Ховд аймгийн Мөст сумын уугуул ОУХМ Баярхүүгийн Буяндалай нь сүүлийн 8 жил "Бокс"-оор хичээллэж байгаа аж. Б.Буяндалай нь 22 насандаа ийнхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхээ амжилттай аваад байна. Серби улсын нийслэл Белград хотод болох 2021 оны дэлхийн аваргад оролцох сорилго тэмцээндээ түрүүлж Монгол улсаа төлөөлөн ДАШТ-д оролцохоор болжээ.
Тухайлбал, Насанд хүрэгчдийн улсын аварга, хошой хүрэл медаль, залуучуудын азийн аваргын хүрэл медаль, ОУ-ын тэмцээний Алт, Мөнгө, Хүрэл медалиуд, өсвөр үеийн улсын аваргын алтан медаль, залуучуудын улсын аваргын мөнгөн медалиудыг тус тус хүртэж байжээ. Ийнхүү Ховд нутгийн залуу дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсанд Ховдчууд бахархаж байна.
Like
3
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
1
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
