Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ хүргэж байна. Өнөөдөр Ховдын төв, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
2024 оны 04 дүгээр сарын 11-ний 08 цагаас 04 дүгээр сарын 12-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм
Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгий, Ховдын баруун, Увсын хойд, Хөвсгөлийн баруун өмнөд хэсгээр 0.0-8.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Цагаан-Уул, Баян-Өлгийн Сагсайд 8.0 см, Хөвсгөлийн Арбулаг, Увсын Давстад 7.0 см, Хөвсгөлийн Мөрөнд 6.0 см, бусад хэсгээр 0.0-0.3 см цасан бүрхүүл тогтсон байна.
Хур тунадас: Өнгөрсөн хоногт Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 0.0-6.0 мм бороо, нойтон цас орсон. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Мөрөн, Цагаан-Уулд 6.0 мм, Баян-Өлгийн Булганд 5.0 мм, бусад нутгаар 0.0-4.0 мм бороо, нойтон цас орсон байна.
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор +1...+6 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр +7…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21…+26 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -1…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+10 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан байв.
Cалхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 10-15 метр, Алтайн салбар уулсаар секундэд 20 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдөр өдөр +15…+17 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -6 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим байв.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
