ЭЗБХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

ЭЗБХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2024.08.28) хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг танилцуулав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг,  нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн жилүүдэд төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулсан гэдгийг илтгэлийнхээ эхэнд Сангийн сайд тэмдэглэлээ.

Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хороо, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Зам, тээврийн сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Эрчим хүчний сайд, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хорооны нийт 652 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргажээ.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр Эдийн засгийн байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 2.1 их наяд төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 435.4 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан байна.

Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 21.9 хувь буюу 468.6 тэрбум төгрөгийг Зам, тээврийн сайд, 17.7 хувь буюу 379.4 тэрбум төгрөгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, 19.6 хувь буюу 420.5 тэрбум төгрөгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, 14.1 хувь буюу 302.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, 11.9 хувь буюу 254.8 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайд, 11.4 хувь буюу 244.7 тэрбум төгрөгийг  Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хороо, 1.8 хувь буюу 38.9 тэрбум төгрөгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, 1.0 хувь буюу 20.1 тэрбум төгрөгийг Үндэсний статистикийн хороо, 0.4 хувь буюу 8.9 тэрбум төгрөгийг Санхүүгийн зохицуулах хороо, 0.2 хувь буюу 3.7 тэрбум төгрөгийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны зарлага тус тус эзэлж байгаа аж.

Улсын төсвөөс 2.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 40.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна. 

Дараа нь Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.

Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 5 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 3 байгууллагад дүгнэлт гарган, 2 байгууллагыг түүвэрт хамруулсан байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй”, харьяа 2 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 1 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гэв.

Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 37 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 27 байгууллагад дүгнэлт гарган, 10 байгууллагыг аудитын түүвэрт хамруулжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 22 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 5 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 34 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 29 байгууллагад дүгнэлт гаргаж, 5 байгууллагыг түүвэрт хамруулсан аж. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 23 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 5 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт, 1 байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгсөн байна.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын төсвийн 2023 оны санхүүгийн тайлангийн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 24 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 17 байгууллагад дүгнэлт гаргаж, 7 байгууллагыг түүвэрт хамруулсан байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 11 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 6 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ.

Үндэсний статистикийн хорооны даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 23 байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэснээс 9 байгууллагад дүгнэлт гаргаж, 14 санхүүгийн тайланг түүвэрт хамруулжээ. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд харьяа 73 байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэснээс 49 байгууллагад дүгнэлт гаргаж, 24 байгууллагыг түүвэрт хамруулсан байна

Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 42 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 7 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гэв.

Шадар сайд бөгөөд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын 2023 оны санхүүгийн тайлангийн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгчээ. Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 33 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 30 байгууллагад дүгнэлт гаргаж, 3 байгууллагыг түүвэрт хамруулсны аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 21 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 8 байгууллагад “Хязгаарлалттай”, 1 байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгсөн байна.

Үргэлжлүүлэн тэрбээр Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлттэй холбогдуулан анхаарах асуудлыг дэлгэрэнгүй танилцуулсан.

Сангийн сайдын илтгэл болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Санхүүгийн зохицуулах хорооны төсөв 12.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөн ч гүйцэтгэл нь 8.2 тэрбум төгрөг гарсан. Үндэсний статистикийн хороо 20.9 тэрбум төгрөгөөр, Зам тээврийн хөгжлийн сайд мөн төлөвлөснөөс дутуу гүйцэтгэлтэй байгааг тодотгоод шалтгааныг Р.Сэддорж гишүүн лавлав. Түүнчлэн аудитаас төсвийн гүйцэлтгэлтэй холбоотойгоор “Хязгаарлалттай” дүгнэлт авсан байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох эсэхийг тодруулсан. Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үнэлгээг 2023 онд хийлгэхээр төлөвлөж байсан ч ФАТФ-аас үнэлгээг 2027 онд хийхээр хойшлуулсан, энэ арга хэмжээний зардлын зарлага гараагүйн зэрэгцээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дүнд 2.7 тэрбум төгрөг буюу нийт төсвийн 39.3 хувийн хэмнэлт гарсан гэдэг хариултыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан өгөв. Үндэсний статистикийн хорооны 2023 оны төсвийн гүйцэтгэл дээр 806 орчим сая төгрөгийн хэмнэлт гарсан бөгөөд үүний дэлгэрэнгүй тайлбарыг ажлын хэсгээс өгсөн. Зам тээврийн хөгжлийн сайдын төсвийн гүйцэтгэлийн талаарх тайлбарыг ажлын хэсэг өглөө. Тус Байнгын хороонд харьяалагддаг төсвийн ерөнхийлөн захирагчдын 5 нь санхүүгийн тайлангийн аудитаар “Хязгаарлалттай” санал, дүгнэлт авсан болохыг ажлын хэсгээс мэдээллээ. Аудитаар “Хязгаарлалттай” санал, дүгнэлт авсан тохиолдолд хариуцлага тооцдоггүй, харин “Сөрөг” санал, дүгнэлт авсан тохиолдолд хариуцлага тооцох хуулийн зохицуулалттай гэв.

Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо явуулж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

    Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ТЦА: Тоглоомын талбай руу дайрч хүүхдүүд мөргөсөн жолоочийг шалгаж байна

    ТЦА: Тоглоомын талбай руу дайрч хүүхдүүд мөргөсөн жолоочийг шалгаж байна