Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн Жанчивын гудамж “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-д байлдааны зориулалттай сум илэрчээ. Тухайн сум нь 50см урттай, 120 мм голчтой “Миномётын мин” хэмээх байлдааны зориулалттай сум байсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид байлдааны зориулалтай нэг ширхэг сумыг аюулгүй болгосон байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
