Налайх дүүргийн 1, 8 дугаар хороонд 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16:00-17:00 цагийн хороонд хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас дүүргийн 1, 8 дугаар хороо Баянзүрхийн 15, 16, 17 дугаар гудамж, Уурхайчдын 1, 2 дугаар гудамж, 4 дүгээр хороо, Их ам 1-5, 10, 11 дүгээр гудамж, 2 дугаар хороо 34, 63 дугаар байрны зоорийн хэсэг, 8 дугаар хороо Нарлагийн 12-16, 18 дугаар гудамж, 3 дугаар хорооны “ЦММОБ” хүнсний дэлгүүр үеэрт автжээ. Тус дүүргийн Онцгой байдлын алба хаагчид ажиллаж 18 хүний амь насыг авран хамгаалж 1 автомашиныг аюулгүй газарт гаргасан. Хохиролыг дурдвал, /1 дүгээр хороонд 3 айлын гэр нурсан, 8 дугаар хороонд 20 айлын хашаа нурсан, мөн дүүргийн 8 дугаар хороо Нарлагийн 1 дүгээр гудамжинд байрлах под станц усаар дүүрсэн/ тогийг салгаж, түгээх төвийн ажилтнууд станцыг хэвийн үйл ажиллагаанд оруулахаар ажиллаж байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
2
Воов
1
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
