Цар тахал манай улсад тархаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 3000-аас буурахаа болжээ. Нас баралт өдөрт дунджаар 10 гарав хувьтай бүртгэгдэж байна. Нийслэлийн хэмжээнд таван удаагийн хатуу хөл хорио тогтоож, иргэдийн аюулт өвчнөөс урьдчилан сэргийлсэн. Гэвч иргэд таван удаагийн хатуу хол хориог үр дүнгүй гэж үзэж байгаа.
21 аймагт Ковид-19 өвчний дэгдэлт сүүлийн өдрүүдэд ихээхэн тархах болсон. Энэ нь аймаг сумдын хүрээнд хийгдэж буй хурим найрын үйл ажиллагаатай холбоотойг холбогдох газраас мэдэгдсэн. ЭМЯ ээлжит хурлаар айлын хуримд явсан 39 иргэнээс Ковид-19 тохиолдол батлагдаж тусгаарлалтад орсон
Коронавирусийн батлагдсан тохиолдол хамгийн өндөр бүртгэгдсэн аймгаар Ховд аймаг нэрлэгдэж байна. Ховд аймагт энэ хугацаанд 12.396 иргэн Ковид-19 өвчөөр өвчилсөн байна. Харин удаах аймгаар Дархан хот нэрлэгдэж байна. Дархан хотод батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 9820 хүрчээ. Тэгвэл энэ хугацаанд ЭМЯ, АОК-оос зааварчилсан заавар зөвлөгөөг хамгийн сайн чанд сахисан аймгаар Говьсүмбэр аймаг нэрлэгдэж байна. Говьсүмбэр аймаг Ногоон бүс болсоноо олон нийтэд зарлаж байсан. Өнөөдрийн байдлаар Говьсүмбэр аймагт батлагдсан 1621 тохиолдол бүртгэгджээ

Иймд орон нутгийн иргэд халдвар хамгаалалтын дэглэмээ чанд баримталж, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхийг ЭМЯ зөвлөж байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
