“Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурал эхэллээ

“Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурал эхэллээ

           Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран зохион байгуулж буй “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурал Дархан-Уул аймагт өнөөдөр /2024.03.27/  эхлэв.

Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  дарга Ж.Батжаргал бага хурлыг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ,  Монгол Улсын Их Хурал “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай цогц төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдийг тус тус баталж, эдгээр бодлогын баримт бичгийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон зарлаж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төлөвлөгөө зорилтыг төсөвтэй нь баталж, үр дүнд хүрэх  зорилт тавин ажиллаж, тодорхой үр дүнд хүрснийг онцлоод цаашид анхаарууштай сургамжууд ч байгааг тэмдэглэв.

Хүнсний хангамж, аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын салшгүй чухал хэсэг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын эхний хоёр жилийн хэрэгжилтээр хүнсний ногоо, жимс жимсгэнийн нэр төрөл нэмэгдэж, хүнсний ногооны дотоодын хангамж 2023 онд  85 хувьд хүрч, хоёр дахин нэмэгдсэнийг дурдлаа.

Газар тариалангийн үйлдвэрлэлийг төрөөс дэмжих бодлого, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, хөрөнгө оруулалтын болон эргэлийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт бүтээгдэхүүний урамшуулал, стратегийн болон технологийн нөөц бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж ирлээ. Гэвч сүүлийн гурван жилд хүнсний стратегийн гол бүтээгдэхүүн улаан буудайн тариалсан талбай 68 мянган га -аар, хураан авсан ургац 124.1 мянган тонн, нэгжийн ургац 1 цн-ээр буюу таван хувиар тус тус буурсны зэрэгцээ нийт хураан авсан ургацын 40 хувь нь I, II ангиллын бүтээгдэхүүн байна. Мөн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж буй төмсний үйлдвэрлэлийн нэгжийн ургацын хэмжээ буурч, өвчлөл их, үрийн шинэчлэл шаардлагатай байгаагийн зэрэгцээ уламжлалт мал аж ахуйг байгаль цаг уурын эрсдэлээс, өндөр ашиг шимт малын ашиг шимийг бүрэн авах, үндсэн үйл ажиллагааны нэг гол зүйл бол малын тэжээлийн ургамлын тариалалт, уураг амин дэмт олон найрлагат тэжээлийн үйлдвэрлэлийн хангалтад төдийлөн үр дүнд хүрч чадаагүйг онцлон тэмдэглэв.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд “Өнөөдрийн бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экологид ээлтэй, бүтээмж өндөртэй, эрсдэл даах чадвартай, эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд бодлогын технологийн, үйлдвэрлэлийн тулгамдаж байгаа асуудал, цаашид газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах гарц, шийдлийг тариалангийн үйлдвэрлэлийн ачааны хүндийг үүрч, нийт үйлдвэрлэлийн 90 хувийг үйлдвэрлэж буй төвийн бүсийн тариаланчид, мэргэжилтнүүд, эрдэмтдийн хамтаар хэлэлцэн, оношоо зөв тавьж, ойрын хугацаанд баримтлах бодлого авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлж, тууштай хэрэгжүүлж, бүтээмж өндөртэй, өрсөлдөх чадвартай тэргүүлэх салбар болгох явдал  бидний зорилт байх учиртай” гэдгийг мэдэгдлээ.

Дараа нь Улсын  Их Хурлын гишүүд  болон төлөөлөгчид бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэж, үг хэлэв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ, Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал тогтвортой  байна уу гэдгээс асуудал эхэлнэ. Миний  хувьд салбарын хөгжил тогтворгүй байна гэж хэлнэ гэдгийг онцлов. Монгол Улс 300 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаагийн 80 гаруй хувийг импортоор авч байгаа нь хүнсний аюулгүй байдлын хувьд эмзэг ангилалд буйг тодотгоод  хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үзээд “Хүнсний хувьсгал”- эхлүүлснийг  тэмдэглсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, өнөөдөр Монгол Улсын Их Хурлаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа нь газар тариалангийн салбарын асуудлыг бодлогын түвшинд ярих цаг болсныг харуулж байна. Энэхүү бага хурал нь цаг үеэ олсон төдийгүй тариаланчид та бүхний салбарын тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаарх үнэтэй санал санаачлагыг сонсож, ихээхэн үр дүн хүлээж буйгаа илэрхийлж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

    Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй

    Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй