Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээ

Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж буй.

НХААГ/20240103208 тендерийн дугаартай нэгдүгээр шатны шалгаруулалтыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр нээсэн. Энэ хугацаанд 11 улсын 20 компани тендерт саналаа ирүүлсэн бөгөөд хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарлаж, тавдугаар сарын 3-ны өдөр нээх байсан боловч тендерт оролцож буй аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу тендерийг 17 хоног хойшлуулсан юм. Ийнхүү тавдугаар сарын 20-ны 14:10 минутад хоёрдугаар шатны тендерийг нээлээ.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн нэгдүгээр үе шатанд Англи, Энэтхэг, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Герман, Франц, Швейцар, Израил, Орос, Монгол буюу нийт 11 улсын 20 компани саналаа ирүүлсэн. Тухайн 20 компанийн ирүүлсэн саналыг техникийн тодорхойлолтод тусган, ажлын даалгаврыг боловсруулж, хоёрдугаар шатны тендерийг зарласан.  Үүний дагуу хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтад дөрвөн аж ахуйн нэгж, байгууллага материалаа, үнийн саналын хамт ирүүлжээ. Дээрх дөрвөн аж ахуйн нэгжээс нэг байгууллага тендерийн баталгаагаа ирүүлээгүй байна. Үнэлгээний хороо дээрх дөрвөн байгууллагын техникийн тодорхойлолт, ажлын даалгавартай танилцаж сонгон шалгаруулалтыг явуулна. Ийнхүү шалгарсан компани нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм. Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлж, төслийн урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэгчийн гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэж ажиллана. Үүний дараа метро барьж байгуулах этгээдийг сонгон шалгаруулах тендерийг зарлахаар төлөвлөж байна” хэмээв.

Мөн Монгол Улсад анх удаа хоёр үе шаттай тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байгаа нь цаашид хөрөнгө оруулалтын орчин нэмэгдэх ач холбогдолтой. Мөн сонгон шалгаруулалт амжилттай болбол энэ намартаа багтаан метро барьж байгуулах барилгын ажлыг эхлүүлнэ. Энэ хүрээнд зарим газар чөлөөлөлтийг хийх, бэлтгэл геологийн болон гидрогеологийн судалгаа боловсруулах, газар чөлөөлөлттэй холбоотой нөхцөл байдлыг тодруулах, метро барьж байгуулахтай холбоотой техникүүдийг татан авахаар төлөвлөж байна гэдгийг тэрбээр онцолсон юм. 

Түүнчлэн тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн байгууллагыг сонгон шалгаруулна гэсэн иргэдийн хардлага бий. Гэхдээ үнийн саналаас гадна техникийн тодорхойлолтод тусгагдсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг үнэлэн сонгон шалгаруулалтыг явуулна гэдгийг албаны хүмүүс тодотголоо. 

Ташрамд, метроны эхний шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ

    Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн "БАЯРЫН ХУРАЛ" боллоо

    Сэтгэл зүйн “THE TRAUMA” ОАУСК үзэгчдийн хүртээл боллоо

    ШЕЗ-д дэвшигчдийн CV ба шүүхэд нүүрлэсэн аюул

    Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

    "Хүүхэд-Хайр-Ирээдүй" үндэсний чуулганд 800 гаруй төлөөлөгч оролцож байна

    УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

    Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

    Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцлоо

    Н.Учрал: Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй

    Г.Занданшатар:“Шинэ итгэл-Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ

    Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ

    Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой

    Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна

    COP17 арга хэмжээ нь Монголын бизнес эрхлэгчдэд дэлхийн тавцанд өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх тавцан болно

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

    Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

    Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ

    Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй

    Ардын намаас Х.Булгантуяа, Ардчилсан намаас З.Нарантуяа нарыг “БУУЛГАСАН” нь албан тушаалын “тоглолт” улам ширүүсэж буйг илтгэнэ 

    Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ

    Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй

    Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын дэд даргаар томилогдсон нь “УРВАЛТ”-ын ШАГНАЛ уу?

    “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

    TDB & SG Apes-ын хамтрал эхэллээ

    Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно

    С.Наранцогт Гашуун сухайтын авто замын хураамжаар "туйлдаг" уу?

    Энэ оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ

    “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    З.Энхболд: АН ядаж ялтан биш хүнийг нэр дэвшүүл

    З.Энхболд: АН ядаж ялтан биш хүнийг нэр дэвшүүл