түүнийхээ араас дэд бүтцээ шийдвэрлэх зэрэг асуудал байсан. Тиймээс уг алдааг засах, давтахгүй байх зорилгоор гэр хорооллыг орон сууцжуулахдаа дэд төвүүдийг түшиглэж байна. Эдийн засаг, хүн амын нягтрал багатай бүсэд эдийн засгийн эргэлтийг бий болгон, төвлөрлийг сааруулах юм. Орон сууц барих газрыг чөлөөлөхдөө иргэдийн амьдрах орчин нөхцөлийг дордуулахгүй байхад голчлон анхаарч байна. Хууль, эрх зүйн орчин ч бүрдсэн.

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат:

-Бүсчилсэн хөгжлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай хийх нь зөв. Гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхдээ иргэдийн эдийн засаг, санхүүгийн чадамж буюу амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд мөн анхаарах хэрэгтэй. Иргэдийн суурь асуудлыг шийдвэрлэж байж бусад асуудал шийдэгдэнэ. Хотыг тэлэхдээ нийслэл бодлого, төлөвлөлтөө гаргаад, гүйцэтгэлийг хувийн хэвшлээр хийлгэх нь зүйтэй.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач:

-Дэд төв, орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхдээ эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн байгууламжаас гадна ажлын байрыг бий болгоход анхаарах хэрэгтэй. Тухайн бүсэд ажлын байрыг бий болгосноор замын хөдөлгөөний түгжрэл буурна. Мөн худалдаа үйлчилгээний төвүүдийг байгуулах зэргээр цогцоор нь төлөвлөх шаардлагатай. Орон сууцжуулах бодлого бол хотыг зөв төлөвлөх боломж.

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Л.Баярсайхан:

-Гэр хорооллын бүс дэх иргэн, өрх бүрийн орлого, амьжиргааны түвшин адилгүй. Хашаандаа сайхан амьдаръя гэж байгаа айлууд санхүүгийн тодорхой чадамжтай байдаг. Гэтэл амьжиргааны түвшин доогуур, орлого багатай иргэд орон сууцанд тухтай амьдармаар байдаг ч ипотекийн зээлийн нөхцөл, шаардлагад хүрдэггүй. Манай хороодын иргэдийн зүгээс хөнгөлөлттэй зээлийн шаардлага, шалгуурын талаар их асуудаг. Тиймээс ипотекийн зээлийн нөхцөлийг уян хатан болгох хэрэгтэй.

“Тэсо” группийн гүйцэтгэх захирал С.Болор:

-Хувийн хэвшил аливаа бизнесийг хийхдээ урт хугацаанд хэрэгжиж, оролцогч тал бүр ашигтай байхад анхаардаг. Хамгийн чухал нь суурь судалгаа, олон улсын сайн жишиг. Барилга, бүтээн байгуулалтын ажил хийчхээд араас нь өөрчилж болдог зүйл биш учраас төлөвлөлтийн шатанд сайтар анхаарах хэрэгтэй. Төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулахын тулд логистик, дэд бүтцийг эхний ээлжид шийдэх ёстой. Нийтийн хэрэгцээ, иргэдийн асуудлыг шийдэхэд нэгдсэн, цогц төлөвлөлт хамгийн чухал нь юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Өсвөрийн парламент – 2023” хөтөлбөрийн оролцогчид Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцов

    “Өсвөрийн парламент – 2023” хөтөлбөрийн оролцогчид Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцов