Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ

    Чуулганы /2024.03.21/ үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг мөн хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан илтгэж, Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан танилцууллаа. 

Монгол Улсын 21 аймгийн 216 сум зудтай, хаваржилт хүндэрсэн, 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт малын 7,3 хувь буюу 4,7 сая толгой мал зүй бусаар хорогдоод байна. Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд нийт 27,2 мянган тонн өвс, 11,7 мянган тонн тэжээл бэлтгэснээс 2024 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2,1 мянган тонн өвс, нэг мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй байна. Иймд зудын хүндрэлд нэрвэгдсэн иргэдэд ирэх дарамтыг бууруулах, малын тэжээл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор гаалийн албан татвараас чөлөөлөх шаардлага үүссэн.

Мөн монголчуудын хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн гурилын үнэ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин өссөн бол гурилын үндсэн түүхий эд улаан буудайн үнэ 24.4 хувиар нэмэгдсэн байгаа нь чөлөөт өрсөлдөөн хязгаарлагдсан байх магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тиймээс төсөл санаачлагч хүнсний гол нэрийн  бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан.  Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг хэлэлцэхэд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуралдааны санал, дүгнэлт гаргажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Н.Ганибал, М.Оюунчимэг, С.Чинзориг, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат, Д.Цогтбаатар, Ц.Туваан, О.Цогтгэрэл, Д.Сарангэрэл, Ц.Цэрэнпунцаг, Н.Энхболд, Ж.Батжаргал нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд гурилын  үнэ өндөр байгаа болон цас зудын байдалд санаа зовниж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид нүүдлийн мал аж ахуй, хөдөө аж ахуйн талаар баримтлах цогц бодлого боловсруулах шаардлагатай, “Атрын аян”-г үргэлжлүүлэх, тариаланч, үйлдвэрлэгчдийн эрх ашиг хөндөгдөх учир ул суурьтай төлөвлөх, салбарыг уналтад оруулахгүйгээр зохицуулж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний стратеги баримтлах, хямд үнэтэй гурилаар иргэдийг хангах, төрийн зохицуулалтыг бусад хэлбэрээр олгох, гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төсөлд тодорхой хугацаа зааж тусгах нь зүйтэй гэсэн юм.

Мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ж.Батжаргал, Ц.Цэрэнпунцаг нар үг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат стратегийн бүтээгдэхүүнийг төрийн зохицуулалтаар хамгаалах ёстой тул дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.


Гишүүдийг үг хэлсний дараа хуралдаан даргалагч Г.Занданшатар, иргэдэд тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол үнийн өсөлт, инфляци юм. Үнийн өсөлт иргэдийн амьжиргааг доройтуулж байна. Ийм учраас цар тахлаас хойш Улсын Их Хурал, Засгийн газар үнийн өсөлттэй тэмцэж ирсэн. Үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах хууль баталсан. Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ажлаа хийгээгүй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Үндэслэлгүйгээр үнэ нэмсэн бол гурилын үйлдвэрлэгчдэд хариуцлага тооцохыг үүрэг болголоо. Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг ийн хэлэлцлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ

    Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн "БАЯРЫН ХУРАЛ" боллоо

    Сэтгэл зүйн “THE TRAUMA” ОАУСК үзэгчдийн хүртээл боллоо

    ШЕЗ-д дэвшигчдийн CV ба шүүхэд нүүрлэсэн аюул

    Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

    "Хүүхэд-Хайр-Ирээдүй" үндэсний чуулганд 800 гаруй төлөөлөгч оролцож байна

    УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

    Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

    Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцлоо

    Н.Учрал: Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй

    Г.Занданшатар:“Шинэ итгэл-Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ

    Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ

    Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой

    Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна

    COP17 арга хэмжээ нь Монголын бизнес эрхлэгчдэд дэлхийн тавцанд өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх тавцан болно

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

    Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

    Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ

    Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй

    Ардын намаас Х.Булгантуяа, Ардчилсан намаас З.Нарантуяа нарыг “БУУЛГАСАН” нь албан тушаалын “тоглолт” улам ширүүсэж буйг илтгэнэ 

    Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ

    Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй

    Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын дэд даргаар томилогдсон нь “УРВАЛТ”-ын ШАГНАЛ уу?

    “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

    TDB & SG Apes-ын хамтрал эхэллээ

    Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно

    С.Наранцогт Гашуун сухайтын авто замын хураамжаар "туйлдаг" уу?

    Энэ оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ

    “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-Ын хүний нөөцийн удирдлагын сайдыг хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-Ын хүний нөөцийн удирдлагын сайдыг хүлээн авч уулзлаа