Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй, ОХУ-ын Элчин сайд Азизов Искандер Кубарович нартай уулзалт хийхээр болжээ. Тус уулзалтаар манай улсад үүсээд буй шатахууны хомсдол, нөөцийг хэлэлцэх аж. Автомашинд хамгийн өргөн хэрэглэддэг АИ-92 шатахууны нийлүүлэлт доголдож, зарим шатахуун түгээх станцуудад их хэмжээний дараалал үүсч түгжрэл үүсээд байгаа билээ. Түүнчлэн нийслэлд шатахуун борлуулж буй шатахуун түгээх станцууд үнийн хязгаарлалттайгаар шатахууныг борлуулж буй юм.
Шатахууны гол нийлүүлэгч ОХУ-ын “Rosneft”-ийн “Angarsk” үйлдвэр засвартай байгаа бөгөөд ОХУ-аас найм, есдүгээр сард нийлүүлэх ёстой шатахууны ердөө 8-10 хувийг нийлүүлсэн нь өнөөдөр хомсдолд орох гол хүчин зүйл болжээ.
Иймд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын China oil компанитай гэрээ хийсэн боловч галт тэрэг явуулах боломжгүй байна гэсэн хариу мэдэгдсэн байна. Тус асуудлын хүрээнд Ерөнхий сайд урд, хойд хөршийн Элчин сайдуудтай өнөөдөр уулзалт хийхээр товложээ.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
