Монгол хүн бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалын тогтвортой санг бүрдүүлэн, даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг худалдан авдаг үйлчлүүлэгч төвтэй, нийгмийн хариуцлага бүхий менежментийг хэрэгжүүлэх зорилготой "Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар"-ын энэ оны 8 сарын гүйцэтгэлийн тайланд "Эд хогшил, урсгал засвар"-д 370 сая төгрөгийг төсөвлөжээ.
Тэгвэл ард иргэдийн даатгалын мөнгийг иргэн бүрийн эрүүл мэндэд үнэхээр зарцуулж чадаж байна уу? гэдэг асуудалд үргэлж ордог “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” нь сүүлийн жилүүдэд барилга байгууламж, эд хогшил, урсгал засвартай их хэмжээний мөнгө төсөвлөн зарцуулах нь иргэдийн бухимдлыг ихээхэн хүргэдэг.
Тодруулбал, тус байгууллага нь хатуу хөл хорио тогтоосон өдрүүдэд 7, 8 давхраа олон сая төгрөгөөр засвар хийсэн. Гэтэл тус байгууллага мөн л ард түмний төлсөн даатгалаас байгууллагынхаа урсгал засварт 100, 100 саяын төгрөгийг зарцуулсаар байгаад иргэд бухимдсаар байна.
Цар тахалтай тэмцэж байгаа энэ үед “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” нь ард иргэдийнхээ эрүүл мэндэд улам илүү анхаарч, төсөв зарцуулж ажиллахын оронд эд хогшил, урсгал засвартай их хэмжээний мөнгө зарцуулсаар байх уу?

Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
